Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг ирэх Бямба гаригаас түр зогсооно

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн сонгууль-2021

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг ирэх Бямба гаригаас түр зогсооно

Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг ирэх Бямба гаригаас түр зогсооно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт  “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана” гэж тус тус заасны дагуу “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны А/215 тоот тушаал батлагдан гарлаа.

Тушаалд иргэний шилжилт хөдөлгөөнийг 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал түр зогсоосон болно.

Иймээс иргэд та бүхэн иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлээ дөрөвдүгээр сарын 9-ний Баасан гаригийн дотор хийлгэнэ үү.

 Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудсанд байршуулсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19.4 дэх хэсэгт Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг шалгах холбоосыг цахим хуудсандаа хуулийн хугацаанд байршуулсан.

Иргэн та  http://election.burtgel.gov.mn/ холбоосоор нэвтэрч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 23.1 дэх хэсэгт “Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана” гэж заасан байдгийг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж