Азиудын эсрэг гадуурхалтад дахин нэг ахмад амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Азиудын эсрэг гадуурхалтад дахин нэг ахмад амиа алдлаа

Азиудын эсрэг гадуурхалтад дахин нэг ахмад амиа алдлаа

Калифорни мужийн Риверсайд хотод Ази гаралтай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт нохойгоо салхилуулж яваад халдлагад өртжээ. Цагдаа нарын мэдээлснээр халдлага энэ сарын 3-нд тус хотын Ла Сьеррагийн ойролцоох өргөн чөлөөнд 07:00 цагийн үед болсон байна. Хэргийн газарт цагдаа нарыг очиход хохирогч 64 настай Ке Чие Мен хэвлий хэсэгтээ хутганы шархтай, цус алдсан, ухаан алдсан байжээ. Түүнийг Риверсайдын эмнэлэгт яаралтай хүргэсэн ч амьсгал хураасан аж.

Болсон явдлын дараа хэргийн газрын ойролцоо амьдардаг хүмүүс сэжигтэй этгээдийн талаар мэдээлэл өгснөөр 23 настай Дарлен Стефанни Монтоя гэх эмэгтэйг олж баривчилжээ. Мөрдөн байцаах ажиллагааны явцад Монтоя ямар ч шалтгаангүйгээр Менд халдаад, хэргийн газраас оргон зайлсан болох нь тогтоогдсон байна. Тиймээс цагдаа нар дээрх аллагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхалттай холбоогүй хэмээн үзэж, Монтояг зэвсэг ашиглан санаатайгаар хүний амь хөнөөсөн, хууль бус эмийн нөлөөнд орсон хэмээн буруутган шалгаж байгаа аж.

Хэрэг гарахаас хэдэн өдрийн өмнө Монтоя зэвсэг ашиглан бусдад халдахыг завдсан хэргээр баривчлагдсан ч цар тахлын үеийн журмаас болж удалгүй суллагдсан байна. Монтоя Лос Анжелес хотоос гаралтай орон гэргүй нэгэн бөгөөд сэтгэцийн асуудалтай байж болзошгүй тул гарал үүсэл харгалзалгүйгээр тухайн үед тааралдсан хүндээ шууд халдсан хэмээн мөрдөн байцаагч нар үзэж байгаа юм.

Гэвч Мений хүү Еи Бай “Яагаад заавал ээжийг минь хөнөөж байгаа юм бэ? Түүнийг настай болохоор эсэргүүцэж чадахгүйг хэрэгтэн мэдэж байсан. Үнэндээ тэрбээр ээжийг минь Ази болохоор халдсан байж ч болзошгүй” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм.

эх сурвалж: NEXTSHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж