Та хүүгээ цэрэгт явуулах уу? | News.MN

Та хүүгээ цэрэгт явуулах уу?

Та хүүгээ цэрэгт явуулах уу?

Яг өнөөдөр энэ асуултыг эцэг, эхчүүдэд тавибал олонх нь эргэлзэж магадгүй. Нэгэн үе бага ч гэсэн хугацаанд цэргийн албаны нэр хүнд өсч, хүүгээ, дүүгээ цэрэгт явуулна гэсэн хөдөлгөөн ч өрнөж байсан. Орь залуу 18, 19 настнууд өөрсдийн хүслээр цэрэгт явахаа илэрхийлж байсан нь саяхан.

Харамсалтай нь цэргийн дэглэлт, харгислалд залуус амиа алдаж, бие эрхтнээрээ хохирсон сэтгэл хиртхийм тохиолдлууд ар араасаа цуварч, олон нийтийг эргэлзээнд оруулав. Олон нийтээр Батлан хамгаалах яам, холбогдох албаныханд хариуцлага тооцохыг шаардсан ч хангалттай хариу авсангүй. Харин ч үрээ алдсан эцэг эхээр тохуурхах мэт нөхөн олговор төдийнхөн олгоод өнгөрөхийг чармайж байна. Тэдэнд дахин ийм эндэгдэл гаргахгүйн төлөө хэрхэн яаж ажиллах вэ гэсэн дорвитой шийдэл, хүн ёсны гэмшил ч төрөөгүй бололтой.

Тэгвэл бид яах ёстой вэ? Ээждээ үнсүүлээд цэрэгт мордоод энэ хорвоог орхисон залуусын төлөө араас зул өргөөд л өнгөрөх үү? Уламжлал ёсоор хэд хоног сошиалаар түр хэрэлдэж, хэдхэн хоногийн дараа дараагийн шуугианд хөтлүүлээд, мартаад өнгөрөх үү?

Хэрвээ таны хүү чинь, дүү чинь цэрэгт мордвол яах вэ?

Хэрвээ та, чи маргааш цэрэгт мордох гэж байгаа бол яах вэ? Яг энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй.

Хэрвээ цэргийн албанд хууль ёсны дүрэм журам, хүн ёсны харилцаа соёл мөрдөгддөг бол ….

Хэрвээ алба хаах 365 хоногийн хугацаанд цэрэг ТА, цэрэгт мордсон ХҮҮ чинь өөрийгөө хөгжүүлж, мэдлэгээ тэлж, ямар нэгэн сургалтанд хамрагдаж, ямар нэгэн шинэ зүйл суралцаад ирж чаддаг бол ….. гэх мэт олон, олон ХЭРВЭЭ гэсэн асуулт гарч ирнэ.

Яг энэ ХЭРВЭЭ гэсэн асуултад бүгдээрээ хариулъя. Тэгээд хамтдаа шийдэл олж, шинэчлэлт өөрчлөлт хийе. Чадах болов уу, Монголчууд аа, Монголын залуучууд аа?

Та яг энэ талаар цэргийн албыг хэрхэн хүмүүнлэг, оюунлаг, үр бүтээл, нэр хүндтэй болгож болох талаар өөрийн санаа бодол, гарц гаргалгаагаа видео контент, эссе, төсөл хөтөлбөр хэлбэрээр Монголын залуучуудын холбоонд илгээгээрэй. Та бүхнээс ирсэн саналыг үндэслэн Монголын залуучуудын холбоо ”Оюунлаг, хүчирхэг монгол цэрэг” үндэсний хөтөлбөрийг бүтээн ажил хэрэг болгох юм.

Энэхүү уралдаанд, иргэн бүр, мөн урлагийн сургуулийн оюутан, уран бүтээлчид баг болон оролцох боломжтой.

Урлагийн сургуулийн оюутнууд:

  • 1-р байр Өргөмжлөл, Контент бүтээхэд 100% дэмжлэг үзүүлэх
  • 2-р байр Өргөмжлөл, Контент бүтээхэд 70%  дэмжлэг үзүүлэх
  • 3-р байр Өргөмжлөл, Контент бүтээхэд 50% дэмжлэг үзүүлэх

Иргэд:

  • 1-р байр Өргөмжлөл, 3 сая төгрөгийн эрхийн бичиг
  • 2-р байр Өргөмжлөл, 2 сая төгрөгийн эрхийн бичиг
  • 3-р байр Өргөмжлөл, 1 сая төгрөгийн эрхийн бичиг

Материалаа 2021 оны 05 сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Харилцах утас 77771313, 88071245,  99158128

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.178

alban tushaaltnuudiin, bayachuudiin huuhduud humuujuulehed amar bdg uhaanii yum hutssan bsan, tednii huuhduudee av. bvdvvn gahai uud uursdiin huuhduudee tseregt yavuul, yargachind huuhdee daatgahgui, za yargachin guai

Avatar

зочин 2021-04-06 202.70.38.18

Цэргийн алба чинь хуулиар биелүүлэх үндсэн үүрэг юм. Харин цэргийн алба хаагаагүй бол насан туршид сэтгэл зүйн хувьд бусдаас доогуур байдаг. Арми бол хатуу туулаад гарахаас өөр гарцгүй. Одоогийн нөхцөл байдал 1990-ээд оноос өмнөх үетэй харьцуулбал, тэнгэр, газар шиг ялгаатай сайн анхаар. Эр хүн цэргийн алба хаахгүй бол захын хулгайч орж ирээд дээрэлхэнэ шүү

Avatar

Зочин 2021-04-06 64.119.19.27

Хэдэн онд царцаад үлдсэн хөлдүү т****г вэ чи?

Avatar

Зочин 2021-04-06 202.9.40.119

Хүүгээ Зэвсэгт хүчний харьяа цэргийн албанд явуулахгүй. Тэнд очоод ахлагч нарын гарын шүүс болж алуулж ч мэднэ. Өмнөд Суданд Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон Дотоодын цэргийн офицерийг Зэвсэгт хүчний ахлагч нар дарамталж амь насыг нь хохироож чадаж байгаа юм чинь байлдагчийг бол юу байхав дээ

Avatar

Зочин 2021-04-06 192.82.86.52

хүүхдээ цэрэгт явуулахгүй биш машин бүү бариул гэвэл ямарав дэмжихүү??авто ослоор хичнээн залуус эндэж байна . эх орноо хамгаалахгүй бол гадны хөлсний цэрэг авах уу???

Avatar

Зочин 2021-04-06 103.26.194.136

ҮР ХҮҮХДЭЭ МАНИАК ХОГ ШААРНУУДААР ТАМЛУУЛЖ, ЭРЭМДЭГ БОЛГУУЛЖ, АЛУУЛАХ ГЭЖ АРМИД ЯВУУЛНА ГЭВЭЛ ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН ТОМ САЛААВЧ ӨГЬЕ!!! НАС БАРСАН ЦЭРГИЙН АР ГЭРТ 10 САЯ ТӨНРӨГ ӨГӨӨД, а******н НЬ 2 ЖИЛ ХОРИГДООД Л ӨНГӨРДӨГ ТОГТОЛЦООГОО ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ФААК ЮҮҮҮ!!!!!

Avatar

Зочин 2021-04-06 66.181.179.141

ӨӨРИЙН АРМИЙГ ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨРӨӨЛИЙН АРМИЙГ ТЭЖЭЭНЭ ГЭЖ ҮГ БИЙ ХҮҮХДЭЭ ЦЭРЭГТ ЯВУУЛАХГҮЙ БОЛ ХЯТАДААС ЦЭРЭГТЭЭ АЛБА ХААЛГАЖ ДЭЭ..

Avatar

ЦЭРЭГИЙН АЛБА 2021-04-06 202.179.27.223

АЛДАА ДУТАГДАЛ БИЙ . ХҮЛЭН ЗӨВШӨӨРНӨ.ЭЦСИЙН ЭЦЭСТ ӨӨРИЙН ЦЭРЭГТЭЭ АЛБА ХААХГҮЙ БОЛ ХҮНИЙ АРМИД ХҮЧЭЭР Л АЛБА ХААНА БИЗ ДЭЭ…

Avatar

Зочин 2021-04-06 202.131.245.243

Би л лав ганц хүүгээ цэрэгт явуулахгүй шүү.

Avatar

Зочин 2021-04-06 203.91.118.150

Ийм байвал хүүгээ цэрэгт хэзээ ч явуулахгүй.

Avatar

zochin 2021-04-06 192.82.65.103

Одогийн алуурчид армиас зайлж, офицеруудыг цэрэгийн биед гар хүрэхийг хориглосон хууль батлагдсаны дараа болох юм.

Avatar

Amar 2021-04-06 124.158.81.128

Женкоог Ерөнхий командлагчаас зайлахаар нь хүүгээ цэрэгт явуулна.

Avatar

Зочин 2021-04-06 202.55.188.99

ер нь шууд хүчээр явуулах хэрэгтэй тийм хуультай бол.2 жил болго.Эх ороноо хамгаалж сур.Үхэж тэмцэж ялж сур.

Avatar

Зочин 2021-04-06 103.26.194.136

ТЭНЭГ г***й ВЭ ЭНЭ ЧИНЬ…

Avatar

зочин 2021-04-06 66.181.164.171

Цэрэгт явуулнаа Одоогийнхоос хэд дахин аймаар байх үед 3 жил байхад явуулж бсан ээж нараа харин өрөвдөх юм даа

Avatar

1 2021-04-06 202.126.88.46

Дайны талбарт эх орноо хамгаалж амь насаа алдсан бол 12 байтугай 12000 цэрэг амь насаа алдсан ч харамсах зүйл алга. Тэд эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр нэр төртэйгээр амиа алдсан гэж бахархана. Энхийн цагт 1 хүний ч амь эрсэдсэн нь харамсаад ч барахгүй зүйл.

Avatar

ТЭНГЭР БӨӨ 2021-04-06 103.43.76.250

fөвөө, аав өөрөө явсан юм чинь явуулж л таараа айлын ганц эрхийн балай хотын цэргүүүд угаасаа ихэнх хааж чаддагүй уйлан дрнрдрррд гачигдал өвчин гэээд хааадаггүй ш тээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж