АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп америкчуудад хандан өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр Ням гариг (2021.04.04)-т "Бүгдэд нь Улаан өндөгний баярын мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан, Америкийг сүйрүүлэхийг хүсч буй зүүний радикал үзэлт галзуучуудад бас баярын мэнд хүргэе” хэмээн жиргэжээ.
Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарын баярын мэндчилгээ Трампынхаас огт өөр байв. Ерөнхийлөгч Байден хүн бүр Covid-19 цар тахлаас сэрэмжилж, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдах нь өөрийн болон бусдын амь насыг аврах иргэн бүрийн ёс суртахуунт үүрэг гэдгийг мэндчилгээндээ онцолсон байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп 306:232-ийн харьцаагаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденд ялагдсан билээ. Тэрбээр сонгууль шударга бус болсон гэж үзээд, хэд хэдэн мужийн шүүхэд хандсан боловч баримтаар нотлогдоогүй юм. Гэсэн ч тэр 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлсээр буй билээ.
Эх сурвалж: RT
Зочин 2021-04-05 66.181.176.180
Трамп х***а вирус гэж тэнэг боловсролгуй цагаануудад олон юм ярьж турхираагуй байсан бол энэ олон ази хумуус арьсны онгоор ялгаварлагдаа ч уу угуй ч уу.
зочин 2021-04-05 202.9.47.8
Ази хүмүүсийг битгий зод гээд хэлээд өгөөч хүүрээ
Зочин 2021-04-05 192.82.72.253
Trumpiin zuv bsan trump yalsan Biden luivardsan unen delhii medej bgaa
Odoo boltol 2021-04-05 74.105.51.49
Soliorloosoo salj uz, hoid solongos orosuud hytaduud ch tegj helehgui baina