АНУ, Хятадын эдийн засаг цар тахлын дараа хурдан сэргэнэ | News.MN

АНУ, Хятадын эдийн засаг цар тахлын дараа хурдан сэргэнэ

АНУ, Хятадын эдийн засаг цар тахлын дараа хурдан сэргэнэ

АНУ, Хятадын эдийн засаг цар тахлын дараа хурдан сэргэнэ

“Bloomberg” агентлагийн шинжээчдийн үзэж байгаагаар дэлхийн улс орнууд 2021 онд цар тахлаас үүдэлтэй хямралаас хурдан гарах боловч зарим улс орнуудад хямрал илүү удаан үргэлжилнэ гэж дүгнэжээ.

Тус агентлагийн үзэж буйгаар АНУ болон Хятад улс хямралаас хамгийн түрүүнд гарах бол эдийн засаг нь аялал жуулчлалаас хамаардаг улс орнууд эргээд хэвийн байдалдаа ороход хэдэн жил шаардагдана гэжээ.

АНУ-ын хувьд тус улсын Засгийн газар эдийн засгаа сэргээхийн тулд зарцуулсан их наядын хөтөлбөрүүд дээрээ дөрөөлөн хямралаас гарна гэж үзэж байна. Харин Хятад улсын хувьд дотооддоо цар тахалтай маш үр дүнтэй тэмцэж, дарж чадсанаараа эдийн засаг нь хурдан сэргэж байгаа гэж үзжээ.

Дэлхийн эдийн засаг 1960 оноос хойш хамгийн өндөр түвшнээр өсч, 6.9 хувьтай тэнцэх ч вакцинжуулалтын хүртээмж, хурдаас шалтгаалан улс орон бүрт харилцан адилгүй байх аж. Вакцинжуулалтын хувьд хөгжиж буй орнууд болон Европын Холбооны улсууд бусад улсуудаас хоцролттой байна гэв.

Эх сурвалж: BLOOMBERG

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж