Нийслэлийн хэмжээнд маргааш дараах цэгүүдэд шинжилгээ авна | News.MN

Нийслэлийн хэмжээнд маргааш дараах цэгүүдэд шинжилгээ авна

COVID-19

Нийслэлийн хэмжээнд маргааш дараах цэгүүдэд шинжилгээ авна

Нийслэлийн хэмжээнд маргааш дараах цэгүүдэд шинжилгээ авна

Нийслэлийн хэмжээнд маргааш (2021.04.06) доорх цэгүүдэд Covid-19 илрүүлэх PCR шинжилгээ авна. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана. Зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх тул та бүхэн eruul.gerege.mn хаягаар холбогдон цаг захиалж, тухайн цагтаа очиж шинжилгээгээ өгөх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2021.04.04) “Засгийн газраас үндэсний хэмжээнд дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна.

Иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын нэгэн гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэдээ хос тунгаар хамруулах томоохон зорилт дэвшүүлж байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эхлэн, эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч буйг олон улсын байгууллагууд онцолж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, Covid-19-гүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх уриалга дэвшүүлсэн билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 66.181.177.199

darhlaajultaas butsaad haldvar avaad bna sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж