Covid-19: 831 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Covid-19: 831 шинэ тохиолдол батлагдаж, нэг хүн нас барав

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, April 5, 2021

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн /2021.04.06/ ээлжит мэдээллээ хийлээ.


Сүүлийн 24 цагт Covid-19 халдварын 831 шинэ тохиолдол бүртгэгдсэн бол нэг хүн нас барсан байна. Улсын хэмжээнд халдварын нийт батлагдсан тохиолдол 11651 болсон бол нас барсан хүний тоо 13 болжээ. Шинээр батлагдсан 831 тохиолдол дотоодод бүртгэгдсэн бөгөөд 1 нь эрүүл мэндийн байгууллагад хамаарах юм байна. Мөн сүүлийн 24 цагт 79 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Шинээр батлагдсан тохиолдлын 731 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 99 нь орон нутагт батлагджээ. Аймгуудаар нь авч үзвэл

  • Дархан-Уул аймагт-12
  • Орхон аймагт -2
  • Сэлэнгэ аймагт- 8
  • Булган аймагт -3
  • Хөвсгөл аймагт-1
  • Архангай аймагт-10
  • Баянхонгор аймагт- 3
  • Төв аймагт-17
  • Ховд аймагт-27 тохиолдол тус бүр батлагдаад байна.

ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр:

-Улсын хэмжээнд  2480 хүн Covid-19-ийн улмаас хэвтэн эмчлүүлж байна.

  • 2130  хүний бие хөнгөн
  • 279  хүний бие хүндэвтэр
  •  60 хүний бие хүнд
  •  11 хүний бие нэн хүнд байна

Covid-19-ийн халдварт 25-34 насныхан хамгийн их өртөж бас бусдад тарааж байна. Мөн 65-аас дээш насныхан халдвар авсан тохиолдолд хүндрэх эрсдэл өндөр байна.

Монгол Улсад дотоодод халдвар гарснаас хойш гурван удаа хатуу хөл хорио тогтоосон байна. Хөл хорио тогтоохын өмнө халдварын тохиолдол өсч байсан. Харин хоёрдугаар сард хөл хорио тогтоосноос арав хоногийн дараа өвчлөл буурсан. Хөл хорио тогтоох нь өвчлөлийн тоог бууруулах арга гэдгийг эрдэмтэд тогтоосон байдаг. Хэрэв энэ хэвээр халдвар бүртгэгдвэл өдөрт батлагдах халдварын тоо 1000 болно гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Улсын хэмжээнд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд 38055 иргэнийг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Ингэснээр Монгол Улс 414382 иргэнээ вакцинжуулаад байгаа юм.

Улаанбаатар хотод вакцины эхний тунг хийлгэсэн 372098 иргэн байна Харин орон нутагт 41506 иргэн вакцины эхний тунд хамрагджээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Эмнэлгийн ачаалал хэр байгаа вэ, нэмэгдэж байгаа юу?

-ХӨСҮТ-ийн дэд дарга Ж.Байгалмаа:

-Эмнэлэг болон шуурхай хариу арга хэмжээний багийнханы ачаалал нэмэгдсэн. Хоногт бүртгэгдэх хүний тоо нэмэгдэх тусам эмнэлгийн ор, эмч ажилчид, шуурхай арга хэмжээний багийн ачаалал нэмэгдэж байна.

-Халдварын нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл цаашид яах вэ?

-Улаанбаатар хотын хүн амын дунд халдвар өргөн тархсан гэж үнэлж байгаа. Энэ үед авах нийгмийн арга хэмжээ бол хөл хорио буюу бүх нийтийн бэлэн байдал юм. Иймээс мэргэжлийн байгууллагуудын зүгээс тодорхой хугацаанд хөл хорио тогтоох шаардлагатай гэх саналаа өгсөөр байгаа.

-Вакцины эхний тунгаа хийлгэсэн хэчнээн хүн халдвар аваад байна вэ?

-Covid-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгэсэн 732 хүн халдвар авсан.

-Хавдар судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа болон эмч ажилчдаас халдвар илэрсэн гэдэг үнэн үү?

-Хавдар судлалын үндэсний төвд дөрөвдүгээр сарын 1-нд халдвар бүртгэгдсэн. Одоогийн байдлаар тус төвийн дөрвөн тасгийн 15 ажилтан, 13 өвчтөн, сахиураас халдвар батлагдаад байна. Тухайн эмч, ажилтнуудын ойрын хавьтлыг гэрээр тусгаарласан. Харин найман өвчтөн, таван сахиурыг ХӨСҮТ-д тусгаарласан байгаа.

Ц.ЯНЖИНДУЛАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж