Covid-19 халдвар голомтлон тархаж байгаа Улаанбаатар хотын хэмжээнд дархлаажуулалтыг зогсолтгүй үргэлжлүүлж байна.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр /2021.04.06/ дархлаажуулалтын 69 цэгт 1741 эмч, ажилтан ажиллах аж. Харин өчигдрийн байдлаар дархлаажуулалтын 69 цэгт 150 багийн 1247 эмч, ажилтан ажиллаж, 26098 иргэнийг вакцинжуулжээ.
Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдвараас сэргийлэх вакцинжуулалт эхлүүлснээс хойш нийт 414382 иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байгаа юм.
Мөн вакцинжуулалтыг зөвхөн Улаанбаатар хотын иргэдээр хязгаарлахгүй халдаргүй аймгуудад ч эхлүүлээд байна. Вакцинд хамрагдах иргэд иргэний үнэмлэхээ авч очихоо мартуузай.
Холбоотой мэдээ