Дотоодын эдийн засгийг дэмжих ХОЁР ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ | News.MN

Дотоодын эдийн засгийг дэмжих ХОЁР ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ

Дотоодын эдийн засгийг дэмжих ХОЁР ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ

Дотоодын эдийн засгийг дэмжих ХОЁР ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ

Төв банкнаас улирал тутам танилцуулдаг Инфляцын тайлан дөрөвдүгээр сарын 2-ны ѳдѳр нийтлэгдсэн байна. Голлох тооцооллыг харвал ДНБ-ий өсөлтийг 2021 онд 6.1 хувийн голчтой байна гэж таамаглажээ. Үүнд уул уурхайн салбар голлон нөлөө үзүүлэх буюу 16 орчим хувиар өснө гэж үзжээ. Ингэснээр эдийн засаг 2021 онд эргэн сэргэх хүлээлт хэвээр байгааг харууллаа.

Цар тахал дэгдсэн 2020 онд дотоодын эдийн засаг сүүлийн 30 жилийн хамгийн тааруу жилээ үдсэн. ДНБ ѳнгѳрсѳн онд 5.3% агшсан нь 1990-ээд оны шилжилтийн хүнд хэцүү үеэс хойших хамгийн гүнзгий уналт болсон юм. Эдийн засаг энэ онд +6 хувиар өссѳнѳѳр цар тахлын өмнөх түвшиндээ ойртох хүлээлттэй байна.

2021 онд эдийн засгийг дэмжих хоёр гол хүчин зүйлийг дараах байдлаар тодорхойлжээ. Гадаад орчин талаас цар тахлын эсрэг вакцинжуулалт эхэлж, дэлхийн эдийн засагт эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа нь дотоодын эдийн засгийг дэмжихээр байна. Мөн эдийн засгийг дэмжих хөтөлбөр өсөлтийг эрчимжүүлэх төлөвтэй. Энэ талаар олон улсын байгууллагууд төстэй хүлээлттэй байгааг харж болно.

Тухайлбал, Дэлхийн банк гуравдугаар сарын 25-нд шинээр танилцуулсан тайландаа Монгол Улсын тухайд “Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний хүрээнд бодлогын зээлүүд нь хөрөнгө оруулалт болон уул уурхайн бус салбарын үйлдвэрлэл сэргэхэд дэмжлэг үзүүлэхээр байна. Мөн глобал эдийн засаг сэргэж, түүхий эдийн үнэ өндөр байхаар байгаа нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, уул уурхай болон тээвэр зэрэг уул уурхайгаас хамаарал өндөртэй бусад салбаруудыг дэмжихээр байна” гэж тодотгожээ.

Дэлхийн банк Монголын эдийн засгийг энэ онд 6.8 хувиар өсөх таамаг дэвшүүлсэн юм. Харин эрсдэлийн тухайд гадаад болон дотоод орчинд цар тахлын тархалт, вакцинжуулалтын хүртээмж ямар байхаас түлхүү хамаарна гэх дүгнэлтүүдийг шинжээчид танилцуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 139.5.218.146

Хаос шүү. Вакцин гарсан ч халдварт өвчин бол тааж хэлэхгүй олон янзын зүйл бий. Монголын эдийн засгийн өсөлт байхгүй жил болно доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж