LG ухаалаг утас үйлдвэрлэлийн салбараас “зодог тайлна”

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

LG ухаалаг утас үйлдвэрлэлийн салбараас “зодог тайлна”

LG ухаалаг утас үйлдвэрлэлийн салбараас “зодог тайлна”

Өмнөд Солонгосын LG Electronics компани өнөөдөр (2021.04.05) ухаалаг утас үйлдвэрлэлийн салбараас гарахаар болсноо зарлажээ. Учир нь тус компани ухаалаг утасны салбарт ашиг олохоос илүү алдагдал хүлээх болсон аж. Ийнхүү LG компани ухаалаг утас үйлдвэрлэлийн салбараас нэрээ татаж буй анхны компани боллоо.

Ухаалаг утас үйлдвэрлэлийн салбарыг орхихдоо LG 10 хувийн хувьцаа буюу хойд Америкт байрлаж буй NO.3 брендээ Samsung, Apple компаниудын мэдэлд үлдээх юм байна.

LG компанийн гар утас үйлдвэрлэгч салбар сүүлийн зургаан жилийн турш нийт 4.5 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан байна. Тиймээс ашиггүй ажиллаж буй салбараасаа гарах нь цахилгаан автомашины эд анги, ухаалаг байшин гэх мэт бусад амжилттай яваа салбарууддаа илүү их анхаарал төвлөрүүлэх боломж хэмээн тус компани албан ёсны мэдэгдэлдээ дурьджээ.

Алдагдалтай ажиллахаасаа өмнө LG компани гар утасны өргөн өнцгийн камер тэргүүтэй олон шинэ инновацийг зах зээлд анх танилцуулж байсан бөгөөд 2013 онд Samsung, Apple компаниудын араас жагсаж, дэлхийн гурав дахь хамгийн том гар утас үйлдвэрлэгч болж байв.

Хожим нь LG брэндийн ухаалаг утсууд үйлдлийн систем, программ хангамж муутай гэсэн шүүмжлэл дагуулж, нэр хүнд нь унах болсон юм. Түүнээс гадна шинжээчид тус компанийг Хятадын өрсөлдөгчдөөсөө маркетингийн хувьд хэтэрхий сул хэмээн дүгнэж байлаа.

Улмаар LG брэндийн гар утас дэлхийн хэмжээнд ашиглагдаж буй нийт гар утсуудын ердөө 2 хувийг л эзлэх болжээ. Харьцуулж үзвэл өдгөө дэлхий даяар LG компанийн бүтээсэн 23 сая ухаалаг утас идэвхтэй ашиглагдаж буй бол энэ тоо Samsung брэндийн хувьд 256 сая юм.

Хэдийгээр LG брэндтэй ижил байдлаар Nokia, HTC Blackberry зэрэг олон компани огцом уналтад орсон ч ухаалаг утас үйлдвэрлэлийн салбараас нэрээ татсангүй.

Харин ухаалаг утасны салбараас нэрээ татаж буй анхны компани болсон LG гар утасны хэлтсүүдээ хамгийн эцсийн байдлаар долдугаар сарын 31 гэхэд тараахаар төлөвлөж буй бөгөөд ажилчдыг нь бусад салбарт тараан томилох аж.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж