“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд Богдхан уулын тохижилтыг хийж гүйцэтгэнэ | News.MN

“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд Богдхан уулын тохижилтыг хийж гүйцэтгэнэ

“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд Богдхан уулын тохижилтыг хийж гүйцэтгэнэ

“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд Богдхан уулын тохижилтыг хийж гүйцэтгэнэ

Богдхан уулын дархан цаазат газарт аяллын албан ёсны таван маршрут байдгаас нийслэлийнхний хамгийн их зорчдог газар нь Зайсан-Дугуйцагаан чиглэл.  Гэвч дээрх чиглэлд 00, суух сандал зэрэг тохижилтын ажил хангалтгүй  байгааг иргэд шүүмжилсээр ирсэн. Тэгвэл “Хандлагаа өөрчилье” төрийн бус байгууллага нь Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд Дугуйцагааны орой хүртэл 3.5 км газар тохижилтын ажлыг иж бүрэн хийхээр аян эхлүүлжээ.  Энэ талаар “Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалантай ярилцлаа.


Богдхан уул орчмыг тохижуулахаас ярилцлагаа эхэлье. Хамгийн их хүн аялдаг ч хамгийн тохижилтгүй газар гэдгээр нь сонгосон уу?.

Амралтын өдрөөр иргэд гэр бүлээрээ агаарт гарч, эрүүл мэнддээ анхаарахыг илүүд үзэх болсон. Ялангуяа Covid-19 халдвараас сэргийлж,  дархлаагаа дэмжих хамгийн үр дүнтэй арга бол ууланд алхах болчихоод байна. Би ч хувьдаа гэр бүл, найз нөхөдтэйгөө ууланд гарах  дуртай. Ер нь ууланд гарах бүрдээ л “Энэ газрыг улам гоё тохижуулаад янзалчихаж болдоггүй юм байх даа” гэж бодоод өнгөрдөг байсан. Над шиг бодол тээж явдаг залуус олон бий. Тиймээс би өөрөө анхлаад Богдхан уулын  тохижилтын ажлыг эхлүүлбэл цаашдаа залуус маань  “Хандлагаа өөрчилье” аяныг  үргэлжлүүлээд явах боломжтой.  Ер нь аливаа ажилд чин сэтгэлээ зориулж, нэгдэж чадвал гараас юм гардаг гэдгийг харуулах зорилготой. Хүн бүр нэг ажил барьж аваад хийхэд бид ганц Богдхан уулаар хязгаарлагдахгүй нийслэлд  тулгамдаж байгаа  байгаль орчинтой холбоотой асуудлыг 1-2 жилийн дотор  шийдэж чадах ч  юм билүү. Богдхан уул орчмын тохижилт 10 гаруй жил хангалтгүй байлаа. Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгийн машины зогсоол дээр машинууд нь дүүрчихсэн учраас явган хүний зам дээр машинаа давуулаад тавьчихдаг. Уул өөд алхвал дүүрэн хог. Бие засах газар нь хүн орохын эцэсгүй, үнэр танартай. Суух саравч сандал хомс, байгаа хэд нь мурий сарий. Өнгө үзэмжийн хувьд бол үнэхээр хоцрогдсон. Эдгээрийг хараад л өөрчлөн, шинэчлэх  цаг нь болсон гэж бодогдсон.

 Аялагчид олноороо ирэхийн хэрээр хог хаягдал нэмэгддэг. Иргэдийн ухамсар, соёлын түвшин доогуур байгаагаас байгальд хандах хандлага нь өөрчлөгдөхгүй байна гэж Богдхан уулын хамгаалалтын албаны хүмүүс ярьдаг?

Тийм ээ. Гуравдугаар сарын сүүлд гарахад  амны хаалт, ундааны сав, гялгар уут их байсан. Аялагчид  “Би энэ хогийг хаяагүй юм чинь. Надад хамаагүй” гэх  хандлагатай байдаг. Хоёр  хогийн ууттай уул руу гарахад дүүрээд бууж ирэх жишээний. Хогийн цэг нь хогоор дүүрээд эргэн тойрондоо тархчихсан. Тийм байдлыг хараад  “Бид яагаад ийм арчаагүй юм бэ” л гэж бодогдсон.

Хэн нэгэн улстөрч рүү  дайрахаас илүүтэй хүмүүсийн сэтгэлгээнд асуудал их байна. Хажууд  нь ундааны сав байхад л  харсан ч хараагүй мэт алхаад гардаг. Тэр хогийг аваад буух сэтгэлтэй хүн ховор.

Богдхан ууланд  амралтын өдрүүдэд өдөрт 2000 хүн гардаг гэх албан бус тоо бий. Уг нь дээрх 2000 хүн уулнаас буухдаа  нэг хог аваад буухад л Богдхан уул хоггүй байх бүрэн боломжтой. Аялагчдыг зөв зүйтэй дадалд  уриалсан тэмдэг тэмдэглэгээ байхгүй. Үүнийг ч бид шинэчлэлтийн хүрээнд хийнэ.

“Хандлагаа өөрчилье” аяныг санаачлагч Ж.Энхжаргалан

Аялагч бүрийн сэтгэлгээг өөрчлөх нь "хандлагаа өөрчилье" аяны зорилгоhttps://news.mn/r/2419029/

Posted by News.mn on Tuesday, April 6, 2021

Богдхан уул орчмын газрыг тохижуулъя гэдэг санал санаачлага хэдий үед гарч, зориг шулуудав. Урьдчилсан байдлаар тохижилтын ажил хэзээ дуусахаар байна вэ?.

-Их хугацаа  шаардагдаагүй. Ерөнхийдөө тохироо нь бүрдсэн гэх үү дээ. Манай үндсэн байгууллагын үйл ажиллагаа бол энтертэйнмент салбар, тэр дотроо эвент, арга хэмжээний салбар нь хөл хорионы улмаас тэг зогсолт хийсэн. Хэрэв халдвар гараагүй байсан бол өдийд үндсэн ажилдаа дарагдаад Богдхан уулын тохижилтын ажил миний тархинд бодол болоод үлдэх байсан байх. Тиймээс  одоо уг ажил дээрээ л төвлөрч байна. Тохижилтын ажлыг эхлүүлэхээр  холбогдох байгууллагуудтай уулзахад уулын дунд хэсгүүдэд хогийн цэг тавьж болохгүй юм байна лээ. Дээшээ өгсүүр учраас хогийг байнга зөөх, хүн хүч байдаггүй учраас доор байгаа  хогийн цэгийн хогийг хурдан, хурдан зөөвөрлөх шаардлагатай гэсэн. Харин дунд хэсгүүдэд хогийн цэг бус тэмдэг тэмдэглэгээнүүдийг голчлон хийнэ.

Хандлагаа өөрчилье” аян эхний  удаад Богдхан уулыг онцолсон бол дараагийн удаа хотын даргын яриад байгаа  Туул голын асуудал дээр ч ажиллахыг үгүйсгэхгүй.

Нэг зэрэг олон зүйл рүү үсчих нь болчимгүй учраас энэ удаа зөвхөн Богдхан уулын тохижилтыг наадмаас өмнө хийж  гүйцэтгээд иргэдэд харуулахыг хүсч байна. Нэг сарын дотор төлөвлөөд хоёр долоо хоногийн дотор иргэд ААН-ээс хөрөнгө, мөнгө босгоно. Эргээд нэг сарын дотор гүйцэтгэл хийгдэх бөгөөд  гурван сарын дотор бүх ажил хийгдэнэ.

 Хийгдэх ажлуудын хувьд гэвэл Богдхан уулын дархан цаазат газар руу нэвтрэх хэсгээс эхлээд үүдний хэсгийг маш сайн тохижуулна. Цаашлаад хогийн цэгүүдийг дэлхийн жишигт нийцсэн стандарттай болгох, нүхэн жорлонг илүү ая тухтай эко болгоно. Уул өөд алхахаар 20 өөр төрлийн сандал бий. Бүгдийг нэг стандартад оруулна.  Элэгдэж хуучирсан саравчийг нэгдсэн брэнд өнгө төрхтэй болгоно.

-Та уг саналаа хотын даргад хүргүүлсэн үү?

-Бид  албан бичгийн хамт   хийх ажлынхаа анхан шатны танилцуулгыг өчигдөр /2021.04.05/ өглөө хүргүүлсэн. Одоогоор албан ёсны хариу өгөөгүй байна.

-Хөл хорионы үед эдийн засаг элгээрээ хэвтэж байгаа энэ үед санхүүжилт бол яахын аргагүй толгойны өвчин. Товчхондоо тохижилтын  хөрөнгө,мөнгийг ямар аргаар босгох вэ?

-Хөрөнгө, мөнгийг босгохдоо сошиал орчинд аян өрнүүлж, хандивын данс тавих, байгууллагуудаар явж төслөө танилцуулах гэсэн арга хэрэглэнэ. Бид дизайнаа гаргаад гүйцэтгэх компаниа тодруулчихсан. Эдгээр байгууллагад саналаа өгсөн. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр гэхэд  эцсийн байдлаар тохижилтын ажил  ийм болно гэсэн зураг, төсөвтэйгөө хамт ирнэ. Тэр нь магадгүй 200-300 сая төгрөг болох болов уу гэж таамаглаж байна. Гол нь хотын даргад төр, хувийн хэвшил хамтраад ажиллая гэдгийг л энэ ярилцлагаараа дайхыг хүсч байна. Энэ ажил зөвхөн Богдхан уулын нэг амыг тохижуулах гэхээсээ илүүтэй иргэдийн сэтгэлзүйд нөлөөлөхүйц цогц хандлагын аян болох ёстой. Нөгөө талаас иргэд тохижуулсан  зүйлсийг эвдэлж гэмтээхгүйгээр ухамсартай байх хэрэгтэй. Энэ миний хаясан ундааны сав биш гэж харах биш тэр хогийг аваад буух сэтгэхүйтэй болох нь чухал.

Богдхан уулын тохижилтыг  "Хот ганцаараа хийнэ гэж зүтгэхгүй байх" гэж бодож байна. Учир нь иргэд, ААН-үүд хамтран ажиллая гэх  санаачлага гаргаж байна. Хүмүүсийнхээ хүчийг ашиглаад энэ ажил дээр хамтрах ёстой. Бид  Эрээний хог авчраад Богдхан ууланд  тавихгүй. Нэгэнт  л хийж байгаа юм чинь чанартай зүйл хийнэ. Сэтгэл шингэсэн бүтээн байгуулалтыг уулын аялагчид маань хайрлаж гамнан, зөв соёлтойгоор ууланд  аялах нь чухал. Тохижилтын хариуд бид ийм л зүйл хүсч байгаа.

ДУГУЙЦАГААНЫ ОРОЙ ХҮРТЭЛ 3.5 КМ ЗАМД ХИЙГДЭХ ТОХИЖИЛТЫН АЖЛУУД

 

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-06 66.181.185.201

алхаж байхдаа хүртэл хог түүгээд аваад явдаг би ийм хүн олон үзээгүй шүү, дэмжиж байна залуу минь

Avatar

Sa 2021-04-06 157.230.43.158

Hyatadiin huvalz! Nohoin g*** neg brb geed compantai jinhene hudlaa biddaa bna lee

Avatar

Зочин 2021-04-06 202.126.88.143

Сайн байна уу.Сайхан ажил байна хэрэгжвэл,00.нь тусгаагүй юм уу? Бас 00 хогийн цэг 2ооо уулын амнаас арай хол өөр газар байралвал зүгээр байхаа яг алхах замд, хог 00 харагдаад их муухай..

Avatar

U 2021-04-06 192.82.78.96

Ene bid 2 bunii sanaa shaahaas uur hiih ajil alga

Avatar

zochin 2021-04-06 59.153.87.22

jinken jujdeg gar daa yridag shigee bol yahw hudlaa gar daa handalt awkaad l shaagaad bhiin haha

Avatar

шавар хаалганаас бусдыг дэмжинэ 2021-04-06 202.21.100.164

Шавар хаалга хэрэггүй ээ, нэвтрэх хэсгийг шавар хаалганаас өөрөөр хөнгөн, үзэмжтэй шинэлэг байдлаар шийдээрэй. бусдыг бол дэмжинээ

Avatar

Зочин 2021-04-06 192.82.69.17

Худлаа шаахаас өөр юм мэдэхгүй сдэ

Avatar

Зочин 2021-04-06 150.129.140.131

Энэ хүн өөрөө охидуудтай юм билээ. Тэгсэн мөртлөө залуу жаахан охидууд 30, 40 гарсан эрчүүдтэй яв гээд сошиалааар тоглоом шоглоом нь мэдэгдэхгүй ярьсан. Тэгж болохгүй шд. Чиний охидуудыг ч тийм ирээдүй хүлээнэ.. залруулга хийх байлгүй дээ

Avatar

ИРгэнжав 2021-04-06 192.82.73.15

хандлагаа өөрчлөх, соён гэгээрүүлэх аянуудыг уг нь өөр байгууллага хүмүүс эхлүүсэн юм шүү дээ. харамсалтай нь манга, нам дагасан хүмүүсийн ажил болоод хувирчих юм аа харамсалтай

Avatar

эмээ 2021-04-06 192.82.67.232

Дугуй цагааны орой дээр байгаа МАНГАСын дүр шиг тэр хөшөөг өөрчилмөөр байдаг….

Avatar

Зочин 2021-04-06 192.82.87.76

Шоучин гар биз

Avatar

Зочин 2021-04-06 202.21.119.218

saihan sanaachilga baina. buren duuren demjij baina. Hamgiin suuld post oruulsan 2 ork maliin ugiig tooh ch hereggui. Iim mal huud uls ornii hugjliig hoish tataj baina.

Avatar

зочин 2021-04-06 66.181.161.5

Хамгийн гол нь төлбөртөй эсэх асуудал бн, уулын амыг тохижуулж авчихаад дараа нь хашаа, хаалга тавьчихаад мөнгө нэхээд эхлэх вийдээ. Тэгээд тохижилтоо бодож хийх, хэдэн метрт амрах, саравч, сандал, шат, зураг авах газар, хогийн сав гээд бодож хийх зүйлс зөндөө байгаа…,

Avatar

Зочин 2021-04-06 150.129.140.146

Даргын гар хөл бас хандивын мөнгөөр найрлах санаатай

Avatar

Зочин 2021-04-06 202.21.109.58

ene hen bilee neg bayanii hurgen geluu bandi mine zugeer hedhen say tog gargaad zugeer hiichech

Avatar

Zochin. 2021-04-06 202.126.88.68

Tiimee ene zaluu neleen dovchignuur, ooriigee od ged bodchuxson..neleen ego toi.dandaa bi ,minii bi sanaachlaad gd bdag..Teged sanalig ni demjeed oroltsox gexeer shuud tsavchdag..unexeer setgeltei um u gexeer bas tm bsih..ashigiin toloo, paldigdaj ingo mongo od gej ix guinee..muuxai ongiroo..manaixaan ch xaralgan umdo..er ni setgeltei zutgeltei xun zarlaad l um l bolvol xevlel medeelleer garaad bdaggui lde.cjimeegui baatruus ix bii..ene ch de…teneg amitan.

Avatar

Зочин 2021-04-06 1.221.43.106

Драгон төвийн эзний хүргэн шдээ. Ээ мэдэхгүй дээ юу хийхийг нь харж л байя

Avatar

Иргэн 2021-04-06 64.119.19.30

Зөвхөн зуны гурван сард зориулж голын эрэг тохижуулах гэдэг хир зэрэг оновчтой санаа вэ харин үнүй ядаж зүүн баруун 4 замын уулзварт явган зорчигчидод зориулсан нүхэн гарц юмуу гүүрэн гарц байгуулах юм бол их л ашигтай баймаар юм даа ядаж хотын түгжрэл явган зорчигчидын аюулгүй байдалд нэн хэрэгтэй баймаар юм харалган бодлоо бүтээлч санаа гаргаач дээ

Avatar

Ахмад багш 2021-04-06 103.26.194.24

Сайхан санаачлага байна. Залуус ингэж л сэтгэж, ажиллах аваас бидний амьдрах орчин сайхан болно. Нэг зүйлийг санал болгомоор байна. Сандал, саравч, 00 энэ тэр хэрэгтэй. Харин үүдний орох цэгээс өөр газар хогийн цэг байх нь онцгүй. Хогийн цэг гэдгийг тогтоочихвол тэнд нь хогоо хаяна, түүнийг нь байнга татаж авахгүй бол эргээд хог тараах цэг болно. Хогийн товлосон цэг байхгүй байх, аялагч бүр хогоо авч буудаг хандлагыг энэ аянаараа хөгжүүлж, ажил хэрэг болгохыг хүсье.

Avatar

Чанар 2021-04-06 103.136.254.8

Хамгийн гол нь насжилттай юм хийхийг хүсье. Жил болгон зсаж сэлбэх биш, маш сайн чанартай хийгээрэй. Гадаад дотоодын улсууд нэг сайн чанартай юм хийгээд 10, 20 жил хэвээрэй л байх юм. Манайх болохоор хавар нь хийлээ намар нь эвдрэх муудах жишээний. Нийтийн эзэмшлийн ийм хөрөнгө оруулалтаа маш сайн хийгээрэй.

Avatar

kimochi 2021-04-06 202.131.227.42

manai sogtuu galzuunuud ni garaad suutgeed baidag ymaa

Avatar

зочин 2021-04-06 203.91.114.244

Гайхалтай. Мундаг. Залуу хүн шүү дээ
Ийм гоё постны доор муухай юм бичих хүсэл алга, түүнээс томчуул ичээсэй

Avatar

ЗОЧИН 2021-04-06 66.181.181.195

УУЛАНД АВИРЧ БАЙХДАА ХОГ ХАЯЖ БАЙГААГҮЙ. ХАРИН БУСДЫН ХАЯСАН ХОГИЙГ ТҮҮЖ ХАЯЖ БАЙСАН. СҮҮЛДЭЭ ДУРГҮЙ ХҮРДЭГ ЮМ БАЙНА ЛЭЭ. ТОХИЖИЛТ ХИЙГЭЭД БҮХ ЗҮЙЛ БОЛЧИХГҮЙ. ХОГ БОЛ АЙМАР БОЛЧИХСОН. ХОГИЙН ЦЭГ БАЙГУУЛААД ТЭР ХОГИЙГ БАЙНГА АЧИЖ ЦЭВЭРЛЭХ ШААРДЛАГА ИХ ГАРНА. АЛИВАА ТОХИЖИЛТ НЬ ЭЛЭГДЭЖ МУУДНА. ЕР НЬ БАЙНГЫН ХҮМҮҮС АЖИЛЛАХ ШААРДЛАГА ГАРЧ ИРНЭ.

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.217

Hogiin negdsen tsegiig uuliin beld hiigeed modon dotroo yamar ch hognii savgui baival zugeer bhaa, Humuusiig gol n uuland, modon dotor hog hayahgui, hogtoi taaraldval avaad door buulgaad negdsen tseg deer n haydag l bolgoh heregtei. Uuland hogiin sav hiichiheer tend n humuus hogoo hayah bolno, ter n duurne, hen tseverlej sullaj bh ve? gedeg asuudal uusne. Tegj bhaar anhnaas n l humuusiig avch yavsan bolon taaraldsan hogoo door avchraad haydag bolgoh heregtei.

Avatar

Зочин 2021-04-06 23.106.249.54

Амжилт. Дэмжиж байна. Оролцоно. Дараагийн удаа Сэлбэ голыг тохижуулцгаая!

Avatar

ЗОЧИН 2021-04-06 66.181.181.195

ӨМНӨ НЬ ХИЙСЭН ТОХИЖИЛЖ ӨНГӨ ҮЗЭМЖ ЧАНАР МУУТАЙ БОЛСОН. ХОЁРЫН ХООРОНД ЮМ ХИЙСНЭЭС ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР. ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ ЧАНАРТАЙ ЮМ ХИЙХЭД ХӨРӨНГӨ МӨНГӨ СЭТГЭЛ ХЭРЭГТЭЙ . МОНГОЛД ЕР НЬ ҮЗЛИЙН ЮМ ИХ ХИЙДЭГ БОЛЧООД БАЙНА. БОГД УУЛАНД БАЙРЛАХ ҮЗЛИЙН АМРАЛТЫГ БУУЛГАЧИХ ЮМСАН. ЭЛДВИЙН ТӨМӨР ХАШЛАГА ЕР НЬ ХЭРЭГГҮЙ. ХҮН ИХ ЯВДАГ ЧИГЛЭЛД ХОГ ИХ ХАЯДАГ. ХОГИЙН САВ ИХЭЭР БАЙРЛУУЛАХ НЬ БАС УЧИР ДУТАГДАЛТАЙ. ХОГОО ХОГИЙН САВАНД ХАЯСАН Ч ТЭР НЬ ДҮҮРЧИХСЭН ХЭНЧ ЦЭВЭРЛЭДЭГГҮЙ БОЛ БАС АСУУДАЛ ЮМ ДА.

Avatar

Зочин 2021-04-06 103.212.119.189

Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж