АНУ “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэлийг зогсооно | News.MN

АНУ “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэлийг зогсооно

COVID-19

АНУ “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэлийг зогсооно

АНУ “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэлийг зогсооно

АНУ-ын Балтимор хот дахь вакцины үйлдвэрт гарсан алдааны улмаас нийт 15 сая орчим тун вакцин гологдол болсон талаар мэдээлсэн билээ. Үйлдвэрийн ажилчид орц найрлага дээр алдаа гаргасны улмаас ийм хэмжээний “Johnson & Johnson” вакциныг устгахаар болжээ. “Emergent Biosolutions” компанийн энэ үйлдвэр “Johnson & Johnson” болон “AstraZeneca” компаниудын вакциныг үйлдвэрлэж байгаа юм.

Дахин ийм алдаа гарахаас сэргийлж “AstraZeneca”-ийн вакцины үйлдвэрлэлийг зогсоохоор болсон байна. Учир нь үйлдвэрийн ажилчид хоёр вакцины орц найрлагыг хольсноос болж нийт 15 сая орчим тун вакцин хаягдал болжээ.

Ийнхүү үйлдвэрлэлийг зогсоохоор болсон тул “AstraZeneca” компани өөр үйлдвэртэй хамтран ажиллахаар АНУ-ын эрх баригчидтай хэлэлцэж байгаа аж. Дээрх шийдвэр гарахаас өмнө үйлдвэрлэгдсэн дөрвөн сая орчим “AstraZeneca” вакциныг АНУ хөрш орнууддаа зээлээр өгөхөөр болжээ.

АНУ-ын хувьд “AstraZeneca”-ийн вакцинд одоогоор зөвшөөрөл олгоогүй, туршилтын мэдээлэл нь хэтэрхий хуучирсан гэсэн шалтгаанаар вакциныг нь бүртгэн авахаас татгалзсан юм. Иймд тус компани вакциныхаа туршилтын мэдээллийг шинэчлэн дахин хүсэлтээ өгчээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-04-05 202.126.89.139

Астра зинак хийлгээд муудсан юм алга.ядаргаатай юм хийвэл хийгээд хийхгүй бол болих хэрэгтэй ш тэ.эгэ өвчлөлийн үед вакцин хаслаа гэх эсвэл хийнэ гэх юм.нэгдсэн нэг ойлголт өгчих хэрэгтэй.ямарч гэсэн 4хоног халуурч урвал өгч бсан.дархлаа тогтох эсэхийг мэдэхгүй бна.эгэ өвчин чинь дархлааг хамгийн их унагадаг өвчин ш тэ.эгэ вакцины дараа гарах гэж нөлөө зэргийг тодорхой болгооч.хэрэв хүүхэдгүй эмэгтэй хүүхэд олоход нөлөө үзүүлэх зэргийг судалж үзээрэй билээ

Avatar

Зочин 2021-04-05 103.26.195.123

УГААСАА Johnson & Johnson” БОЛ САТААНыг санхүүжүүлдэг байгууллага ш дэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж