Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн ахмадуудыг вакцинжуулав | News.MN

Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн ахмадуудыг вакцинжуулав

Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн ахмадуудыг вакцинжуулав

Батсүмбэрийн Ахмад настны үндэсний төвийн ахмадуудыг вакцинжуулав

Монгол Улс Засгийн газраас вакцинжуулалтын ажлыг орон даяар эрчимжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Төв аймгийн Батсүмбэр сумын “Ахмад настны үндэсний төв”-ийн ахмадуудыг өчигдөр (2021.04.04) вакцинжуулжээ. Нийт 153 ахмадыг эмчийн үзлэгт хамруулахад вакцины эсрэг заалттай 44 ахмадаас бусад нь вакцинаа хийлгэсэн байна.

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ахмадуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсчээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-оос ирүүлсэн шаардлага, зөвлөмжийг хэрхэн биелүүлснээ тус комиссын гишүүн Б.Энхболдод газар дээр нь тайлагнасан байна.

ХНХЯ-наас ажлын хэсэг байгуулан менежментийн баг тус асрамжийн газарт ажиллаж байгаа юм. Ажлын хэсэг энэ он дуустал хууль эрх зүй, дотоод хяналт, ажилчдын сургалт зэрэг бусад бүх асуудалд анхаарч ажиллах юм байна.

Асрамжийн төвд байгаа ахмадуудын мэдээллийг www.ehalamj.mn системд холбож, Төрийн банк, Хаан банктай хамтран асруулагчдын тэтгэвэр, тэтгэмж, шилжүүлэг зэргийг 100 хувь дансжуулан картжуулжээ. Covid-19-ийн улмаас ахмадууд гэр бүлээсээ эргэлт авах боломжгүй болсон тул цахим уулзалтын өрөө гарган, хоёр нөүтбүүк байрлуулсан байна.

Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хандаж, асрамжийн төвийн эмч, асрагчдыг төрөлжүүлэх, хүн тус бүрд эмчийн нарийвчилсан дүгнэлт хийлгэхээр ажиллаж байгаа аж. Учир нь сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүмүүсийг эрүүл ахмадуудтай хамт байлгадаг нь аль алиных нь эрхийг зөрчиж байна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж