Путин 2036 он хүртэл Оросыг удирдах хуулиа баталлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Путин 2036 он хүртэл Оросыг удирдах хуулиа баталлаа

Путин 2036 он хүртэл Оросыг удирдах хуулиа баталлаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөртөө 2036 он хүртэл Оросыг удирдах боломжийг олгосон хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулжээ. Тус улс нь зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний өдөр хүртэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар санал асуулга явуулсан ба иргэдийн 78 хувь нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн юм.

Энэхүү нэмэлт өөрчлөлтөд Путин Ерөнхийлөгчөөр сонгогдсон хугацаагаа тэглэж, 2036 он хүртэл улс орноо удирдах заалтыг нэмсэн билээ. Харин үүнээс өмнө тус улсын Үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгчийн албан тушаалд нэг хүн дараалан хоёроос дээш удаа сонгогдохыг хориглодог байв.

Ийнхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар Владимир Путин 84 нас хүртлээ ОХУ-ыг удирдах боломжтой болж байгаа ба ингэвэл тэр орчин үеийн Орос орны түүхэнд төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан хүн болох юм. Одоогоор Иосиф Сталин Зөвлөлт холбоот улсыг 29 жил удирдсан үзүүлэлтээр тэргүүлж байгаа.

Нэмэлт өөрчлөлтөд өөр нэгэн чухал заалтыг оруулж өгсөн нь зөвхөн Путиний сонгогдсон хугацааг тэглээд зогсохгүй ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг өндөрсгөжээ.

Жишээ нь, нэр дэвшигч өмнө нь ямар нэг гадаад улс орны иргэний харьяалалтай байгаагүй, ОХУ-д хамгийн богинодоо 25 жилийн турш амьдарсан байх ёстой гэж заасан байна. Ингэснээр түүний өрсөлдөгчдийн тоо улам цөөрөх юм. Түүнчлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгон уртасгажээ.

Эх сурвалж: RT, BBC

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
9
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж