"Ханийнхаа төлөө эцсийн арга хэрэглэхээр шийдсэнээ мэдэгдье" | News.MN

"Ханийнхаа төлөө эцсийн арга хэрэглэхээр шийдсэнээ мэдэгдье"

"Ханийнхаа төлөө эцсийн арга хэрэглэхээр шийдсэнээ мэдэгдье"

"Ханийнхаа төлөө эцсийн арга хэрэглэхээр шийдсэнээ мэдэгдье"

Улсын дээд шүүх өнгөрсөн долоо хоногт Тагнуулын ерөнхий газар/ТЕГ/-ын дарга асан Б.Хурц тэргүүтэй хүмүүст 1-1.6 жилийн хугацаатай хорих ял оноосон. Эл шийдвэртэй холбогдуулж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт шаардлага хүргүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт шаардлага хүргүүлэх нь

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье. Монгол Улсын иргэний хувьд би өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон ТЕГ-ын дарга, Улсын ерөнхий прокурорын нэр дээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг, Б.Хурц нарт холбогдох “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг, Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргуулах тухай хүсэлтийг хэд хэдэн удаа хүргүүлж байсан. Гэвч ямар ч хариу өгсөнгүй. Харин миний хань Б.Хурцад Улсын Дээд шүүхээс 1.6 жил хорих ял оноолоо. АТГ-ын дэд дарга байхдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг хуулийн өмнө аваачиж, тэдэнд “Монголд хууль байдаг юм шүү гэдгийг сануулж, ТЕГ-ын даргаар ажиллах үедээ улстөрчдийн эрх мэдэлд хүрэх хэрэгсэл, нэг нэгнээсээ өс хонзон авах зэвсэг болсоор ирсэн, үнэн хэрэгтээ илрүүлэх ямар ч хүсэл эрмэлзэлгүйгээр сейфнийхээ мухарт хав дарж орхисон С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхээр өдөр, шөнөгүй зүтгэж, “Ц.Нямдорж гэдэг хүн ерөөсөө хоёрхон зүйл л ярьдаг. Нэг нь “Эрдэнэт”, нөгөө нь С.Зоригийг хөнөөсөн хэрэг. Энэ хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах ажлын хэсгийг хэд хэдэн удаа тарааж байсан” гэж хэлснийхээ төлөө Б.Хурц гэдэг хүн өнөөдөр өргөст торны цаана сууж байна. Шуудхан хэлэхэд, тагнуулч Б.Хурцыг удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ил байлгахгүй байх “хор”-ыг Төрийн ордонд найруулж, тэр нь Улсын Дээд шүүх дээр бодит биеллээ олсныг хашир ухаантай, хэрсүү ард түмэн маань хэдийнэ ойлгосон гэдэгт эргэлзэхгүй байна. Шүүх хурлыг Улсын Дээд шүүх дээр 2021 оны гуравдугаар сарын 31-нд товлоход өмнөх өдөр нь хэн Сүхбаатарын талбайд гэнэт гарч ирж, майхантай өлсгөлөн зарлагчтай мөлхөөгөөрөө уулзсаныг, бас шүүхээс Б.Хурц нарт ял оноосны дараа хэн сэтгүүлчдэд ярилцлага өгч, гүтгэлгийн шинж чанартай мэдээллүүдээр хүмүүсийн тархийг угааж байсныг бүгд л харцгаалаа. Энэ бүхэн улстөрчдийн араа шүдэнд олон жил зуугдсан Б.Хурцыг “Эрүүдэн шүүгч, яргачин” гэж харлуулах, өшөө хорслоо тайлах зорилго бүхий зохион байгуулалттай ажиллагаа гэдгийг ард олноороо харж, мэдэрч, ойлгож байна. Харин энэ дашрамд нэг зүйлийг залруулж бичье гэж бодлоо.

Миний ханийг хорих анги руу авч явсны маргааш ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх бүхий л зүйлийг таныг хийж байна. Таны зохиолоор л энэ хэргийн хувь заяа яваа гэдгийг Г.Эрдэнэбат прокурор онцолсон” гэх сэтгүүлчийн асуултад “Харин би Б.Хурц, Г.Эрдэнэбат нар зохиолыг бичсэн гэж шулуухан хэлнэ” гэж хариулжээ.

Энэ хариултыг уншаад маш их цочирдлоо. Миний хань болон хууль хяналтын байгууллагын жирийн ажилтнуудад төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхгүй байх, тэр тусмаа Ц.Нямдоржийн хэлсэнчлэн зохиол бичээд суух ямар шаардлага байх билээ?! Энэ арай дэндүү гүтгэлэг биш үү. Ханьд минь хүссэн ялаа тулгачихаад ар хударгаар нь ийм зохиол ярьж суугаа Ц.Нямдорж дарга та өөрийнхөө хэлсэнчлэн “Монголд 1970-аад оноос хойш гарсан дуулиант хэргүүдийг бүгдийг нь гадарладаг”-ийн хувьд баталгаа, нотолгоотой хариулт өгнө үү. Үүнээс гадна “Б.Хурц нарт “Эрүүдэн шүүсэн”, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэдэг хоёр зүйл ангиар ял оноосон” гэх тархи угаалтыг ЗГХЭГ-ын дарга нь өөрийн биеэр хийснийг уншаад үнэхээр их харамслаа. Улсын Дээд шүүх Б.Хурц нарт холбогдох хэргийг хэлэлцээд “Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн” гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож, “Эрүүдэн шүүсэн” гэдэг үндэслэлээр ял оноосон. Монголын бүх л сайт, хэвлэлээр гарсан энэ мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хараагүй, уншаагүй байв гэж. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажилласан хүний хувьд шүүхийн шийдвэрийг ойлгоогүй гэхэд итгэхэд хэцүү л юм.

Б.Хурц эрүүдэн шүүсэн үү, аль эсвэл эрүүдэн шүүх ажлыг зохион байгуулсан уу. Ханийг маань ТЕГ-ын даргын албаа өгсний дараахнаас нэг ийм зорилтот зохиол нийгэмд биежиж, УИХ-ын гишүүдээс эхлээд жирийн иргэдийг айдаст автуулах зорилгоо ч популист улстөрчид амжилттай биелүүлэв. Гэвч үнэн хэрэгтээ “Эрүүдэн шүүсэн” гэх тэр үйл явдал Б.Хурц гэдэг хүнд яг ямар хамаатай вэ. Миний ханьд тэдгээр иргэдийг шоронгийн камерт эрүүдэн шүүлгэх ямар шаардлага байх вэ? Энэ бүхнийг Монгол төрийн гурван өндөрлөг болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд Х.Нямбаатар нараас асуумаар байна. УИХ-ын Тусгай хяналтын дэд хорооноос гүйцэтгэх ажлын төсвийг баталдаг, ТЕГ-ын дарга нь тэрхүү төсвийг бичиг цаас, бензин тос гээд шаардлагатай зүйлд зарцуулахад л гарын үсэг зурна уу гэхээс биш “Тэр хүмүүсийг яргал, эрүүдэн шүү” гээд тушаал гаргадаггүйг та бүхэн сайн мэднэ. Эрүүл ухаанд багтамгүй ийм л зохиолыг Б.Хурцад хонзогносон бүлэглэл бичиж, олон нийтийг айдаст автуулан байж амжилттай зохион байгууллаа. Тэр зохиол нь Б.Хурц гэдэг ганцхан эсрэг дүртэй шүү бүр! “Гэмт хэрэгтэн л гэмт хэргийг нуун дарагдуулж чадна” гэдэгчлэн мөнөөх “Шударга бусын хонгил” ярьж нийгмийг жихүүдэст автуулдаг улстөрчид өөрсдийн гэсэн хонгилоо хэдийнэ угсарч миний хань Б.Хурцад хилс хэрэг тохлоо. Учир иймээс “Эрүүдэн шүүсэн” гэх хэрэг, мөн ханийн минь эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг, дайралтын өөр нэгэн сэдэв болсоор ирсэн Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас бүхэлд нь гаргахыг дахин шаардаж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийн тухайд ч мөн адил. “Улсын нууцаас гаргана” л гэнэ. Бүхэлд нь үү, хэсэгчлэн үү, аль эсвэл өөрсдөдөө ашигтай хэдэн бичлэг цацаж “Б.Хурц гэдэг яргачин ийм л жигшүүртэй хүн” хэмээх энтертайнмент улс төрөө үргэлжлүүлэх гэж байна уу? Үнэнийг хэлэхэд, Монголын ард түмэн улам хэрсүү болж байна.

Эрх мэдэлтнүүдийн хэн нь хэн бэ гэдгийг өдөр ирэх тусам улам сайн таньж байна. С.Зоригийг хөнөөсөн хэргийг ярихаараа хэн хамгийн их сандарч, нүүрээ улалзуулж, шилээ маажиж буйг ч ард түмэн маш тод харж байна. Тиймээс та бүхэн энэ удаад асуудалд ухаалгаар хандаж, олон жилийн туршид нууц байж, Б.Хурц гэдэг хүнийг “зодох” зодуурын хэрэгсэл болгосоор ирсэн дээрх хэргүүдийг улсын нууцаас бүхэлд нь гаргаж өгч, ард түмэнд Үндсэн хуулиар олгосон мэдэх эрхийг нь хангаж өгнө үү.

Б.Хурцын ар гэрийнхэн бид ч Монголын жирийн иргэдийн хувьд үнэнийг мэдэх эрхтэй. Хэрэв дээрх шаардлагын хариуг биелүүлэхгүй бол шударга үнэний төлөө тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ би мэдэгдэж байна. Миний хань сүүлийн 20 жилийн туршид шударга бусын хонгил гээчийн жинхэнэ золиос болсоор ирлээ. Хань рүү минь чиглэсэн гүтгэлэг, дайралт манай гэр бүлд хар сүүдрээ тусгаж, үр хүүхдүүдийн минь бяцхан зүрхэнд хэзээ ч арилахааргүй хар толбо болон үлдлээ. Ийм учраас би хань ижил, үр хүүхдүүдийнхээ төлөө эцсийн аргаа хэрэглэхээр шийдсэнээ үүгээр мэдэгдье.

Монгол Улсын иргэн Ү.Сарнай

2021.04.05

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ТэнэглэлТэнэглэл
44
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

108 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-06 202.179.26.230

Зоргийн хэргийг хэрэг биш болгох мөрөөдөлтэй хүн нь Нямдорж юм биш үү?

Avatar

Зочин 2021-04-06 202.21.109.44

Эргүүтсэн юмнуудыг сайн турхирчээ энэ Нямдорж. ЗГХЭГ-н дарга болсон ч Хуульзүйн сайд бсан ч 20 жил ганцхан л юм ярьсаар л. Тэр нь Зоригийн хэрэг. Өөр хийсэн юм байна уу энэ хүнд? Өөртөө 2 амбаар босгосноос Монголд бол хийэ гийгүүлсэн юм бхгүй л бх

Avatar

Зочин 2021-04-06 103.229.123.244

Үнэгүй юм гуссаар байгаад бүүр тэнэгэрчихсэн авгай болтой!!! Зүгээр л ханцуй дотроо залбираад эр хүний хулгайлч луйвардаад ч хамаагүй олж ирсэн юмыг нь гудраад сууж байхгүй!!! Олны дургүй хүргэж байж хамаг юмаа хураалгаж өөрөө урж тасчуулах нь дутаа юу?!

Avatar

Зочин 2021-04-06 192.82.89.49

Ман Эрдэнэт Зоригийн хэргээс өөр ажил бнауу

Avatar

Амгаа 2021-04-06 64.119.27.17

Тэнэг хүүхэн бэ Нямкад баяр хүргэе энэ хэргийнхээ ард нь гараарай ялын давж заалдаад жаахан нэмээд хатаа

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.47

Зарим нэг улс төрийн өвгөчүүл тэтгэвэрт гарах болоогүй юу? Яасан их албан тушаалд дуртай юм бэ? Сарнай тэвчээртэй, хүчтэй байгаарай

Avatar

Зочин 2021-04-06 103.57.95.44

Ts.Nymdorjiig barij shorond hiij shalgah heregtei. Nymdorjiin hamtragchid Bagabandi, S.Bayr, taliigasch Sh.Othonbileg nariin zahialgaar ene hereg hiigdsen. Odoo Nymdorjiig barij shalgah n hamgiin zov argachlal.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.88.43

Сарнай талбай дээр гарч тэмцэх л хэрэгтэй ш дээ. Юун тэвчээртэй юм. Хичнээн олон жил дарлуулдаг юм муусайн хулгайчдад.

Avatar

Зочин 2021-04-06 139.5.217.42

Зоригийг алсан нь тэр 2 мөн юм бол захиалагчид нь бас л тодорсон байх бусуу захиалагчыг ил болгочих тэгвэл улсын баатар болношдэн

Avatar

Zochin 2021-04-06 64.119.24.99

Нямдожоо ач зээгээ тойруулаад суух цаг чинь болсон ялаас айгаагүй юм бол юунд ингэж албан тушаалтай зууралдана вэ нэг но бнаа!!!!????

Avatar

Зочин 2021-04-06 202.21.109.44

Яг үнэндээ Хурц гэдэг хүнд тэгэж хүнийг эрүүдэн шүүх ямар ашигтай вэ? Ямар ч ашиггүй шүү дээ. Хэнд ашигтай, тэр хүмүүс хэрэг хүлээвэл хэний хэрэг цаана нь дарагдаж үлдэх вэ л гэлэг ш т ерөөсөө. Хурц өчнөөн үнэнийг мэдэж байгаа. Хэрэг үүрүүлж амыг нь хамхих л гэсэн арга

Avatar

Зочин 2021-04-06 139.5.217.62

Нямка дэндүү шударга нөхөр л дөө. Иймээс хамгийн хэрцгий танхай этгээдүүд, гэмт хэргийн бүлэглэлүүд өшдөг ч, айдаг ч байх. Зоригийн хэргийг шоуддаг нь Нямдорж бишээ, харин уг хэргийг зориуд замхруулсан бүлэглэл байгаагаас олон жил саатаж буйг нийгмээрээ мэдэрч байна

Avatar

Зочин 2021-04-06 202.21.109.44

Нямка чинь шударга юм бол яагаад хэргийг ил болгохгүй байгаан? Хэнээс айгаад байгаан? Засгийн газарт бүрэн эрх нь бна ш тээ

Avatar

Зчн 2021-04-06 202.9.40.216

С.Зоригийг хөнөөсөн хэргийг Ц.Нямдорж дахиад шоу болгох гэж байна. Бүхэлд нь нууцаас гаргаж чадах уу? Б.Хурцыг "Эрүүдэн шүүсэн" гэж яллах ямар ч үндэслэлгүй. Тэр шоронгийн камерт хүн яргалаад зогсоогүй биз дээ. Та нар тэр бичлэгээс Хурцыг харсан юм уу. Д.Энхбат агсны хэргийг нууцаас гаргуулъя аа

Avatar

Зочин 2021-04-06 202.9.40.216

С.Зоригийг хөнөөсөн хэргийг Ц.Нямдорж дахиад шоу болгох гэж байна. Бүхэлд нь нууцаас гаргаж чадах уу? Б.Хурцыг "Эрүүдэн шүүсэн" гэж яллах ямар ч үндэслэлгүй. Тэр шоронгийн камерт хүн яргалаад зогсоогүй биз дээ. Та нар тэр бичлэгээс Хурцыг харсан юм уу. Д.Энхбат агсны хэргийг нууцаас гаргуулъя аа

Avatar

Зочин 2021-04-06 64.119.21.166

ЧИНИЙ НӨХӨР БУРУУГҮЙ ЮМ БОЛ ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА БҮХ ХҮН БАС БУРУУГҮЙ .

Avatar

Зочин 2021-04-06 103.229.123.168

Яг үнэн. Үүнээс өөр үнэн үг байхгүй ээ

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.99

Huzhdag j****r ve

Avatar

Иргэн 2021-04-06 64.119.17.65

Чимгээ, Содномдорж нарын ар гэрийнхэнтэй хамт суугаад тэмцвэл яасан юм бэ? Цөмөөрөө л "хэлмэгдэгсэд" байна шүү дээ.

Avatar

Demjij bn. Il bolgo! 2021-04-06 66.181.191.205

End 1 zuil anzaarlaa. Like darhaar nyamdorjinntal ruu daraa ni like ninorood bn. Mun ihenhi nyamdorjin troll ih yum bichij bn

Avatar

зочин 2021-04-06 202.21.108.222

Энэ эмэгтэй үс чинь урт юмаа….харин…..

Avatar

Zochin 2021-04-06 126.233.105.170

Khuts n biz harin ch bagaduulsan baina. Enkhbatiig hulgailan aqchirj eruuden shuusnii yaliig ogooguu baigaan bishuu bhel buten hunii ami hihirooson bemj yal og baylaj bantahdaa hudlaa talarhaliin zahia bichij ntr

Avatar

Зочин 2021-04-06 202.21.109.44

Баабар: "Эрүү шүүлт л гэх юм. Энгийн нэг хэрэг илрүүлэх, мөрдөх ажиллагаа байна даг" гэсэн. Үнэн ш т. Зүгээр л ил гаргахааргүй шийдсэн. Хүнийг наадах чинь муу хүн шүү гэсэн явуулга л байна. Хурц, Эрдэнэбат нар яг үнэндээ бүгдийг мэдэж байгаа ч улсын нууц учир л чимээгүй бга. Ил гаргавал хамгийн зөвдөх хүмүүс нь Хурц, Эрдэнэбат нар шүү. Орох газраа олохгүй нь харин хамгийн их ярьж байгаа хүмүүс л боловуу

Avatar

Зочин 2021-04-06 202.9.40.119

Шүүх гэм буруутайд тооцсон бол буруутай зүйл байсан байна гэсэн үг.Хамгийн гол нь алуурчдыг харсан амьд гэрч Сэлэнгэ энэ хүмүүс биш гээд байгаад л байна. Гэтэл Чимгээ Содномдорж нарыг заавал яллах гээд байгаа нь ямар учиртай юм. Хэргийг илрүүлвэл авах байсан 500 сая төгрөгийг хэн авсан бэ гэдэг асуултанд хэн ч хариулсангүй

Avatar

Зочин 2021-04-06 75.155.149.227

Selenge gej hen be? kkk

Avatar

зочин 2021-04-06 202.9.40.216

хурцад ял өгөх нь буруу л гэж бодож бна хэрэг илрүүлэх явцад янз янзын арга хэрэглэнэ шдээ

Avatar

зочин 2021-04-06 202.9.40.216

энэ хэргийн үнэн мөнийг илчилж нууцын зэрэглэлээс гаргах юм бол ард түмэн үнэн мөнийг мэдэх бх даа

Avatar

Зочин 2021-04-06 202.9.40.216

Энэ эмэгтэйн асуусан асуултанд Нямдорж Нямбаатар Оюун эрдэнэ нар хариулт өгөөсэй

Avatar

Зочин 2021-04-06 150.129.140.228

Хурц Элбэгдорж хоёрын хийсэн нүгэл асар их….

Avatar

Зочин 2021-04-06 202.9.40.216

Энэ хэргүүдийг улсын нууц гэж дарчихаад өөрт нь хэрэг болохоор хэсэг жижигээр нь цухийлгаж хүмүүсийг хохироож бдгаа болохоор юм Бүрэн улсын нууцаас гаргаж ил болгомоор бна

Avatar

fuck 2021-04-06 36.11.224.5

odoo yahav dee busdiig tamalj alj hyadad bsn uls uil laigaa idelj bgn ter odoo matriin nulims unagaad yahav dee

Avatar

Зочин 2021-04-06 202.21.109.44

хэнийг нь алж хядчихав? баримт байна уу?

Avatar

Зочин 2021-04-06 202.21.109.44

Их зөв уриалга гаргажээ. Нууцын зэрэглэлээс хэргийг гаргаж өгөхийг л хүсчээ.

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.198

Зөв шүү дэмжиж бна. Энэ нямдорж писда хэзээ зайлах юм болдоо.

Avatar

зочин 2021-04-06 103.57.92.232

ХҮН ХҮН РҮҮ ҮСЧСЭН ХОГИЙН ӨВГӨН НЯМДОРЖ, ИЙМ ЮМЫГ ЗАСГИЙН ГАЗАРТАА БАГТААЖ БАЙДАГ ХОГИЙН ЗАЛУУ ОЮУН ЭРДЭНЭ, ЭНЭ НЭГ МАН ГЭХ МАНГАС АРАЙ ДАВАРЛАА, АРДУУД АА

Avatar

Саран 2021-04-06 103.57.92.232

САРНАЙГ ДЭМЖИНЭ

Avatar

Шилээ 2021-04-06 192.82.73.173

1999 онд ямар нэгэн албан тушаалгүй байсан, Зориг нас барахад ямар нэгэн ашиг байгаагүй Нямдоржийг энэ аллагатай холбоод байгаа нь харин хэргийг будлиантуулах санаачлага гэж ердийн сэтгэлгээтэй хүнд харагдаад байх юм. Ямар учиртай юм болоо7

Avatar

зо 2021-04-06 202.9.40.6

мал минь толгойгоо сайн ажилуул захиалагчийг олох ойрхон болсон энэ үед нямдорж хамаг хэрэгийг самарч байгааг харахгүй байна уу

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.99

Teneg garuu chi

Avatar

Зочин 2021-04-06 139.5.217.62

Зориг агсныг хэн хөнөөснийг хэн захиалсныг энэ олон жилийн турш ард түмэн гадарлахтайгаа болсон юм бишүү. Харин үүнийг хэн зориуд будлиантуулж, саад хийж, бүдэгрүүлж шал өөр хүмүүс рүү, бүр бурхан болсон хүмүүс рүү чиглүүлж байгааг мөн л нийгмээрээ харж байна. Ямар ч гэсэн Ц.Нямдорж л энэ хэрэгт холбогдолгүй, эсрэгээр энэ хэргийг илрүүлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэж байгаа цөөхөөн хуульчдын нэг мөн. Энэ хэрээр алуурчид луйварчид түүн рүү ил далд довтолсоор….

Avatar

Зочин 2021-04-06 37.120.130.28

ХУЛГАЙН ХӨРӨНГӨӨ ТАЙЛБАРЛААРАЙ

Avatar

Зочин 2021-04-06 37.120.130.28

ЭНХБАТЫГ АЛСАН ХЭРЭГ НЭМЭГДЭНЭ, ТАРВАГАДОРЖЫН БААС.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.72.253

z**l chamaig ch bas shalgah heregtei

Avatar

Зочин 2021-04-06 202.21.109.44

"Тэр 3-г а******н биш гэдгийг Нямдорж яаж мэдээд бгаан? Нотолгоо нь юу болоод 3 шатны шүүхийг үгүйсгээд бгаан? ШО, Багабаньд, Нямка 3 захиалагч нь л гэдэг нь улам тодорсоор бгаа бишүү?" гэж uyanga_ts буюу элийрэгч жиргэж байсан ш т. Нямдорж гдг хүн их л сандарч тролл багаа хаа сайгүй тавьсан бна даа

Avatar

Сайхан ярилцлага болжээ 2021-04-06 66.181.191.205

Нямдорж сандарч баахан мөнгөөр баахан тролл ажиллуулж эхэлжээ!

Avatar

Amy 2021-04-06 202.21.109.44

С.Зоригийг хөнөөсөн хэргийг улс төрийн шоу болголгүйгээр бүхэлд нь нууцаас гаргая. Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэрэг, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох "Эрүүдэн шүүсэн" гэх хэргийг улсын нууцаас гаргуулахыг шаардаж байна.
https://www.change.org/p/%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87-%D1%85-%D0%B1%D0%B0%D1%82%D1%82%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0-%D1%83%D0%B8%D1%85-%D1%8B%D0%BD-%D0%B4%D0%B0%D1%80%D0%B3%D0%B0-%D0%B3-%D0%B7%D0%B

Avatar

zochin 2021-04-06 202.179.24.194

Зоригийг алсан алуурчдын захилагчийг хэлүүлэхгүй байж илрүүлсэн хүмүүст хэрэг хүлээлгээд байгаа нь сонин байна.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.31

Одоо хэргээ хүлээхгүй.Ар гэр нь хүртэл санхүүгийн асуудал нэр төрөөрөө нягт холбогдсон.Холбосон жонхууруулсан хүн нь хүний сүг нямка.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.179.141

НЯМДОРЖ ЯАГААД 65 ХҮРЧЭЭД ТЭТГЭВЭРТЭЭ ГАРАХГҮЙ АЛБАН ТУШААЛ ЭРХ МЭДЭЛТЭЙ ЗУУРАЛДААД БАЙГАА ЮМ БЭ??? ХЯТАДЫН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАД УУРГАЛУУЛСАН ГЭДЭГ НЬ ҮНЭН ҮҮ?

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.31

Хурц нь давилуун пээдгэр зангаасаа болж олон атаархуу малуудад эвгүй харагдсан.Шүүх прокурор мөрдөх алба сайн ажилласан.Цагдаа шүүх АТГ ын олон хүн ажиллуулсан учраас илэрнэ.Хурц нарын цөөн хүн ажилласан бол Хурц нарыг нам дарж нухах байсан.Олон хүнд олон баримт нотолгоо,итгэл үнэмшил байгаа.Оюука нямбаатар цагаан захтан амьдралаас тасархай гөлөгнүүд Чимгээгийн өмнө амаа ангайгаад шүлсээ гоожуулаад суудаг нь нийтлэг монголчуудын энэ цаг үеийн бодит төрх.

Avatar

ЗОЧИН 2021-04-06 202.9.40.61

Цааш нь ярих уу яах уу ?

Avatar

Зочин 2021-04-06 202.55.188.110

Мэнгэт Нямка бол Зоригын хэргийн захиалагч гэдгийг ард тумэн мэдэж байгаа. 5 удаа Хууль Зуйн сайдаар суухдаа аль болох хэргийг нуун дарж ирсэн. Хэрэг илрэх дехеед ирэнгуут л мердех багынхныг тарааж мердех ажиллагаанд байсан хэд хэдэн хумуусийг алсан гээд энэ Нямка хэдэн уеээрээ ч тарчлаад дуусашгуй маш их нугэл хурааж байгаа шуу.

Avatar

Нарангэрэл 2021-04-06 211.36.134.155

За больж үз. Ард түмнийг битгий доромжил та нар. Тагнуулч хүн ийм байдаг юмуу. Тагнуулч хүн яаахаараа тэрбумтан байдгын хаанаасаа яааж хөрөнгөжсөн юм. Тэгхээр бизнес хийдэг гэх байх. Тэр бизнесийн эх үүсвэрээ хаанаас олсон юм. Танай нөхөр тагнуулч биш. Хэрэг наймаалцагч шантаажчин учраас ял авч байгаа юм. Чи нөхрөө хамгаалж ингэж бичлээ гээд ард түмнийг тэнэг гэж бүү бод. Нямдорж шиг ил шулуун хэлсэн хамгаалсан эхэнд дугарсан хэн байгаа юм тэгвэл. Битгий галзуур битгий давар за. Хол очиж х**.

Avatar

ЗОЧИН 2021-04-06 202.9.46.159

1.Нямдрж ял өгсөн юмуу? шүүх ялласан юмуу? 2. шүүх буруу шүүсэн хэрэг үү? 3.Баттулга 1 сар хагасын дараа суллачихна, санаа зоволтгүй…

Avatar

Зочин 2021-04-06 195.46.106.44

Танай нөхрийн ганц холбогдсон асуудал энэ бишээ. Тагнуулд ерийн ажилтан байхдаа Говь-алтайн гаалийнханаас юу юу авсан юм бэ Эрүүгийн цагдаагийнханд баригдаж байсан, таныг татвараа төл гэж шаардасны төлөө татварын баЙЦААГЧ эНХБАТЫГ Хэрэгт холбогдуулсан, АТГ-д байхдаа албан тушаалтнуудыг Элбэгдоржтой нийлж айлган мөнгө авдаг байсан, газрын тосны дарга асан амрааг шоронд тамлаж үхүүлсэн гээд олон асуудал бий дээ. Нүгэл нүдээрээ нэг л өдөр цувдаг гэсэн. Тэр өдөр чинь болоогүй байгаа байх.

Avatar

Зочин 2021-04-06 103.57.92.254

Бас Сарнайх компаны өрсөлдөгч компаны цахилгаан хуваарилах цэгийг дэлбэлчих гэж ажилтандаа хэлээд тэр нь хэрэгжүүлээгүйн төлөө хэрэгт гүтгэсэн гэдэг нэг асуудал байдаг ю
байхаа.Сарнайх гэдэг нь энэ авгайн компани гээ биз дээ.

Avatar

зочин 2021-04-06 192.82.64.190

ард түмнээ инэж талцуулж, бие биенээ муу муухайгаар хэлэлцүүлж, хэрэлдүүлж байхаар яг үнэ зөвөөр ийм байна шүү гээд хэлчих хууль хяналтын байгууллага нь байхгүй юу?

Avatar

Зочин 2021-04-06 75.71.154.195

Миний аав маань жинхэн тагнуулч хүн байсан юм. Тийм болохоор би тагнуулч хүн гэж ямар хүн байдагийг сайн мэднэ. Больдоо, дүү минь тагнуулч хүн ийм байдаггүй юм. Юу нь тагнуулч, юу нь генерал вэ ичмээр юм. Миний дүү Элбэгдорж гэдэг хүнээс нөхөрөө нэх, тэр нь чамд өлзийтэй. Дэндүү яарч учир утгагүй юм бичсэн байна. Жаахан ухаантай ханд. Нөхрийнхөө өмнөөс тэр хохирож зовсон хүмүүсийн ах дүү, эхнэр, нөхөр, хүүхдүүдээс уучлал гуй. Нүгэл чинь нимгэрэн

Avatar

Тролл байна чи 2021-04-06 66.181.191.205

Танай аавын төгнуулч гэж юу байсан юм. Битгий үлгэр зохиогоод бай тролл минь!

Avatar

зочин 2021-04-06 192.82.82.20

Зоригийг хэн алсаныг Нямдорж сайн мээхийн хувьд Энхбатад чихэж Түүгээр АН-н дарга байсан Энхсайханыг гүтгүүлэх үүгээр Дорлигжав найзаа АН-н дарга болгох давхар зорилго тавьж Энхбатыг эрүүдэн шүүлгүүлсэн. Үүний тулд ЗГ-р илрүүлсэн хүнд 500 саяын шагнал амлах тушаал гаргасан. Зөвхөн МАНАН-г эндээс эхэлж бий болгосон. лтанхуяг, Дорлиг 3-тай найзаа МАНАН болгож малын эмч Дорлигоо Улс Ерөнхий Прокрор болгож байсан хүн Нямдорж бүгдийг мэдэж өөртөө ашиглаж байна.

Avatar

Нямдорж шоронд 2021-04-06 124.158.82.212

Нямдоржийг одоо хорь. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоригдсон. Хууль зүйн сайдыг хориод юу хэлэхийг сонсъё

Avatar

Зочин 2021-04-06 103.229.122.45

Heden huntsaash haruulj heden deerem hiisniiv bid taashgui

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.47

Хурц бол 2000 оны үед 4 хүний хамт Д.Энхбатыг хулгайлж авчихсан гүйцэтгэх ажилтан л байсан.Тэр үед багабанди еөк,нямка нь хуулийн сайд,намбарван 9 байсан.Одоо зоригийн хэрэг нь чухал биш эрүүдэн шүүсэн Хурц нарын хэрэг нь шоу болж жонхуурсан бол,Чимгээгийн хохирсон хэрэг нь ахиад 2 жил жонхуурна.Үхэрнүүд мөөрөлд.

Avatar

Amar 2021-04-06 124.158.81.128

Ү.Сарнай нөхрийгөө давруулж олон олон эх, эхнэрийн нулимасыг барж, олон эцэг, үрсийнх нь сэтгэлийг харлуулсан нүгэл чинь удахгүй ил болно.За юу.Иймээс хол очиж х**.П үсэг минь.

Avatar

MGL 2021-04-06 192.82.81.118

Нямдоржийн бөгсийг долоосоныхоо төлөөсөнд хэдийг авдгымдээ өрөвдөлтэй амьтан минь

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.123

үнэншүү жинхэнэ захиалагч нарыг нууж хаацаалах цаашид энэ хэргийг замхруулах зорилготой жүжиг тавиад бнаа.бараг тодорхой захиалагчтай гүйцэтгэгчтэй хэрэг гэдэг нь тодорхой бгаа. МАН санаатай будлиулах зорилготой гэж хардах сэтгэл төрж бн.

Avatar

Зочин 2021-04-06 103.212.116.158

Энэ сарнай дуугай л бж бхгуй, монголоороо хурцыг өөдгүй, элбэгдоржийн бууны нохой, онгироо хулгайч, даварчихсан дээрэмчин гэж мэдэж бхад. Сарнай ч тэр үед нь пээдийгээд л, айчихсан хүмүүсээр долигнуулаад л, хөрөнгөө зузаалж хураагаад л явж бсн штэ. 1,6 жил дэндүү бага бн гэж нийтээрээ унтууцаж бхд мангар мэдэгдэл хийгээд.

Avatar

Зочин 2021-04-06 139.5.218.87

Нямдорж бол мэдээж ноооооовшшшшш, дандаа ард түмнийг даапаалж доромжлоно, гэхдээ Хурц ч гэсэн тэрнээс дутахгүй харгис ноооооовшшшш, дэлгүүрийхээ цэцэг жимсийг миатын онгоцоор үнэгүй зөөдөг байсан чинь хэвийн явдалуу сарнай, адилхан новшшшш ги чий юм байж нээх ариухан царайлах гээд ядчах юм

Avatar

Зочин 2021-04-06 51.15.192.242

Нямкаг хэдэн Батүүи Хурцын буриадууд Зориг Оюуны оросууд диилэхгүй.

Avatar

Буриад эрлиьз архичин 2021-04-06 163.172.159.235

Хурцыг зайлуул өмөөрдөг нь 40 мянгатын хэдэн э****з буриад үеийнх нь архичид.

Avatar

Вахахаха 2021-04-06 124.158.82.212

Чи хятадын э****з хахаха

Avatar

Зочин 2021-04-06 59.153.112.160

Hezuu yumaa yu tarina tuunee huraana

Avatar

Зочин 2021-04-06 202.55.183.178

Нямдорж Монгол улсын эсрэг ажиллаад байгаамуу , ХЗДХЯ-ны сайдаар 13 жил ажиллахдаа Тагнуулын Ерөнхий Газрынхаа 2 даргыг /Баатар генерал, Хурц нарыг / шоронд хатаалаа. АТГ, прокуроруудаа багалзуурдаж хүчийг нь сулруулах арга хэмжээнүүд хийлээ, яг хэлсэн ярьсныхаа эсрэгээр ажилладаг гэдгийг бүгд мэддэг болсон. Нямдорж сумаа тавьчихаад нумаа нуугаад нөгөө талд нь орчихсон " Телевиз хараад л сая мэдлээ" гээд явж байдаг хүн шүү дээ,.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.100

Хаиулалтийг. нэг газраас нэг хүн бичээд байна Хурцын эхнэр өөрөө л бичээд бндаа ккккк

Avatar

зочин 2021-04-06 124.158.83.132

Дүү минь чи дэндүү яарч дугарч байна даа. Зөвлөсөн хүн чинь буруу зөвлөж байна даа. Ах нь нөхрийг чинь С.Энэрэлтийн Торгон замын хашаанд зүлэг услаад зогсож байхаас нь мэднээ. Бага ч гэсэн ялын сонсоод чамлахаас чанга атга гэдэг шиг л дуугүй байхгүй дээ дуугарвал эрүүдэн шүүгдсэн хүмүүсийн эхчүүдээс нь уйчлал гуйсан бол бас ч гэж нүгэлийг чинь нэмгэлхээр байлаадаа хэн чамайг ингэж хатгаж дуугргав даа харамсалтай. Угаасаан хэргийн бүх материалыг ил болгоод танилцана гэдэг чинь адал явдалтай кино

Avatar

Бүгдийг хорь 2021-04-06 124.158.82.212

Дандаа Нямдоржоос бусад нь шоронд орохийм. Одоо Нямдоржийг шоронд хий дээ. Яаж бичихийг уншъя. Ерөнхийлөгч Ерөнхий сайд шоронд орсон Хууль зүйн сайд өвгөн шоронд ороод гарчихаач. Өмнө Хууль зүйн сайд шороонд ороод үхсэн.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.113

Зайлааа

Avatar

Ингэж л боддог 2021-04-06 64.119.25.203

Яахав ээ хэний ч ар гэр ингэх нь дамжиггүй. Гэхдээ Элбэгдорж гэдэг хувалзтай нийлсэн нь мань хүний түмэн буруу бх гэж бодож байна.

Avatar

хар 2021-04-06 64.119.20.66

а******н зандалчны авгай зайлаа та хоёрыг хорвоо арай гэж дааж явж өна ертөнцөөс зайл эрүүдэн шүүсэн хүн олон улсын хилээр хулгайлж ирсэн нь худлаа юмуу тэр Элбэгдорждоо очиж гоншгино п***а чинь

Avatar

Тролл 2021-04-06 202.126.88.160

Энэ тролл байна

Avatar

Зочин 2021-04-06 163.172.159.235

Харин чи буриад.

Avatar

Зочин 2021-04-06 103.229.122.45

Khurts chini zavhai spa shdee

Avatar

Чи юу? 2021-04-06 202.126.88.160

Чи б**********ч нь уу?

Avatar

Зочин 2021-04-06 202.9.40.222

Chinii nohor zohoil bichsen chi naadahaa omooroh hereggui hay hay naad yrgachin gaa

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.98

Enkhbatiig khulgailj avchrax uurgiig N.Enkhbayr, N,Bagabandi, Ts.Nyamdorj 3 l daalgasan

Avatar

Zochin 2021-04-06 202.126.89.178

Хурц олон хун айлгаж сурдуулж байсан гэсэн яагаад тэгдэг байсан юм болоо хэний толоо вэ

Avatar

Тролл 2021-04-06 202.126.88.160

Энэ тролл байна

Avatar

Зочин 2021-04-06 192.82.81.151

Хөөх үг үсэг, зөв бичих дүрмийн ямар ч алдаагүй, найруулан бичихийн хувьд сайн бичжээ. Монгол хэлний ийм сайн найруулан бичих, дүрмийн алдаагүй бичих чадвартай юм уу, эсвэл мэргэжлийн хүн тусалсан юм бол уу? Сүүлийн үед хэвлэлүүд, сайтууд, хувь хүмүүсийн постууд нуль алдаатай бичигддэг болчихоод байна.

Avatar

багш 2021-04-06 202.126.89.104

жирийн байдаг л нэг бичвэр байна шүү дээ. юуг нь гайхаад байгаа боловсролгүй толгой вэ

Avatar

Тролл 2021-04-06 202.126.88.160

Энэ тролл байна

Avatar

Можзжз 2021-04-06 192.82.69.62

Нямдорж оролцоотой нь үнэн юм бна лээ. Өөрийнх нь хийсэн тайлбар үндэслэлтэй гэхээсээ илүү ховын шинжтэй шалтаг тоочсон яриа бсан. Би мэдэж бнаа ард түмэг минь надад итгэ. Цэвэр Нямка шүү

Avatar

Зочин 2021-04-06 163.172.159.235

Хурцыг дандаа өмөөрч дөрвөдүүд гэж хараадаг та өөрийнхөө удам судраа нэг саначих даа.Таныг хэн гэх вэ буриад гэх үү э****з гэх үү! Аль аль нь болхоор асуудалтай шүү.

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2021-04-06 202.9.46.212

нямдорж гуай чинь одоо орондоо хууль засдаг албан тушаалаа хувийн эрх ашгаа хангшахад л ашигладаг 30 жил хуулийн сайд хийхдээ сайн юм хийгээгүй бүх томчуудийн хэргийг архивлаад хувьдаа хадгалж байдаг тэгээд хэрэгцээ гархаар түүгээрээ барьцаалж шантааж хийдэг зоигийн хэргийн захилагчийг мэддэг ч нуудаг наймаалцдаг бас баллуррдаг ийм нэгэн бүтэхгүй нөхөр гэсэн дүр зураг тодорч иргэд ч тийм л бодолтой боллсон байна нямдорж дахиад засагт орж ирсэнээр ййМАН ын нэр хүндийг бузарлаж байна даа

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.6

энэ авгайг ххк -г шалга хураа сарнайх солан баахан байр үл хөдлөр хөрөнгө бий татвар залилан гээд их юм бий гэж нямка хэлж бсан шдээ

Avatar

Тролл 2021-04-06 202.126.88.160

Энэ тролл байна

Avatar

Зочин 2021-04-06 202.179.25.10

Яагаад Чимгээ, Энхбат Содномдаржаа гээд хүмүүсийг хууль бусаар шүүж байхад дуугараагүй юм. Одоо юу тэмцлийн хурц хэлбэр сонгох тухай яриад байна. Болж үз. Шүүх, тагнуулынханы хуульбусаар шүүдэг, дамладаг арга барилыг одоо зогсоох ёстой.

Avatar

Тролл 2021-04-06 202.126.88.160

Энэ тролл байна

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.136

яг үнэн . Буруу зөвийг нь цаг хугацаа харуулна .

Avatar

Нямдоржийг шалгах хэрэгтэй! 2021-04-06 202.126.88.160

Нямдорж өөрөө цагдаад нарт захиалга өгч хүмүүст эрүү шүүлт тулгалаг шиг ээ өөрийн арга байрлалаар Хурцыг харж байгаа юм. Жинхэн яргачин, худалч, хулгай хүн бол Нямдорж өөрөө мөнөөс мөн! Эрүү шүүлтийн сандлын 2012 онд оруулж ирж тарааж байсан хүн! Нямдоржийг зайлуулж шалгах хэрэгтэй! Одол Нямдоржид итгэдэг хүмүүс их ховор болсон тод жишээ бол Нямдорж сонгуульд гишүүн болж чадаагүй!

Avatar

Зочин 2021-04-06 59.153.112.34

Enhbatiin bijlegj baigaa shuu de bur hunii ami nehuul yana ar geriihen bodooj bugd bijlegeer baigaad baihad manai neher buruugui geed baih ym shuuhiihen buruu yl egsen uu teguul bitgii tegee emegtei min

Avatar

Зочин 2021-04-06 192.82.73.19

Албаа нэр төртэй биелүүлснийхээ төлөө шоронд суудаг .Монголд нэг хэсэг бүлэглэлийн дарангуйлалд орчихсон.

Avatar

Зочин 2021-04-06 59.153.112.34

Ehleed hun talaas n hunii erh talaas n bodjihoo zurgaar bijlegeer bugd todorhoi baihad manai neher buruugui geed baih ym buruutai bolood shuuh harinj baga yl egj baigaa biz urd n baisan dargiin mestiin bodood hun chanar hunleg baij baigaad nehree emeerel de ydaj

Avatar

Нэг муу шаварчинг генерал болгоод авдаг хоншоортой л базууд байна 2021-04-06 64.119.20.109

Нэг муу шаварчин барилгачинг генерал болгож орхидог хоншоортой базууд юм чиний хувь хол очиж хув Энхбатын амийг чамаас нэхье

Avatar

Тролл 2021-04-06 202.126.88.160

Энэ тролл байна!

Avatar

Зочин 2021-04-06 76.168.142.32

Chi uuruu troll bna hun bolgonii dor troll bna gd Hurtsiim hamgaalagch ymuu haashaa ym. Server number chin il bna huuy.

Avatar

Tiim, tegeed? 2021-04-06 66.181.191.205

Tiim bn hamgaalagch ni bn. Chi tegvel mengetiin b aaa s ni bn.

Avatar

Зочин 2021-04-06 59.153.112.34

Za emegtei huniig uhaan balartuulaad shaldalaad 2 heliin iish tiish altcailgaj baigaad urdaas n zurag awj baitcaadsg ymuu chimegeegiin gorigdoj baigaa ereend amgalanbaatariig tceej nutcgen oruulaj daramtaluuldag ymu chamaig inguul yahu chi emegtei hun baij ydaj eniin bodooj tegeed tiim zurgiin hurtc ruu ywuuluul yshu bitgii ard tumeng doromjil do ger buleeree

Avatar

zochin 2021-04-06 202.179.25.202

adilchan schalgaachee ter toriin chutguur Nymdorjiig!!!!,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж