НЭМЭЛТ: 19.10 ЦАГ
Саид Моллаей ганцаараа Монгол Улсыг төлөөлөн Ази-Номхон далайн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор болжээ. Тэрбээр Израил улсад бэлтгэл хийн, Бишкекийг зорьсон бөгөөд халдвар авсан Монголын жүдогийн шигшээ багтай Гүрж улсад бэлтгэл хийгээгүй аж.
ТАВАН ЖҮДОЧООС СOVID-19 ИЛЭРЧ, МОНГОЛЫН БАГ ХАСАГДЛАА
Жүдо бөхийн Ази-Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн маргааш (2021.04.06) Киргизстан улсын нийслэл Бишкек хотод эхлэх гэж байна. Энэ удаагийн тэмцээнд 30 улсын 215 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Энэ тэмцээнд Монголын талаас нийт 16 тамирчин оролцох байсан ч таван тамирчнаас Covid-19 илэрсэн учир багаар нь хасчээ. Тэдний хувьд Гүрж улсад бэлтгэл хийж байхдаа халдвар авсан гэв.
Ази-Номхон далайн орнуудын АШТ-д оролцох байсан Монголын бүрэлдэхүүн:
Эрэгтэй тамирчид:
- Л.Өнөболд (-60 кг)
- Г.Хэрлэн (-66 кг)
- Ё.Басхүү (-66 кг)
- Ц.Цогтбаатар (-73 кг)
- Саид Моллаей (-81 кг)
- Г.Алтанбагана (-90 кг)
- Л.Отгонбаатар (-100 кг)
- Б.Гончигсүрэн (-100 кг)
- Ө.Дүүрэнбаяр (+100 кг)
Эмэгтэй тамирчид:
- Л.Сосорбарам (-52 кг)
- Б.Хорлоодой (-52 кг)
- МУГТ Д.Сумъяа (-57 кг)
- Л.Энхрийлэн (-57 кг)
- Б.Ганхайч (-63 кг)
- Ц.Энхчимэг (-70кг)
- Э.Гандиймаа (+78 кг)
Монголоос гадна Казахстан, Узбекистан, Солонгос, Япон зэрэг хүчирхэг бөхийн орнууд баг тамирчдаа илгээжээ. Тухайлбал, Солонгосын Ан Баул, Ан Чанрим, Ким Лимван, Японы Хисаёоши Харасава, Наохиса Такато, Аарон Волф, Шоичиро Мүкаи, Казахстаны Сметов Елдос, Г.Отгонцэцэг, Узбекистаны Шарафуддин Лутфуллаев, Шарофиддин Болтабоев тэргүүтэй шилдгүүд оролцохоор болжээ.
Холбоотой мэдээ