Мьянмарт 43 хүүхэд нас баржээ | News.MN

Мьянмарт 43 хүүхэд нас баржээ

Мьянмарт 43 хүүхэд нас баржээ

Мьянмарт 43 хүүхэд нас баржээ

Мьянмарын арми хоёрдугаар сарын 1-нд төрийн эрхийг цэргийн хүчээр булааж авснаас хойш ард түмэн ардчиллыг шаардан жагссаар буй. Гэвч армийн зүгээс иргэдийн шаардлагыг сонсолгүй хүч хэрэглэн жагсагчдыг дарж байна. Жагсаалын үеэр цэргүүд жинхэнэ сум ашигласны улмаас 557 орчим хүн суманд оногдож, нас барснаас 43 нь бага насны хүүхэд байсан аж.

Хүүхдийн төлөө “Save the Children” хүмүүнлэгийн байгууллагаас мэдээлснээр, амьсгал хураасан гурван хүүхэд тутмын нэгээс илүү нь 16-гаас доош насны хүүхдүүд бөгөөд тэдний дунд цэргүүдээс зугтаж яваад толгойдоо буудуулсан 13 настай хүү ч байжээ. Харин хамгийн бага настай хохирогч нь 6 настай охин байсан аж.

Хүүхдийн төлөө байгууллага өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн хурал хийхдээ “Мьянмарт хамгийн аймшигтай зүүд биелэж байна. Гэмгүй цэвэр ариухан нялхас амь, амьдрал, ирээдүйгээ хэрцгийгээр булаалгаж байна. Амьд үлдсэн хүүхдүүд өөрсдийн нүдээр хүчирхийлэл, аймшгийн гэрч болж байна. Мьянмарт хүүхдүүдийн хувьд аюулгүй газар үлдсэнгүй” хэмээн ярьжээ.

Хэдий байдал маш хүнд байгаа ч ард иргэд элдэв эмх замбараагүй байдал үүсгэлгүйгээр өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, дуу хоолойгоо өргөн, ардчиллын төлөө тууштай тэмцсээр байна.

Эх сурвалж: CBS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 124.158.71.126

Амарбаягалан монгол хэлээ судал мэд, амь үрэгдсэн, алагдсан хүүхдүүд байна

Avatar

Зочин 2021-04-05 124.158.71.126

Өвчин, жам ёсоор хүн үхэхийг нас барах, харин буудуулж алагдвал, амь үрэгдэх болон алагдах гэнэ. Амарбаясгалан минь монгол үг хэлээ сайн мэд, судал, тэгээд бич

Avatar

Зочин 2021-04-05 122.201.22.145

хүүхэд нас бардаггүй юм аа нэг бол алуулдаг эсвэл энддэг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж