Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар/ШШГЕГ/-ын харьяа 409 дүгээр ангийн хаалттай хорих ангид ирсэн хоригдол, түүний өмгөөлөгч нараас Covid-19 халдвар илэрсэн байна.
Энэ талаар ШШГЕГ "Шүүхээс шинээр хорих ял шийтгүүлэн 409 дүгээр хаалттай хорих ангийн түр тусгаарлах байранд ирсэн хоригдогч, түүний өмгөөлөгчөөс эх үүсвэртэй халдвар илэрсэн. Халдвар илэрсэн хоригдогч нараас эрүүл мэнд нь хүндэрсэн хүн байхгүй. Шаардлагатай хүмүүсийг Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт шилжүүлэн эмчилгээнд хамруулж байна. Нийт хоригдогч нараас PCR шинжилгээ авсан, мөн өнөөдрөөс вакцинд хамруулах ажлыг эхлүүлээд байна. Нийт батлагдсан тохиолдол 70, үүнээс 18 нь Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн эмнэлэгт, ойрын болон дам хавьтлын хамт тусгаарлагдсан. Бусад 52 тохиолдлыг зөөвөрлөх шаардлагагүй гэж үзэн 409 дүгээр хаалттай хорих ангид байрлах түр тусгаарлах байранд эмчилж байна" гэлээ.