Хорих анги, асрамжийн газарт байгаа болон гэр оронгүй иргэдийг вакцинд хамруулна

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Хорих анги, асрамжийн газарт байгаа болон гэр оронгүй иргэдийг вакцинд хамруулна

Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.04.05) Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ОБЕГ-ын дарга Бригадын генерал Г.Ариунбуян, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр нарын албаны хүмүүстэй уулзаж, цаг үеийн асуудлаар хуралджээ.

Тус хурлаар хорих анги болон саатуулах байран дахь эрх нь хязгаарлагдсан иргэд, асрамжийн газрууд, хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй иргэд, гэр оронгүй иргэдийг хоёроос гурав хоногт багтаан нэн даруй вакцинд хамруулах, аймгууд руу вакцины хүргэлт, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн байна. Сайд албаны хүмүүст үүрэг, чиглэл өгсөн гэж Шадар сайдын цахим хуудсаар мэдээллээ.

Засгийн газраас вакцинжуулалтын ажлыг орон даяар эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж буй юм. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадуудыг өчигдөр (2021.04.04) вакцинжуулжээ. Нийт 153 ахмадыг эмчийн үзлэгт хамруулахад вакцины эсрэг заалттай 44 ахмадаас бусад нь вакцинаа хийлгэжээ.

Монгол Улсын Засгийн газар шуурхайлан ажиллаж, хоёрдугаар сарын 2-ны өдрөөс вакцинжуулалт эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346745 иргэн буюу 16.3 хувийг вакцинжуулаад байна. Энэ сард 900 мянган тун “Вероселл” вакцин, нэг сая тун "Спутник-V", 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах талаар ЭМЯ-наас мэдээлсэн билээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж