Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын тайлбараар бол Засгийн газар удахгүй Донтох өвчинтэй тэмцэх сан байгуулах нь. Донтох өвчинтэй тэмцэх сангийн эх үүсвэрийг 18-37 хүртэл градусын согтууруулах ундаанд литр тутамд 200, 37-гоос дээш градустай архинд 300 төгрөгийн татвар ногдуулж, бүрдүүлнэ. Тодруулж хэлбэл, УИХ-аас Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг баталсны дараагаар дээрх санг байгуулна гэсэн үг. Харин сангийн хөрөнгө нь архины хамааралтай иргэдийг эмчлэхэд зарцуулагдана.
Хууль зүй, дотоод хэргийн яамны судалгаагаар улсын хэмжээнд архины хамааралтай 10 мянга орчим иргэн байна. Төв аймагт 200 ортой ганц эмнэлэг байдаг нь хаанаа ч хүрэлцдэггүй аж.
Гэхдээ эмчилгээ хийлгэсэн хүн бүр согтууруулах ундаанаас гардаг гэж ойлгох нь өрөөсгөл юм байна. Хүн нь өөрөө хатуу идээнээс татгалзах хүсэл сонирхолгүй л бол хөрөнгө мөнгө үрсэн ажил болж, хувирах нь. Нөгөө талдаа, Засгийн газар харъяандаа сан байгуулаад, амжилт олсон жишээ цөөн байна. Харин ч хулгай хийх боломж нь сан байгуулах гэж шүүмжилж буй юм.
Жишээ татвал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай эрх баригч намын 40 шахам гишүүн нэр холбогдож, гурав нь шүүхээс ял сонссон бол Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 140 тэрбум төгрөгийн зөрчил илэрснийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мэдэгдэж байв.
Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайд хоёр жилийн өмнө Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ч.Алтанхуяг нь албан тушаалаа урвуулж, Чингис хаан банкинд байршуулсан байсан даатгалын мөнгөнөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31-ний хооронд дөрвөн удаагийн үйлдлээр 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдож, торгох ялаар шийтгүүлж байжээ.
Одоо ч энэ санг тойрсон хэл ам намжаагүй, санд нэг компанийн төлөөлөл дангаар томилогдсон нь “Даатуулагчдын хөрөнгийг үнэгүйдүүлэх вий” гэдэг болгоомжлол төрүүлсээр.
Мөн Нийгмийн даатгалын сан ч олны анхаарал татсан хэвээр байна. Учир нь, энэ санд хулгай нүүрлэснийг УИХ-ын даргаасаа эхлээд хүлээн зөвшөөрсөн. Шалтгаан нь, УИХ-аас санг манах үүрэг хүлээлгээд томилоод явуулахаар хулгай хийдэг болсон. Эс бол үйл ажиллагаа нь доголдолтой банкинд даатгуулагчдын хөрөнгийг байршуулж алддаг.
Өөрөөр хэлбэл, Засгийн газар Донтох өвчинтэй тэмцэх сан байгуулах биш, иргэдээ архинаас хамааралтай болгохгүйн төлөө урьдчилан сэргийлэх ажлыг төрийн бус байгууллагуудтай хамтраад хийх нь илүү үр дүн дагуулна гэж үзэж байна.
Засгийн газар нь өнгөрсөн хугацаанд 40 гаруй тусгай сантай байсан бөгөөд зарим санг нэгтгэх, зарим санг татан буулгаснаар өдгөө 22 сантай болжээ.
Хамгийн сүүлд буюу хоёр жилийн өмнө У.Хүрэлсүхийн танхим долоон ч санг татан буулгасан юм байна. Учир нь, зарим сан өрөнд баригдсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, нэгтгэгдэж, мөн татан буугджээ.
Одоо үйл ажиллагаа явуулж байгаа сан:
- Байгаль орчин, уур амьсгалын сан
- Боловсролын зээлийн сан
- Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
- Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
- Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
- Засгийн газрын нөөц сан
- Зэвсэгт хүчний хөгжлийн сан
- Ирээдүйн өв сан
- Кино урлагийг дэмжих сан
- Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
- Нийгмийн даатгалын сан
- Нийгмийн халамжийн сан
- Соёл, урлагийг дэмжих сан
- Спортыг дэмжих сан
- Төсвийн тогтворжуулалтын сан
- Улсын авто замын сан
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
- Хөдөө аж ахуйг дэмжих сан
- Шинжлэх ухаан, технологийн сан
- Эрүүл мэндийг дэмжих сан
- Эрүүл мэндийн даатгалын сан
Г.ХОРОЛ
irgen 2021-04-05 64.119.21.171
san bol mungu, ene olon sangiin ur dun haana batna? ur dungui bol tusuwlusun zartsuulaltaa hyanahgui bol
dorj guai ni bna. 2021-04-05 192.82.82.252
1. dontolttoi temtsekh sang baiguulaad arkhinaas gargakh emchilgee, ene ni oros emchiin gipnoz emchilgeend l edgene , uund mongolchuud suraltsakh kheregtei bna !!!!
2.Arkhinii standartiig nariin bolgoochdee ,tegej ikh khuurai spirt gej yumaar khiigeed dontuulakh bodis khiigeed baigaa yum uu?Tur zasag bna daa ,magadlaad , notlood uguuchdee !
3.Arkhinii biznis ,er ni suuldee ezendee l ikh khaltai bna daa er ni olon khunii uils butekhgui taldaa bolloodoo.
4.Us,spirt kholidog ene standart orosoos
Зочин 2021-04-05 66.181.182.93
Архичин, мансуурагчдыг татвар төлөлгчийн мөнгөөр эмчлэх нэрийн дор хулгай хийх арга олж. Эсэргүүцэж байна.
Зочин 2021-04-05 150.129.142.180
Arhi uilverlej importolj ashig olj bgaa etgeedeer ni emchleh zardliig ni gargah ni zuv bhaa.
hm 2021-04-05 64.119.17.142
Эрүүлийг хамгаалах, хууль сахиулах байгууллагууд нь донтолттой тэмцдэггүй дэмждэг юм уу? Татвар төлөгчдийн мөнгийг идэх бас нэг нүх гаргаж байна л гэж харагдаж байна даа.
Зочин 2021-04-05 192.82.71.51
Үйлдвэрлэгчид нь архиндаа донтуулагч бодис нэмэлтээр хийгээд байгаа шүү дээ.
хайран мөнгө дөө 2021-04-05 192.82.69.225
Эрүүл мэндийг дэмжих сан
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн сан г_эж бас байдаг энэ хоёр архидалттай тэмцэх сан энэ мөнгө хаачив
одоогийн албадан эмчилгэээний үр дүн гарахгүй байхад дахиад ор нэмээд ахиц байна уу даа
хайран мөнгө
Зочин 2021-04-05 64.119.19.73
Амьдрая гэсэн хүмүүсээ эхлээд анхаарахгүй юм уу? Та нарт ч хамаагүй бх да
Зочин 2021-04-05 202.126.89.132
Delguurt arhi zarah bus turiin hyanaltand bui todorhoi toonii zuvhun sogtuuruulah undaa borludag delguur bh heregtei. Heden spirt zarsan, hend zarsan, huuramch arhi eseh dr hyanalt tavih nuhtsul burdene
Зочин 2021-04-05 64.119.23.50
дүп бязда хойд со-доо очиж амидар