Хакеруудын ашигладаг вэбсайт дээр Бямба гариг (2021.04.03)-т 533 сая орчим “Facebook” хэрэглэгчийн хувийн мэдээлэл тавигджээ. Нийт 106 улсын хэрэглэгчийн утасны дугаар, код, нэр, байршил, төрсөн огноо, товч намтар, и-мэйл хаяг зэрэг мэдээллүүд дэлгэгдсэн байна. Үүнээс 32 сая нь АНУ, 11 сая нь Их Британи, зургаан сая нь Энэтхэгийн хэрэглэгчид байгаа аж.
“Facebook” компаниас энэ нь 2019 онд гарсан кодны цоорхойгоос үүдэлтэй алдаа гэж мэдэгсэн байна. Хэрэв тийм бол энэ мэдээллүүд өнгөрсөн хоёр жилийн турш кибер гэмт хэрэгтнүүдийн нүдэн дээр ил байсан байж магадгүй бөгөөд “Facebook”-ийн зүгээс одоо ямар нэгэн алхам хийх боломжгүй учраас хэрэглэгчид өөрсдөө сонор сэрэмжтэй байхыг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ