Баянзүрх дүүрэг нэгдсэн эмнэлэгтэй болох ажилдаа орлоо | News.MN

Баянзүрх дүүрэг нэгдсэн эмнэлэгтэй болох ажилдаа орлоо

Баянзүрх дүүрэг нэгдсэн эмнэлэгтэй болох ажилдаа орлоо

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газрын алба, дүүргийн эрүүл мэндийн төвийн холбогдох удирдлагууд Баянзүрх дүүрэгт нэгдсэн эмнэлэг барих төсөв суусантай холбогдуулан газрын асуудлаар дүүргийн 8,12-р хороонд байрлах ашиглагдахаа больсон газруудад очлоо. Тухайлбал Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо иргэдийн сайн мэдэх “Дүнжингарав”-ын замд байрлах “Монгол тэмүүлэл” цогцолбор сургуулийн дэргэд огт ашиглагдаагүй 4га газар, 12 дугаар хороонд байрлах хуучнаар “Ботаник” одоогийн “Монгол-Японы” хамтарсан эмнэлгийн хажууд байрлах 5га газрын аль нэгт дүүргийн Нэгдсэн эмнэлгийг барихын тулд холбогдох дээд шатны байгууллагуудад уламжлахаар боллоо.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

Баянзүрх дүүргээс Улсын Их Хуралд сонгогдсон Э.Бат-Амгалан гишүүн улсын төсөвт дүүргийн нэгдсэн эмнэлгийн төсвийг суулгуулсан. Одоо бид барих газраа олох л үлдсэн. Баянзүрх дүүргийн хувьд нэгдсэн эмнэлэггүй. Байсан эмнэлгийг нь хувьчилсан. Тиймдээ ч энэ цар тахлын хүнд үед бид дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түшиглэн ажиллаж байна. Иргэдийн хувьд ч надруу Баянзүрх дүүргийг нэгдсэн эмнэлэгтэй болгох талаар маш олон хүсэлтүүдийг илгээсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийг Нэгдсэн эмнэлэгтэй болгох асуудлыг хөндөж байна гэлээ.

Харин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамир хэлэхдээ

8,12-р хороонд байрлах газруудтай очиж танилцлаа. Ер нь бол гадны улс орнууд эмнэлгээ сургууль, боловсон хүчний нөөцтэй газраа түшиглэн барьж байгуулдаг. Тэр ч утгаараа “Монгол-Япон”-ы хамтарсан эмнэлгийн хажууд байрлах 5га газарт дүүргийн Нэгдсэн эмнэлгийг баривал бидэнд илүү таатай байх болно. Газар зүйн хувьд ч, ойр хавьд байгаа барилга байгууламжуудын хувьд ч тэр Баянзүрх дүүргийн төв хэсэгт, гадны томоохон эмнэлгийг түшиглээд барих юм бол эмч эмнэлгийн ажилтнууд, шатлал хоорондын уялдаа холбоо гэх мэт маш чухал нөлөөтэй гэв.

Харин Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий хэлэхдээ

8,12-р хороонд байрлах 2 газрын хувьд нэг нь хувийн өмчийнх, нөгөөх нь Шинжлэх ухааны академийнх буюу Засгийн газрынх. Бидний хувьд хувийн хэвшилтэй харилцаж тухайн 8-р хорооны газарт Эмнэлэг барина гэвэл нилээдгүй хугацаа шаардана. Харин 12-р хороо буюу “Ботаник”-д байрлалтай газарт эмнэлэг барихаар болсон тохиолдолд дээд шатны байгууллагуудруу хүсэлтээ өгнө. Үүгээр ч болоогүй нэгдсэн эмнэлэг барина гэсэн тохиолдолд дэд бүтэц, ус дулаан, гэх мэт зөндөө асуудлууд бий. Харин 8,12-р хорооны 2 газарт бол бүх зүйлс нь бэлэн учраас аль нэгд нь дүүргийн Нэгдсэн эмнэлэг барих боломжтой гэлээ.

Дашрамд дуулгахад Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг барих зураг төсөл, төсвийн асуудлыг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан улсын төсөвт суулгуулж чадсан бөгөөд газрын асуудал үлдээд байгаа юм. Баянзүрх дүүргийн хувьд Улсын нэгдсэн эмнэлэггүй бөгөөд өнөөдрийн үйл ажиллагаа явуулдаг Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийг анх 2012 онд хувьчилж байжээ гэж Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-04-05 202.126.89.67

Сандал ширээтэй зууралдсан Бат-Амгалангийн ачаар уу хаха цаад Бат-Амгалан чинь жижиг сажиг зүйлээр оролдож хэдэн намын даргаа л сольж хольж хэдэн хороодыхоо дарга нарыг өөрийнхөө гаруудыг болгож яваа болохоос эмнэлэг бариулах хэмжээний ажил хийж чадах хүн бишээ чааваас даа ширээ сандлаас цаашгүй чадваргүй амьтан

Avatar

ГАНБААТАР 2021-04-05 192.82.73.149

Энэ дүүргүүд яагаад эмнэлэгээ хувьчилчдаг юм болоо.Хувийн эмнэлэг хувийн хэвшилдээ даатгаад явах гэсэн юм бол одоо дүүргийн эмнэлэг барьж бас яах гэсэн юм бэ.Тэр болгоныг мань мэт нь ухаж ойлгохгүй юмаа.

Avatar

Иргэн 2021-04-05 202.126.89.139

Хамгийн одон хүн амтай байж ганц сайхан эмнэлггүй дүүрэг ш тэ.бгд эмнэлэг гэхэд цэвэрхэн цомхон зайтай сайхан эмнэлэг.бзд эмнэлэг гэж ковидын халдвар тараагч дашёндон гэдэг өвгөний хуьювьчоагдсан эмнэлэг б**с эргэх зайгүй бохир том хүн хүүхэд 2 нь цуг бдаг.хамгийн гол нь өвөлдөө төлбөртэй өрөө нь хүйтэн.8м өрөөнд 4 хүн хэвтэнэ зай байхгүй нийтийн жорлонтой тэндээс нэмж өвчин авна.өдиыд энэ суурин дээр нь бгд эмнэлэг шиг барилга барьсан бол хичнээн хэрэгтэй бсан бол.энэ өвгөн аваад дээрдүүосэнгү

Avatar

Зочин 2021-04-05 150.129.143.25

Өмнөх эмнэлгээ луйварчдаас буцааж авах хэрэгтэй! Шинийг ч барих хэрэгтэй. Эмнэлэг хүрэлцээтэй байх шаардлагатай байна.

Avatar

иргэн 2021-04-05 122.201.31.89

Анагаахын сургуулийн том эмнэлэг байхад тусдаа эмнэлгээр? Өрхийн эмнэлгүүдийг чанаржуулж хүртээмжтэй болгох хэрэгтэй дээ.

Avatar

Зочин 2021-04-05 103.57.92.155

odoo boltol emneleggui baisan yumuu

Avatar

эмээ 2021-04-05 202.21.108.45

Баярлаллаа.японы энэлэгтэй ойрхон бария.хуучин эмнэлэгийн байраа улс буцааж ав. Тэр хувьчилчихаад зөвхөн төлбөртэй эмчилгээ хөгжүүлж байсан даргбг ньшоронд хий. 20 жилд 2 удаа эмчлүүлэх гэж хэвтсэн. Маоын хашаанд лээр дээр нь ачиихыгшахсан нсхцөлд эмчлүүлж чалаагүй шүү.

Avatar

Зочин 2021-04-05 66.181.186.199

Өмнөхөө нэг хулгайч нь хусчихаад ахиад төсөвт суулгуулж дүүргийн эмнэлэг барьдаг хулгайн технологи газар авч бна. Барьж байхад нь НЭГ ХУЛГАЙЧ БАС ХУСЧИХ БАЙХДАА ???????

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж