Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

Хуучирсан мэдээ: 2021.04.06-нд нийтлэгдсэн

Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил

Орон нутгийг зорих хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг шинжилгээнд хамруулах зорилгоор явуулын лабораторийн цэг дөрөвдүгээр сарын 3-аас ажиллаж эхэлсэн. Гэвч тус явуулын цэгүүдэд албан байгууллагын шаардлага, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон иргэд шинжилгээ өгөхөөр дугаарлах болсон нь ачааллыг нэмж байгаа тул зөвхөн зөвхөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорих иргэдээс шинжилгээ авахыг УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг холбогдох албаныханд үүрэг болгосон аж.

Хөдөө орон нутагт зайлшгүй /хүнс, шатахуун, малын өвс, тэжээл тээвэр, уул уурхай, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд/ шалтгаанаар зорчих иргэдийг PCR шинжилгээнд хамруулах явуулын цэгүүд дараах байршилд ажиллаж байгаа юм. Үүнд:

-Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “Авто худалдааны төв”,

-“Буянт-Ухаа” спортын ордон,

-Баянзүрх дүүргийн 8-р хороо “Баянзүрх” авто оношилгооны төв

Дээрх дурдсан шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд нь иргэний үнэмлэх, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэр зэрэг баримт бичгийг бүрдүүлэх ёстой юм.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж