Хотын дарга “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг өглөө | News.MN

Хотын дарга “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг өглөө

Хотын дарга “Ривер гарден”, “Хан хиллс” хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хан-Уул дүүргийн 11-р хорооны “Ривер гарден”, “Хан хиллс” зэрэг хотхоныг хоёр гарцтай болгох үүрэг, чиглэлийг холбогдох албаныханд өглөө. Учир нь тус хотхоны оршин суугчид зөвхөн зүүн тийшээ гарах гарцтай бөгөөд энэ нь түгжрэл үүсэх гол шалтгаан болдог байна.

Тиймээс Хотын дарга “Хан хиллс” хотхоноос баруун зүгт нэг км авто зам барих төлөвлөлт хийж, батлуулахыг Хот байгуулалт, хөгжлийн газар болон Газрын албаны дарга нарт даалгалаа. Тус газрыг чөлөөлөх ажлыг яаралтай хийж, Зайсангийн замтай нийлүүлж болох судалгаа, төлөвлөлтийг хийх ёстой гэсэн юм.  Мөн шороон даланг зүлэгжүүлж, дугуйн зам барих боломжтой эсэх судалгааг хийх ёстой гэлээ.

Түүнчлэн “Хан хиллс” хотхоноос баруун тийш 2015-2018 оны хооронд Туул голын ногоон бүс дагуу 20 гаруй байршилд газар олгочихсон байсан талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай хэллээ. Харин Хотын дарга холбогдох хууль дүрмийн хүрээнд тус газруудыг чөлөөлөх асуудлыг оруулж ирэхийг үүрэг болгосон юм. Тэрбээр “Иргэдийн аюулгүй байдлыг хангах, орц, гарцыг нэмэгдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, газар чөлөөлөх асуудлаар мэдэгдэл хүргүүлэх ажлыг яаралтай зохион байгуул” гэлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 66.181.164.175

Үерийн далангаас урагш Туул голд ойр Хан Хиллс яах гэж байшин барив одоо далан сэтлэж зам гаргуулах гэж байна Туул голоо хамгаалаачээ Энэ ажил биш энэ компанид үйлчилж байна бослого гаргана энэ хавийн айлууд

Avatar

Зочин 2021-04-05 202.126.89.177

Туул голын хойд хэсэг чинь газар хөдлөх үед хотын хойд хэсгийг бодвол хамгийн хүчтэй буюу хоёроос гурван баллаар илүү чичрэнэ гэсэн шүү. Жишээ нь 12 дугаар хороололд 4 балл газар хөдлөхөд туул голын эргээр 6 аас 7 балл аар газар мөн хөдлөх юм гэнэ лээ. Газар хөдлөлтийн хамгийн аюултай бүс чинь туул голын дагуух газар гэсэн шүү. Харин Зайсанд байгаа байрууд чинь үндсэн чулуулаг буюу хөх хадан дээр баригдсан тул сул газар хөдлөлтийн бүсэд хамаардаг гэнэ лээ.

Avatar

Зочин 2021-04-05 202.126.90.52

Хотын дарга одоол овоо юм хийх бололтой. Ажилдаа зүгширч байгаан бна. Овоо доо. Нэг хачин хөндий зэнзийгээд л, хөшчихөөд байдаг байсан. Овоо ханцуй шамлаад орж эхэлж байх шиг ….

Avatar

gats 2021-04-05 103.57.94.90

marshalli baruun talaar hoish hurd ruu garts gargah ni zuv huvilbar

Avatar

Bi 2021-04-05 66.181.182.227

Nice

Avatar

Uranaa 2021-04-05 192.82.77.197

Khan hills hothoniiii dergeduur mashin yawaad ulam l ih tugjreh yum bnldaa. zugeer bga zamiig zugeer bailgaj boldogguin bhdaa.

Avatar

Зочин 2021-04-05 66.181.161.3

"Жапан таун"-аас зүүн тийш гарах замын уулзвар (Маршалын гүүрний замд)-т гэрлэн дохио тавихгүй бол машин орж гарах боломжгүй, түгжрэл үүсдэг, хамгийн гол нь осол гарах маш их эрсдэлтэй уулзвар болоод байна шүү!!! Мөн "Ривер гарден"-аас Маршалын зам руу гарах уулзвар дээр бас гэрлэн дохио хэрэгтэй байна!!! Маршалын замаар төрийн 3 өндөрлөг өдөр бүр явдаг атлаа огт тоохгүй юм!! Замын хөдөлгөөнийг тас хааж байгаад давхиад өнгөрдөг болохоор өөрсдөө зовлонг мэдэхгүй, мэдсэн ч тоохгүй байна л даа!!!

Avatar

Хотын дарга аа 2021-04-05 202.21.124.20

Маршал тауны гарцыг нэмэгдүүлээч ээ!!!

Avatar

Зочин 2021-04-05 202.21.108.147

Наад баиогуудаа газартай нь тэгшил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж