Сүрьеэтэй тэмцэх олон улсын өдөр энэ сарын 23-нд болно. Монгол улсын хувьд 2010 оны эхний саруудын мэдээгээр сүрьеэгийн үзлэгийн тоо нэмэгдсэн, өвчлөл өнгөрсөн оныхоос бага зэрэг өссөн дүнтэй гарчээ. Гэвч одоогоор хэдэн хувиар өссөнийг нарийн тогтоогоогүй байна. Энэ өвчин монголчуудын хамгийн ихээр өвчилж буй халдварт өвчний эхний тавд ордог хэвээрээ байна. Түүнчлэн бусад өвчнөөс ялгаатай нь хамгийн олон хүнийг үхэлд хүргэж байгаа халдварт өвчин юм.
Тиймээс энэ талаар түлхүү анхаарч, нарийн бодлого боловсруулахыг мэргэжлийн хүмүүс шаардаж байна. Энэ жилийн сүрьеэтэй тэмцэх өдрийг урьдчилан сэргийлэх мэдлэгээр иргэдийг хангах, шаардлагатай арга хэмжээг авахад зарцуулах хөрөнгийг боловсруулах зэрэгт бодлого гаргагчдын анхаарлыг хандуулахад чиглүүлэх юм байна.
Л.ХАЛИУ