Covid-19-өөр халдварласан эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас баржээ | News.MN

Covid-19-өөр халдварласан эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас баржээ

Covid-19-өөр халдварласан эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас баржээ

Covid-19-өөр халдварласан эмэгтэй хүүхдээ төрүүлээд нас баржээ

Унгар улсад амьдарч байсан монгол эмэгтэй Covid-19 халдвараар нас баржээ. Талийгаач төрөх дөхөж байсан бөгөөд энэ үед Covid-19 халдвартай нь батлагдаж, эмч нар хийсвэр хагалгаа хийснээр хүүхдийг аварч чаджээ. Харамсалтай нь, эх эндсэн байна. Одоо нярай инкубаторт бойжиж байгаа аж. Талийгаач нь 30 настай, Унгар улсад амьдраад гурван жил болж байжээ. Энэхүү харамсалтай хэрэг явдлыг Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа нийтэлж, эмгэнэл илэрхийлэв.

Гадаад харилцааны яамнаас дээрх асуудлыг тодруулахад “Унгар улсад харамсалтайгаар нас барсан эмэгтэйн тухай ар гэрийнхний хүсэлтээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Тус улсад суугаа Элчин сайд гүн эмгэнэл илэрхийлж, мэдээллийг бичсэн байгаа.

Одоогоор Монгол Улсыг төлөөлөн суугаа Дипломат төлөөлөгчийн газарт хандаж, Covid-19 халдвар авсан 130 гаруй хүн бүртгүүлсэн байгаа. Халдвар авсан ч бүртгүүлээгүй хүмүүс байж магадгүй” гэсэн юм.

Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр өөрийн цахим хуудаснаа “Муу мэдээ сонсгож байгаадаа хүлцэл өчье. Гайтай энэ муу ковид (Унгар улс) дахин нэг иргэнийг маань аван одлоо. Хэдхэн сарын өмнө хүүхэдтэй болно гээд хөөрч явсан залуухан ээж, үхэлтэй 20 гаруй хоног тэмцэлдсэний дараа тэнгэрт дэвшлээ. Жирэмсэн байсан шинэ ээж аймшигт өвчнөөс бяцхан охиноо авраад, үрийнхээ зулайг үнэрлэж ч амжилгүй, зүсийг нь харж ч чадалгүй тэртээд одлоо. Ар гэр, хань ижил, бяцхан охин, ойр дотныхонд гүн эмгэнэл илэрхийлье.

Бяцхан охин нь юу ч мэдэхгүй инкубаторт эрүүл энх торниж байна.  Аав нь, эмээ, өвөө нь, Монгол түмэн нь охиныг чинь өсгөж гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж, сайн хүн болгон хүмүүжүүлэх болно. Унгарт буй монголчууд нь туслах болно. Хань ижил нь сэтгэлээ чанга барьж, охиныхоо төлөө бас ханийхаа төлөө давхар амьдрах ёстой боллоо. Чи чадна залуу минь. Охиноо ээж нь байгаа юм шиг сайхан өсгөөрэй, ард түмэн, монгол зон олон нь хамт байх болно.

Энэ мөрүүдийг гар чичрэн бичиж сууна. Огт уулзаж үзээгүй, танихгүй ч гэсэн үхлийг ялан дийлэхийн төлөө хэрхэн тэмцэж байхыг чинь нүдээр харсан хүний хувьд дүүгээс минь өөрцгүй санагдах залуухан ээж чи мөнх тэнгэртээ тайван нойрсдоо. Даяар олноороо, хүн бүр халдвараас сэргийлж, хайртай бүхнээ хамгаалаарай. Мөнх хөх тэнгэр, уул ус минь ивээх болтугай…"хэмээн гүн эмгэнэл илэрхийлжээ.

Мөн тэрбээр “Унгар улсын нийт хүн ам 9.7 сая. Унгар улсад вакцинжуулалтын явц амжилттай үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2.362.839 хүн тун вакцин хийлгэснээс 913.012 хүн тун вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Арга хэмжээ суларлаа гээд өвчин алга болоогүй, Энэ муухай гайтай хар өвчин бидний дундаас хоёр сайхан ээжийг аваад явсан гэдгийг байнга санаж болгоомжлох хэрэгтэй. Мөн вакцинд хамрагдсан иргэд цөөнгүй бий ч гэсэн Унгар улсад буй дийлэнх монгол иргэд маань вакцинд хамрагдаагүй байгаа тул халдвар дахин тарахаас дээд зэргээр болгоомжлох нь зүйтэй” гэдгийг анхааруулсан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ойоыр 2021-04-06 202.9.47.12

Манайхан нээрэ амиа бодсон гэхүү өөрт нь өвчин зовлон ирээгүй болоо гэсэн бодолтой энэ хорио дэмжихгүй бгаа гарууд настай өвчтэй жирэмсэн бана насны хүмүүсээ ядаж бододгүй юм бхда

Avatar

Чимэг 2021-04-06 192.82.76.162

Хилээ нээвэл мутацид орсон вирус л орж ирнэ дээ. Тэгээд л хийлгэсэн вакцин ч дийлэхгүй шүү..

Avatar

Zochin 2021-04-06 202.126.90.94

Vactin hiilgej bolohguii darhlaa sularsan bgaa jiremsen humuusee anhaaraachee. 2 hunii ami nas shuudee.

Avatar

зочин 2021-04-06 202.21.108.222

🙏

Avatar

Зочин 2021-04-06 203.91.115.51

Naad hilee neej humuusee oruulj ireed vaccine hiildee hari orond humuusee aldaad duuslaa gun emgenel ilerhiiley

Avatar

зочиниргэд 2021-04-06 43.242.242.6

хориг тавихыг зөвшөөрөхгүй эсхүл мөнгө тараа гэж дарамтлаад бгаа ерөнхийлөгчөө яаж ковидтой тэмцэх нь зөв болоо

Avatar

Зочин 2021-04-06 103.9.90.100

гүн эмгэнэл илэрхийлье. Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайд З.Батбаяр танд болон танай хамт олонд ажлын амжилт, сайн сайхныг хүсье

Avatar

Зочин 2021-04-06 203.91.115.48

Ум мани бадми хум.

Avatar

Зочин 2021-04-06 202.55.188.110

Энэ одоо ямар модон хэлтэй сайд вэ яг Монгол хун менуу? "Тэнгэрт дэвшлээ" байхдаа яахав дээ, "Тэнгэрт хальлаа" эсвэл "Тэнгэрийн орондоо заларлаа" гэж хэлдэг биздээ. Бас "Монгол тумэн нь охиныг чинь есгеж" гэнээ юу гэж ард тумэн есгехев дээ. "Монгол тумний хайр ивээл дор охин чинь есеж бойжин" гэж хэлвэл аятайхан сонсогдоно биз. Иймэрхуу ямар ч хэл соёлоо мэдэхгуй арын хаалганы бегс долоогчид Монголыг телеелж харь оронд залран суух ч гэж дээ, ёстой гамшиг.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.20

Тэнгэрт дэвшлээ гэж бас хэлдэг юм шүү.

Avatar

Юу уншваа 2021-04-06 202.126.88.43

Гайтай муу корона ч гэх шиг

Avatar

Иргэн 2021-04-06 64.119.19.39

За зайлаа. Ийм зүйл дээр шал шал хийж тэнэгтдэг сонин нөхөр вэ? Төгс биш ч чин сэтгэлээсээ сайхан л бичиж.

Avatar

Зочин 2021-04-06 150.129.140.146

Монголууд маань ядарч харь оронд боолын хөдөлмөр эрхэлж үхэж үрэгдэж бн даа. Төр гэж бн уу. Нийгмээр нь өөрчлөх болж.

Avatar

Зочин 2021-04-06 180.149.93.98

ХАРИН ТИЙМ ЭЭ. АЙЛААР БОЛ ХАР АМИА БОДООД ҮР ХҮҮХДЭЭ ТООДОГГҮЙ ЭЦЭГ, ЭХТЭЙ ХҮМҮҮС ШИГ Л БАЙХ ЮМ. ХААНА Ч ОЧСОН ЯДУУ ЗҮДҮҮ ГЭЭД ХҮН БҮР, ЗАХЫН МУУ ХИАГТЫН ОРОС ХҮРТЭЛ ДЭЭРЛЭХЭЭД Л ХЭЦҮҮ БАЙНА ШҮҮ

Avatar

Иргэн 2021-04-06 202.126.89.139

Засаг төр өдөрт 1000дөхөж бхад вакцин гээд яриад хуралдаад суух юм.залуучууд гадуур их тэнэх юм.нд халдвар авч ар гэртээ тарааж бна.архидан согтуурч бна.залуус минь цаана бгаа ээж аав эмээ өвөө нар чинь хүндрээд бгааг ерөөсөө ойлгодгүй бөөнөөрөө гадуур тэнэх юм.уок ёсайдаа ковидын өвчлөлөө ану оросын дараа орлоо.юу бодож бгаа юм бэ?хүн ам чинь дөнгөж 3сая өдөр болгон хүн хорогдоод байвал цаашаа яах вэ? 50 60 нас чинь гадаад оронд залууд орно.эмч эмнэлэгийн ажилчид хүрэлцээ муудлаа?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж