Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй | News.MN

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

Д.Сумъяабазар: Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд барилга бариулахгүй

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг болох Нутгийн буян, Нэхмэлийн шар байрнуудын дунд буюу дөрвөн талдаа орон сууцны барилгаар хүрээлэгдсэн газар дахин барилга барихаар газар ухсаныг иргэд эсэргүүцэж байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар холбогдох албаны хүмүүсийн хамт өнөөдөр газар дээр нь очиж ажиллаж, оршин суугчдын төлөөлөлтэй уулзлаа.

Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Барилга барихаар ухсан тус газрыг барилгатай нь хамт 1994 онд өмч хувьчлалаар авсан юм билээ. Хэвлэх үйлдвэр ажиллаж байгаад 2016 онд барилгаа буулган, шинээр барилга барих зөвшөөрөл авсан. Ийн үл хөдлөх хөрөнгөө буулган, газар шорооны ажил эхлэх гэтэл иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа” хэмээн Хотын даргад танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Энэ газар орон сууц бариулахгүй. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламжтай байх уу, эсвэл шууд ногоон байгууламж барих уу гэдэг иргэдийн саналыг авах хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзаж, санал солилц. 1994 онд мөнгөө төлөөд хувьчлалаар авсан бол газрыг нь өөр газар дүйцүүлэх байдлаар шийд” хэмээн холбогдох албаныханд үүрэг өглөө.

Иргэд “Энд дахин төлөлтийн барилга байгаагүй. Жижиг цех байсан газрыг хашаа татаж, томруулсан. Хоёр орон сууцны дунд талын талбай байсан юм. Одоо газар ухсаар хажуу талын байрны суурь руу орсон. Энэ давчуу зайнд барилга барина гэдэг хэцүү. Хажуу талын байрнаасаа найман метрийн зайнд л барилга барих гээд байгаа юм. Хөл гишгэх газаргүй болж байна. Бидэнд хүүхэд тоглох тоглоомын талбай, ахмад настнууд нарлаж суух газар хэрэгтэй байна. Доороо гарааштай, дээрээ ногоон байгууламж бүхий хүүхдийн тоглоомын талбай л байгуулмаар байна” гэдгээ уламжилж байлаа. Мөн тэд Хотын даргыг зорьж ирэн нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал, сэтгэгдлийг сонсож, барилга бариулахааргүй болгосонд талархаж буйгаа илэрхийллээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 202.9.46.191

Хотын даргын бодлого зөв. дэмжиж байна. СБД-н 4 хороо буюу Бийтлз-ийн хөшөөний зүүн талын хоёр байрыг нийлүүлээд барилга барих гээд 20иод жилийн өмнө нэг гадаад хүн авчихсан. Одоо нэг том хашаа ухсан нүх манаач 3 байна. Тэр ухсан нүх нь усаар дүүрээд 45 дугаар байрны шалнаас ус гараад байна. Тэр хашааг нь авч хаяад нүхийг нь дүүргээд зүлэгжүүлмээр байна. Оршин суугч бид хийж чадна Гэвч тэр хашаа арай дээ Туслаарай …..

Avatar

Зочин 2021-04-05 66.181.161.3

1994 онд газар өмчлөх тухай хууль гараагүй байсан шүү дээ!!! Тухайн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг хувьчлан авсан явдал нь дорх газрыг өмчлөгч боллоо гэсэн үг огт биш!!!!

Avatar

Зочин 2021-04-05 66.181.176.180

Худлаа даа худлаа. Яаж ч тэмцээд нэмэргуй. Нэг л их худлаа попорсон гар.

Avatar

Төв аймгийн алдарт уяач 2021-04-05 51.68.142.140

Миеэ ах маань ингээд л ухаанаа Монголчуудад гайхуулаад байдаг юм.

Avatar

Зочин 2021-04-05 202.126.89.131

Зөв шүү.сайн байна.

Avatar

Зочин 2021-04-05 66.181.188.96

10 мерт гээд тулгаад барьчихдаг болсон эсэргүүцээд с нэмэргүй

Avatar

Зочин 2021-04-05 193.36.225.157

ЦИРКИЙН ЭРГЭН ТОЙРОНД БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж