Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ

Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр (2021.04.05) 07:40 цагт гурван ихэр хүү мэндэлжээ. Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл хоёр дахь төрөлтөөрөө ийнхүү гурван ихэр хүүтэй болсон байна. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болсон бол таван жилийн дараа гурван ихэр хүү төрүүлж, дөрвөн хүүтэй болжээ. Ихрүүд 2.4 кг, 2.6 кг, 2.8 кг жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал нь сайн байгаа талаар тус аймгийн Төрөх эмнэлгээс мэдээллээ.

“Ихрүүдийг хяналтад авч, зөвлөгөө мэдээлэл тогтмол өгч байсан "Далайн элбэрэлт" өрхийн эмнэлгийн хамт олон, эсэн мэнд төрүүлсэн Төрөх тасгийн хамт олондоо маш их баярлалаа” хэмээн ихрүүдийн аав Б.Цэрэнтогтох хэлжээ.

Бяцхан хөвгүүдийг тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, их эмч Э.Инжир, эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж, амжилттай эх барьж авсан байна.

Энэ оны хоёрдугаар сарын 17-нд Хөвсгөл аймгийн Цэцэг сумын харъяат, Жаргалант сумын Бугат багийн оршин суугч Б.Отгонпүрэвийн гэр бүл, мөн гурван ихэр хүүхдээр бүл нэмсэн билээ. Тодруулбал, Ховд аймгийн Алтай сумын харъяат, Жаргалант сумын Бугат багийн 1-17 тоотод амьдардаг Баасандоржийн Оюунгэрэл хоёр хүү, нэг охин төрүүлсэн. Тэрбээр одоо 30 настай. 2012 онд ихэр охин, 2017 онд хүү төрүүлж байжээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж