АНУ-д суух Элчин сайдад Н.Энхтайван, З.Энхболд нар горилж байна | News.MN

АНУ-д суух Элчин сайдад Н.Энхтайван, З.Энхболд нар горилж байна

АНУ-д суух Элчин сайдад Н.Энхтайван, З.Энхболд нар горилж байна

АНУ-д суух Элчин сайдад Н.Энхтайван, З.Энхболд нар горилж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхээ хэрэгжүүлж буй хугацаандаа Элчин сайдыг  эгүүлэн татах саналыг дөрөв дахь удаагаа гаргаж мөн анх удаагаа Элчин сайдыг эгүүлэн татах тухай зарлиг гаргалаа. Тодруулбал, өнгөрөгч Баасан гаригт /2021.04.02/ Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах тухай зарлиг гаргасан. Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир тухайн өдөр  Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт албан бичиг хүргүүлж холбогдох арга хэмжээг ойрын хугацаанд авч ажиллахыг мөн хүсэв.

Уг асуудлаар өмнө нь Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-тай зөвшилцөхөөр саналаа хүргүүлж байв. Тэрбээр Ё.Отгонбаярыг эгүүлэн татах үндэслэлдээ “…Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улстөржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй  хэмээн үзэж түүнийг Элчид сайдын үүрэгт ажлаас эгүүлэн татах нь зүйтэй гэж” тодотгосон байдаг.

Дээрх саналыг нь 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, Ё.Отгонбаярыг Элчин сайдаас нь эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж гишүүдийн олонх үзсэн юм.

Тэгвэл үүнээс 15 хоногийн дараа Ерөнхийлөгч дээрх саналаараа зарлиг гаргав. Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргах хуультай. Гэхдээ энэхүү зарлигийг УИХ хүчингүй болгох мөн хуультай. Тодруулбал,

 Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйл.

1.Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.

2.Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заажээ.

Энэ заалтын дагуу Ерөнхийлөгчийн зарлигийг УИХ хүчингүй болгож байсан тохиолдол өмнө нь огт гарч байгаагүй юм. Хэрэв энэ удаад УИХ Ерөнхийлөгчийн зарлигийг хуульд нийцээгүй гэж үзвэл шинэ кэйс гарч ирнэ гэсэн үг.

Хэдийгээр Үндсэн хуульд тусгагдсан хэдий ч УИХ-аар ямар дэгээр хэлэлцэх үү гэсэн зохицуулалт нь тодорхой бус. Энэ тохиолдолд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо тухайн асуудалд зориулсан тусгайлсан дэгийг гаргана гэсэн үг юм.

Харин Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор болвол Ё.Отгонбаярын оронд Монгол Улсаас АНУ-д суух дараагийн Элчин сайд хэн байх вэ гэдэг нь хэн бүхний анхаарлыг татна. Улс орнуудад шинээр томилогдох Элчин сайд нарыг Монгол Улсын Засгийн газар болон Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ баталдаг. Эцэст нь Ерөнхийлөгч итгэмжлэх жуух бичгийг нь өгснөөр тухайн оронд суух Элчин сайдаар томилогддог.

Ерөнхийлөгчийн хувьд Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах улс төрийн сонирхлын цаад санаа нь түүний оронд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар нь ажиллаж байсан З.Энхболдыг зүтгүүлэх санаатай байгаа аж.

Гол зорилго нь Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө түүнийг Элчин сайд болгож явуулах хүсэлтэй гэнэ. З.Энхболдын хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаасаа чөлөөлөгдөж байсан юм. Ингээд Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Хэсэгтээ улс төрөөс холдуу байсан тэрбээр сүүлд АН-ын даргыг тодруулах цахим сонгуулийг эсэргүүцэж буй талаар  хэвлэлд ярилцлага өгсөн.

З.Энхболд эрх чөлөөний орон Америкт хэзээний л  дуртай бөгөөд тэнд амьдрах тун сонирхолтой гэж ойрын хүрээнийхэн нь ярьдаг. Гэхдээ тэр АНУ-д Монгол Улсыг төлөөлөн суухад нийцэх эсэхийг  намтраас нь харвал,

Боловсрол

  • 1984 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
  • 1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль
  • 1996 онд Монгол Улсын Их сургууль
  • 2004 онд АНУ-ын Денверийн Их сургуулийг тус тус төгссөн.
  • Автоматик, телемеханикийн инженер, Эрх зүйч мэргэжилтэй.

Эрдмийн зэрэг, цол

  • Олон улсын Бизнесийн удирдлагын магистр
  • ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуулийн Хүндэт доктор цолтой

Дипломтат албанд өмнө нь ажиллаж байсан туршлагагүй түүнийг  МАН-ынхан дэмжихгүй л болов уу.

МАН-ЫНХАН ЭЛЧИН САЙДАД Н.ЭНХТАЙВАНЫГ ДЭМЖИЖ БАЙНА

МАН-ын удирдлагын түвшинд Монгол Улсаас АНУ-д Элчин сайдад Гадаад харилцааны сайд асан Н.Энхтайваны нэр яригдаж байгааг эх сурвалж хэлж байна. Н.Энхтайваны хувьд У.Хүрэлсүхийн Засгийн газрын танхимд долоон сар ажилласан. Гадаад харилцааны сайдаар ажилласан тус богино хугацаанд цар тахалтай үед гурван том айлчлалыг тэрбээр амжилттай зохион байгуулсан гэж улс төр судлаачид дүгнэсэн байдаг.

Н.Энхтайван өдгөө МАН-ын дарга У.Хүрэлсүхийн орон тооны бус зөвлөхөөр нь ажиллаж байгаа бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг нь боловсруулах ажлыг хариуцаж байгаа гэх мэдээлэл байна.

Тэрбээр өмнө нь 2020 оны УИХ-ын сонгуульд  МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм. Н.Энхтайваныг “МАН-ын бичиг цаасны гол ажлыг нь нугалдаг" гэж намын гишүүд нь ярьдаг. Тиймдээ ч түүнийг Монгол Улсаас АНУ-д Элчин сайдад дэмжиж, мэргэжлийн хүн гэдэг утгаараа хамгийн боломжит хувилбар нь гэж МАН-ын байранд яригдаж байна.

Түүний боловсролын байдлыг харвал,

  • 1978-1988 Эрдэнэт хотын 3-р 10 жилийн дунд сургууль
  • 1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
  • 1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
  • 1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
  • 1998-1999 МУИС Эдийн Засгийн Магистр
  • 2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнесийн Удирдлагын Магистр
  • Англи, Хятад хэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

80 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-06 50.226.17.66

Женкогийн туслах рекетчин Гансүхийг огцруулах асуудал гарангуут Женко тархины тураал сөргүүлээд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шантааж хийсэн чинь Ё.О нь сайн дураараа ажлаа өгдөг байна ш дээ Хахаха. Одоо Рекет-Гахсүхээ огцруулахад торох юм баймгүйрсэн

Avatar

зочин 2021-04-06 192.82.91.241

ЗИ Хэрэггүй байхаа.нүдэнд хүйтэн.хор хутгахаас өөр юу ч хийж байгаагүй.Улсыг төлөөлөх чадваргүй.Харин Энхтайван Гадаад хэргийн сайд байсан.мэргэжлийн өндөр боловсролтой,нэр цэвэр,мундаг ажил хэрэгч их боломжийн хүн

Avatar

Зочин 2021-04-06 192.82.72.238

зика вирус болио

Avatar

Ганбаа 2021-04-06 66.205.4.66

Бэлтгэр З.Энхболд зугтах нээ, торны цаана суухаа мэдээд Баттулгаасаа эртхэн зугтаж байгаа юм бна.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.85.245

МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр ажилласан. Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөр дээр ажиллаж байгаа гэхээр Энхтайван чинь нам дотроо гайгүй үнэлэгдсэн болж таарах нь. Тиймдээ ч Хүрэлсүх Гадаад харилцааны сайдын алба өгсөн байна. Ийм хүн нэг оронд Элчин сайдын ажлыг өлхөн хийчих байлгүй хэрэв явуулдаг л юм бол.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.145

Энхтайван бол үнэхээр л болж бн даа. Ёстой жинэхэн төрийн хүн, дипломат хүн

Avatar

Зочин 2021-04-06 202.21.108.140

Ийм хүнээр ер нь яадгийн ер 2уулаа хэрэггүй Энхтайван бол очоод худлаа томрохоос цаашгүй

Avatar

Зочин 2021-04-06 192.82.73.175

З.Энхболд элчин сайдад тэнцэхгүй. Яагаад гэжүү гадаад харилцааны мэдлэггүй. Улс төрийн хорчин зика Америкт монголын нэрийг гутааж уландаа гишгэнэ. З.Энхболдыг төрөөс улс төрөөс гаргаж гэрт нь суулга.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.86

шоронд орж л тайван сууна гэртээ бол угуй

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-06 192.82.71.122

Корона вирусаа яайдаа гэж байхад бас дахиад Зика вирус гэргаж ирж яах гээд байгаа юм бэ.. Анхнаасаа л Зика вирусыг гаргаж ирэх гэж элчин сайд Отгонбаярыг эргүүлэн татах жүжиглэл явж буй аж. Монгол улсын гадаад бодлогыг ингэж явуулдаггүй юм шүү. Мах комбинат удирдахаас арай өөр шүү…

Avatar

Оршуулганы зураг шиг 2021-04-06 64.119.22.43

Ямар муухай зурагнууд вэ

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.45

Зика вирус англи хэл мэдэхгүй шүү дээ!!! АНУ-д улс төрийн татлагаар хогийн юм бүү л тавьж үзээрэй, та минь!!! Өөрийг нь (АНУ-г) үл хүндэтгэсэн гэж ойлгогдоно шүү!!! Тэгээд ч МУ-ын дэлхийн тавцанд эзлэх байрь суурь, эдийн засгийн хөгжилд онцгой үүрэгтэй гүрэн шүү дээ!!! Энэ 2 чувак аль нь ч тэнцэхгүй, харин хуучин нэртэй ахмад дипломатчдаас тавьсан нь дээр дээ!!!

Avatar

Зочин 2021-04-06 139.5.217.62

Ерөнхийлөгч хүн улстөржиж нэг талыг барих нь хуульд харш, Ё.Отгонбаяр сайн ажиллаж байгаа, өндөр боловсролтой, төвшин хүн. Түүнийг заавал татнаа гэвэл АНУ-энэ их улсад заавал мэргэжлийн дипломат хэрэгтэй. Энхболд гэж одой зан суртахуун, боловсрол аль ч талаараа тэнцэхгүй, нэр баастана

Avatar

zochin 2021-04-06 202.70.34.70

Elchin said gedeg hun tuhain orny toli bolj bdag. Mergejliin baihaas gadna noyon nuruu, tulh, gadaad ongo uzemj geed olon zuiliig tootsoj tomildog. Manaihan daan ch ul tooh um

Avatar

Зочин 2021-04-06 209.173.2.80

Z Enkhbold shig turshlagatai uls turchiig America shig chuhal ulsad suulgah n zuv Otgonbayar Su Batboldiin huuhdiig NYt Columbia Universityt oruulah geed guigaad yavj bsan email yavj bna lee, tiimerhuu uchuuhen humuusiig tomilj ulsiin neriig baastaj bolohgyi bsan yum

Avatar

зочин 2021-04-06 203.91.112.98

ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ БАЙНА ДАА. ЗОРИЛГО НЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГЫГ ҮЗЭН ЯДУУЛАХ ГЭДЭГ НЭГ ҮЗҮҮРТЭЙ.
НЭР МУУТАЙ З.ЭНХБОЛДЫН НЭРИЙГ ЭЛЧИН САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЭХ Ч ҮГҮЙ , МАН-ЫНХАН БОЛОН , УИХ НЬ ДЭМЖИХ Ч ҮГҮЙ ГЭДЭГ НЬ ХЭНД Ч МЭДЭЭЖИЙН АСУУДАЛ ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2021-04-06 122.201.22.28

жонкуйд хүний нөөц байхгүй, хулгайчийн нөөц л байгаа

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.31

Жонхуу нь улсаа хорлож самууруулж ханахгүй юмаа.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.90.48

Энхтайваныг дэмжиж байна.

Avatar

bb 2021-04-06 202.55.188.101

za muu hogiin otgonbayar chi z**l ih tom nolson baisiima

Avatar

Зочин 2021-04-06 66.181.186.148

zi bish shu !!!

Avatar

зочин 2021-04-06 150.129.142.19

Жонхуугийн дэмжээд байгаа Зи ер нь биш шүү.Тэр байдгаа хийж л байгаа байх, АНУ явах гэж.Тэр явбал гай тарина шүү.Худлаа хэтэрхий мэдэмхий хүн. Харин мэргэжлийн дипломатыг явуулах хэрэгтэй.Отгонбаяр уг нь зүгээр л ажиллаж байх шиг.Хэдийд яагаад Жонхуугийн дургүйг хүргэж, хорхойтой араанд нь зуугдаад байгаа юм бол доо. Жонхуу буухаасаа өмнө гэж олон муу юм амжуулахаар оролдож байх шиг байна шүү.

Avatar

Unshigch 2021-04-06 133.62.186.54

Beltreg ali ch talaaraa jijigdne l dee

Avatar

zochin 2021-04-06 202.55.188.40

Z.Enkhbold hangalttai undur alba hashsan. Zaluuchuudad bolomj olgo!!!

Avatar

Зочин 2021-04-06 66.181.183.202

мэргэжлийн хүнийг нь явуул. залуу хүн байвал бүр сайн. тэтгэврийн хөгшдийн асрамжийн газар биш шүү.

Avatar

Зочин 2021-04-06 192.82.68.208

Туршлагатай хүн явуул.. Элчин сайдын алба бол залуучуудын мэргэжил дээшлүүлэх курс хийдэг газар биш шүү. Залуучууд алдаа гаргавал яах вэ? Хоёр талын харилцаанд цав сууна . Туршлага суугаад, нас нь тогтоод ирэхээрээ аяндаа томидогдоно залуучууд минь.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.45

ЯГ ҮНЭН!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.195

Төрийн тэргүүнүүд, гадаадад улс орноо төлөөлж суух дипломатуудыг боловсрол, хэлний мэдлэг, ухаан, тулхтай байдал зэргийг харгалзахаас гадна гадаад төрх байдал зан суртахууны байдлыг онцгойлон анхаарах хэрэгтэй.
Хүзүүгүй Элбэгдоржтой харьцсан гадаадын ямарч улс төрч дипломатуудад хүндлэх, үнэлэх, хүлээн зөвшөөрөх сэтгэгдэл төрөхгүйл боловуу. З.Энхболд хэт намхан нуруутайгаас гадна бусад талаараа ч мөн гологдоно. Харин Энхтайван нь боломжийн тохирох хүн байна.

Avatar

зочин 2021-04-06 202.70.33.190

Ё.Отгонбаярын хугацааг дуусгаачээ их юм хийж байгаа шүүдээ

Avatar

Зочин 2021-04-06 66.181.179.62

Энэ одой хүн эвгүй биш үү кк

Avatar

зочин 2021-04-06 202.21.108.222

Мэргэжлийн хүнээ л томилоорой.

Avatar

Зочин 2021-04-06 64.119.20.109

ТЭТГЭВЭРТ ГАР

Avatar

зочин 2021-04-06 66.181.179.194

З.Энхболд туршлагатай мэдллэгтэй рангтай арай дээр байлгүй дээ Монголын эрх ашгийг хамгаалах тал дээр

Avatar

Bolod 2021-04-06 202.126.89.221

Za da lam oldohgui bol butsahdaa gedeg shig,
Enkhtaivan yavahgui hujaa zantai hyatadiin taliig barimtlagch za zi geer ch odoo hun yugaa hiihev

Avatar

Жүдогийн холбоо 2021-04-06 66.181.186.240

энэ балиар одой болиочээ

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.145

Энхтайваныг дэмжиж бн. 2024 онд Эрдэнэтэд ирж нэр дэвшээрэй.

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.221

Ungaad ugii gej yu kk

Avatar

Зочин 2021-04-06 192.82.67.12

Энэ гаврыг бүү явуул

Avatar

Unshigch 2021-04-06 90.188.54.82

АНУ-д суух ЭСайд арай өөр, мэрэгшсэн дипломатч,Монголын нүүр царай болох хүн томилоосой билээ.

Avatar

Зочин 2021-04-06 64.119.19.157

За ёстой шаагаадаагаарай!

Avatar

Энхтайван бол ямар ч чадваргүй улс төрч. Хүрэлсүх байхгүй бол тэр хэн ч биш 2021-04-06 103.212.117.167

Энхтайван

Avatar

Зочин 2021-04-06 202.21.108.140

Тийм шүү Хүрэлсүх байхгүй бол хэн ч биш худлаа. Ер нь эр хүний чанаргүй хогийн новшийн гар шүдээ бүгд мэднэ

Avatar

Зочин 2021-04-06 192.82.76.50

Za, ingeed muu, muuhaigaa uudalj, tsolloh ajil ehellee dee. Tegeed mai iim huniig huleej av geh yum baih daa. Yostoi mulguunuud…

Avatar

Зочин 2021-04-06 192.82.91.102

З.Энхболдыг ямар ч албанд дэвшүүлж болохгүй. Ялангуяа АНУ-д элчингээр томилж бүр болохгүй, хэт улс төржсөн, туйлшраад цагаандаа гарсан, үргэлж сөргөлдөөн үүсгэж,хэрүүл өдөөдөг, үл бүтэх нөхөр. Монголчуудаар тоглож дуусч байгаа,үргэлж хорлохыг боддог биз, манайд сайн зүйл юу ч хийхгүй.АНУ-ын элчингийн асуудлыг ерөнхийлэгчийн сонгуулийн дараа шийдэх нь зөв б**х аа.

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.195

Маш зөв

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.45

Явсан газраа хорлож байдаг муу энергитэй хүн олоод ир гэвэл Зика л байна даа!!! "Бадарчин явсан газар балагтай, Батгана суусан газар өттэй" гэгчээр!!!!!!!

Avatar

зочин 2021-04-06 192.82.71.51

hmm

Avatar

Буриад зон 2021-04-06 66.181.161.24

ЗИ хэрэггүй

Avatar

zochin 2021-04-06 192.82.76.50

Elchin saidyn ajil uls turchdiin8 ter tusmaa zavharsan uls turchdiin ajil bish gedgiig hezee oilgotsgooh yum bol doo?

Avatar

Иргэн 2021-04-06 202.9.46.210

З.Энхболд элчингээр явдаг жижиг гар биш ээ нөхдөө

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.145

Эрдэнэтээс төрсөн анхны төрийн сайд Энхтайваныг эрдэнжтчүүд дэмжиж бн. Ёстой төрийн хүн шүү.

Avatar

Зочин 2021-04-06 202.21.108.140

Эрдэнэтийн биш гэсэн хог шдээ

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.145

Төрд хэрэгтэй, бас гадаад хэргийн ёайд хийсэн хүн нь дээр бизээ

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.145

Хамгийн сайн ажилсан сайд нь Энхтайван бсн юм шүү

Avatar

Зочин 2021-04-06 202.21.108.140

Хаана тэгтлээ сайн амласан юм би мэдэхгүй

Avatar

МӨӨГИЙ 2021-04-06 82.103.181.204

МОЯЧУУД ДАНДАА СУДАЛГААГҮЙ ЧААХ ЮМАА ЭНХТАЙВНЫ ААВ НЯМЦЭРЭН БАГШ ЗАХИРАЛ ХИЙЖ БАЙСАН ЭРДЭНЭТИЙН ЭЛИТ ХҮН БАЙСНААС ТАНАЙ ЭЗЭН ШИГ БОЛОВСРОЛГҮЙ ХЭЛГҮЙ БИШ ДЭЭР БИЧСЭН НАМТРАА ЯДАЖ БҮРЭН УНШИЖ ЧАДАХГҮЙ ЭЗЭН ШИГЭЭЭ ДИПЛОМГҮЙ ХА ХА ХА?ТЭГЭЭД Ч ДЭЛХИЙН ХАМГИЙН ӨНДӨР ИГЭДТЭЙ УЛСАД МОНГОЛ УЛСЫГ 1,40СМ ТӨЛӨӨӨЛӨХ ҮҮ? ХАМГИЙН НАМХАН ИРГЭДТЭЙ УЛС СОНГООО МОЯЧУУУДААА ХЭ ХЭ ХЭ

Avatar

Монгол 2021-04-06 202.126.89.234

Женко бас л нэг хулгайчийн нөөцөө өндөр албан тушаалд томилж жонхуугаа зуурах нь. Энэ хөсрий төвд / тангуд / яван явтлаа их гай тарих нь дээ Монголд минь.

Avatar

Зочин 2021-04-06 202.9.40.22

Ingeh geel hutgaad baisan yum bna

Avatar

zochin 2021-04-06 202.70.34.70

Enkhtaivnyg demjij bn. Gadaad hariltsaany saidyg sain hashsan. Yamnyhan ni am saitai um baidag

Avatar

zochin 2021-04-06 202.70.34.38

З.Энхболд нь дээрээ яаж ч бодсон боловсролтой, ажлаа мэдэхгүй хийдэггүй юмнуудыг давраагаад байхгүй

Avatar

ЭРДЭНЭТИЙН УНАГАН ХҮҮХДҮҮД 2021-04-06 82.103.181.204

ЭНХТАЙВАН ШИГ КОВИДЫН ҮЕД ГАДААДААС ЧУХАЛ ХҮМҮҮСИЙГ АЙЛЧИЛУУУЛЖ ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДЭЭЭ ГАДААДАД АЙЛЧИЛУУУЛСАН САЙД ДЭЛХИЙД Ч БАЙХГҮЙ?? ШИНЭ ЭРДЭНЭТИЙН СУРГУУУЛИЙН ЗАХИРАЛ БАГШ ХИЙЖ БАЙСАНХҮНИЙ ХҮҮХЭД. ДАРУУХАН УХААЛАГ ОЛОН5Н ҮГГГҮЙ ЖИНХЭНЭ ДИПОЛМАТ ХҮН, ДЭЭР НЬ АМЕРИКТ ЗИ ШИГ ЖААХАН ХҮН ЧИНГИСИЙН МОНГОЛЫН НЭРИЙГ ГУТААНА, ЭРДЭНЭТЧҮҮД ЭНХТАЙВНААА ДЭМЖИНЭ

Avatar

Зочин 2021-04-06 202.70.34.38

z.enhbold n deeree , yadahdaa heleh gesnee shuud helchih yumdaa

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.245

Heleh gesnee shuud helder chini diplomat albani taarahgvi zanshil daa.

Avatar

Гансүх 2021-04-06 66.181.161.121

Гөлжгий энхболдыг юунд ч томилж болохгүй Монголд маш их гай тарьсан хүн шүү.

Avatar

Amar 2021-04-06 124.158.81.128

Энэ 2 Отгонбаяр шиг манай залуучуудыг АНУ-ын дээд сургуульд хөнгөлөлттэй сургах гэрээ байгуулж чадах уу? Ёстой хол хэвтэнэ.

Avatar

Өөө ккк 2021-04-06 64.119.25.203

Солих хэрэгтэй. Гэхдээ энэ 2 бол яав ч биш

Avatar

Зочин 2021-04-06 202.131.233.214

Зика өөр газар жангаа идэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-06 139.5.217.235

Монгол хүн нээх жан идээд байдаггүйшдээ х***а минь та нарт л тэр жан ман чинь сайхан байх.бид дургүй иддэгүйшд

Avatar

Зочин 2021-04-06 202.126.89.245

Zika virus bol 25%_tai hujaa!

Avatar

Eserguitsej bn! 2021-04-06 202.126.88.160

Zi zailaa

Avatar

Зочин 2021-04-06 103.26.195.20

Их хурлын дарга байсан хүнээ дипломат туршлагагүй гэж байвал бүх элчингээр туршлагагүй гээд татсан нь дээр

Avatar

Sarnai 2021-04-06 66.181.161.30

Yooy yag unen

Avatar

Зочин 2021-04-06 66.181.183.11

Энхтайван гэж гэр хорооллын сургуулийн угшилтай гутлаа чирсэн хов зөөсөн бацаан байлаа

Avatar

зочин 2021-04-06 192.82.91.241

гэр хорооллынх гээд муу юмуу.Харинч аав нь захирал боловсролтой өөрөө зөв хүмүүжилтэй жинхэнэ ард түмний хүү биш гэж үү

Avatar

Иргэний санал 2021-04-06 64.119.20.55

АН-хутгуур,бөөсний хутга Зика хэрэггүй дээ.Ёр нь Ерөнхийлөгч арай мордохын хазгай гэгчээр буруудаад,төрийн алтан аргамжааг сулруулаад байх шиг ээ.Хэцүүхэн ч хүн юм даа…

Avatar

Зочин 2021-04-06 202.9.46.185

Жeнко аливаа асуудалд дандаа хувийн эрх ашгийн өнцгөөс хандах юм. Eрөнхийлөгчийн сонгуулийн өмнө Зи- г өөртөө саад болгохгүйн тулд дэвшүүлэн зайлуулах л хэрэг байгаа л даа. Тэр хүн тухайн албан тушаалд тохирох мэдлэг чадвар ёс суртахуунтай эсэх нь манай eөк-д огтхон ч хамаагүй. 8 жилийн боловсролтой би eрөнхийлөгч хийж болоод байхад …. гэсэн тактиктай л хүн дээ

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.45

Аргагүй шдээ, зайлуул! Байгаа чац нь тэр юм чинь!!! Аливаа хүнд эцэг, эхээс заяасан суурь хүмүүжил, мөн чанар гэж байдаг, компьютераар бол хаард дискэн дэх суурь программ! Женкогийн суурь программ нь зөв юм хийх зориулалтгүй учраас түүний буруу биш л дээ, чааваас!!!

Avatar

Зика 2021-04-06 202.21.108.247

Н.Энхтайван бол хаа ч очсон тухайн байгууллагадаа нэр хүнд муутай ховоор ажлаа хийдэг хогийн гар ш дээ эр хүний чанаргүй. Ийм юмнууд очоод лав олигтой байхгүй ээ. Цүнх барьдаг гар шүдээ.

Avatar

Зочин 2021-04-06 66.181.161.30

Humuus hun muutai gej ih yaridag yum bnlee

Avatar

Зочин 2021-04-06 202.179.27.236

ЗИКА вирус биш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж