Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давалгаанд нэгдэж байна  | News.MN

Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давалгаанд нэгдэж байна 

Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давалгаанд нэгдэж байна 

Залуус “Ковидгүй зуны төлөө хамтдаа” сошиал давалгаанд нэгдэж байна 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр (2021.04.04) “Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд зарлаж байна. Өнөөдрөөс дархлаажуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж, үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эхлүүлж байна. Иргэдийн маань оролцоо өндөр байж чадвал тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 1 гэхэд хөдөө, орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэдээ хос тунгаар хамруулах томоохон зорилтыг дэвшүүлж байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө амжилттай хэрэгжиж эдийн засгийн эхний эерэг үзүүлэлтүүд гарч эхэллээ. Олон улсын байгууллагууд үүнийг онцолж байна. Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаж, ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх уриалгыг дэвшүүлсэн юм. Ерөнхий сайдын энэхүү уриалгыг улс төр, бизнес, урлаг, спортын салбарынхан болон залуус дэмжиж, олон нийтийн сүлжээнд “Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээх гэрэл зурган давалгаа ид өрнөж байна. Мэргэжлийн сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёрюү Д.Дагвадорж “Сайхан зуны төлөө” хэмээн аяллын зургуудаасаа дэлгэсэн бол дуучин Нара “Ковидгүй зуны төлөө би ч бас нэгдсэн” гэж жиргэлээ. “Киви” хамтлагийн дуучин Ука, загвар өмсөгч Ц.Нямцэцэг нарын зүгээс ч “Дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдаарай. Ковидгүй зуныг хамтдаа угтацгаая” гэж уриалав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн уриалгыг зөвхөн олны танил хүмүүс гэлтгүй салбар бүрийн залуус дэмжиж “Ковидгүй зуны төлөө хамтдаа. Маскаа зүүе, гараа угаая, хүн хоорондын зайгаа барья, дархлаагаа дэмжье, шаардлагагүй тохиолдолд олон хүнтэй газар очихоос зайлсхийе, вакцинаа хийлгэе” хэмээн өөрсдийнхөө гэрэл зураг бүхий постуудыг фэйсбүүк, твиттер, инстаграм хуудастаа нийтэлсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 202.126.90.52

Зөв үйлийн төлөө нэгдэцгээе. Залуусаа урагшаа.

Avatar

Зочин 2021-04-05 202.55.188.102

Em nert guai chi zugeer tom tom baagaad bailgui zailaad ug. Chadahguig chin medlee harlaa odoo lai bolhoor zai gargaj buyan bol

Avatar

Зочин 2021-04-05 202.126.89.193

Орос вакцин оруулж ирэхгүй бол иргэд тийм ч идэвхитэй хамрагдахгүй. Энэ төр засаг шал худлаа попроод. Хандивын хятад вакцин иргэддээ хүчээр тулгаад ямар ч сонголтгүй болгож байна. Засгийн газар вакцины мөнгийг төсөвт суулгасан гээд донгосоод байсан яасан? Хэрэв мөнгө байгаа юм бол оросоос вакцинаа ав л даа.

Avatar

Зочин 2021-04-05 64.119.20.13

shaagaad bai verocell hiilgehgui

Avatar

Зочин 2021-04-05 66.181.161.89

Manai Erunkhii said ch estoi zaluu hunii zuv uhaaiig siilj bna daa. Amjilt saidaa! Uragshaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж