“Сонгууль луйвардсан галзуу радикалуудад ч баярын мэнд хүргэе”

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

“Сонгууль луйвардсан галзуу радикалуудад ч баярын мэнд хүргэе”

“Сонгууль луйвардсан галзуу радикалуудад ч баярын мэнд хүргэе”

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп америкчуудад хандан өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр Ням гариг (2021.04.04)-т "Бүгдэд нь Улаан өндөгний баярын мэнд хүргэе. Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан, Америкийг сүйрүүлэхийг хүсч буй зүүний радикал үзэлт галзуучуудад бас баярын мэнд хүргэе” хэмээн  жиргэжээ.

Харин одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарын баярын мэндчилгээ Трампынхаас огт өөр байв. Ерөнхийлөгч Байден хүн бүр Covid-19 цар тахлаас сэрэмжилж, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдах нь өөрийн болон бусдын амь насыг аврах иргэн бүрийн ёс суртахуунт үүрэг гэдгийг мэндчилгээндээ онцолсон байна.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп 306:232-ийн харьцаагаар Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденд ялагдсан билээ. Тэрбээр сонгууль шударга бус болсон гэж үзээд, хэд хэдэн мужийн шүүхэд хандсан боловч баримтаар нотлогдоогүй юм. Гэсэн ч тэр 2024 оны сонгуульд дахин өрсөлдөх бодолтой байгаагаа илэрхийлсээр буй билээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж