УИД-ийн 24 тэрбумын хохиролтой галын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

УИД-ийн 24 тэрбумын хохиролтой галын хэргийг шүүхэд шилжүүлжээ

УИД-ийн 24 тэрбумын хохиролтой галын хэргийг шүүхэд шилжүүлжээ

Улсын их дэлгүүрт өнгөрсөн 2020 оны зургадугаар сарын 7-нд гал гарч, 5, 6, 7 дугаар давхар бүхэлдээ шатсан. Гал түймрийн улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа, үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж гэмтээн, нийт 24.023.847.554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учирсан юм.

Жил гаруйн хугацаанд шалгагдсан дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газраас гуравдугаар сарын 26-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Ц нь 2020 оны тавдугаар сарын 20-ны өдөр “Улсын их дэлгүүр” ХК-тай Улсын их дэлгүүрийн зургадугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан, дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж, бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Тухайлбал, барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж зэргийг өгөөгүйн улмаас гал гарсан гэж прокуророос дүгнэжээ.

Хэргийг эргэн сануулахад, 2020 оны зургадугаар сарын 7-ны өдөр Б нь газ, газан хошуу ашиглаж, элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж, наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж