2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ | News.MN

2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ

2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон. Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески, Монголын Мянганы Сорилтын сангийн гүйцэтгэх захирал  Э.Содонтогос нар  оролцсон юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Майкл Клечески  арга хэмжээний үеэр “Ус хангамжийн хөтөлбөрийн энэхүү 350 сая ам.долларын  санхүүжилт нь АНУ-аас Энэтхэг, Номхон далайн бүс нутагт оруулж буй хамгийн том  хөрөнгө оруулалтын нэг. Ирэх таван жилийн хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй олон ажлын байр шинээр бий болгоно” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулна. Мөн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Ингэснээр 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Ёслолын арга хэмжээний төгсгөлд Компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг баталгаа болгон монгол бичгийн уран бичлэгээр “Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг бататгана” хэмээн бичсэн тунхаглалд хүндэт зочид гарын үсэг зурж, дурсгалын зураг авахуулав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 192.82.83.32

яагаад монгол улс өөрсдөө уух усаа ч мэдэхээ байчихаа вэ эдийн засагаа гадныханд бариулчихсан юм биш үү тусгаар бие даасан улс мөн үү эсвэл АНУ- гийн колони улс уу нэг л биш ээ

Avatar

21 2021-04-05 202.131.225.197

HOTIIG 1 NTS UNDALDAG TUUL GOLIIIN SAV GAZARIIG ZARSAN BAIGAL ORCHNII SAID BAISAN OYUNHOROL AVGAIG BARIJ SHOROND HII

Avatar

Зочин 2021-04-05 202.131.248.90

Бидний төлөө тийм их мөнгө зарж байхад манайхан замаас нь хулгайлчихгүй аятайхан байгаад нэг асуудлаач гэсэн шийдээд авмаар байна шүү.

Avatar

Зочин 2021-04-05 202.126.90.118

ХАМАГ МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫН ЭХ БУЛАГ БОЛСОН УС; ЦААШЛААД БАЙГАЛЬ ОРЧИН НИЙГЭМРҮҮ ХАНДСАН ЖИНХЭНЭ АМИН ЧУХЛЫН ЧУХАЛ АСУУДЛУУДЫГ МАНЬ ГАДНЫ УЛС ОРНУУД Л БИДНЭЭС ТҮРҮҮЛЖ САНААГАА ЧИЛЭЭН ШИЙДЭЖ ӨГӨХ ЮМ ДОО ЗАЙЛУУЛ….
МАНАЙ МОНГОЛЧУУД ЕР НЬ УУХ УСГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ БАЙГАЛЬ НЬ ЦӨЛЖИЖ ХЭДЭН МАЛ НЬ ХИАРЧ ХЯТАДААС ЗАГАС; ДҮҮПҮҮ; НАРИЙН НОГОО; САВЛАСАН УС ИМПОРТЛОЖ УУХ ЦАГ ДЭЭРЭЭ ИРЭЭД БАЙГААГ ЕР ОЙЛГОХГҮЙ ЮМДАА…🌍🌍🌍

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж