Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд халдвар гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд халдвар гарчээ

Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд халдвар гарчээ

Захиргааны хэргийн шүүхийн нэгдсэн байранд халдварын тохиолдол илэрсэн тул ажилчид, алба хаагчдаас тандалтын шинжилгээ авахаар болжээ. Үүний дагуу өнөөдөр (2021.04.05)-өөс эхлэн Пүрэв гаригийг хүртэл үйл ажиллагаагаа түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсон байна. Мөн Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолын дагуу дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 24-ний өдрийг хүртэл нийт алба хаагчдын 30 хүртэл хувиар ажиллуулж, ажил үүргээ цахимаар гүйцэтгэх болжээ.

Дашрамд дурдахад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харъяа 461 дүгээр ангийн түр саатуулах байранд гуравдугаар сарын 23-ны өдөр халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн юм. Гуравдугаар сарын 31-ний байдлаар тус саатуулах байрнаас 119 хүнээс халдвар илрээд буй бөгөөд энэ нь тухайн үед байсан нийт хүний 48 хувь нь аж. Тиймээс 461 дүгээр ангид товлогдсон шүүх хурлуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулаад байгаа юм. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж