Богд ууланд ой, хээрийн түймрээс сэргийлэх зөвлөмж байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Богд ууланд ой, хээрийн түймрээс сэргийлэх зөвлөмж байршуулжээ

Богд ууланд ой, хээрийн түймрээс сэргийлэх зөвлөмж байршуулжээ

Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн “Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл”-өөс Онцгой байдлын хэлтэс, Тусгай хамгаалалтын газрын хамтарсан ажлын хэсэг Богд ууланд алхаж байгаа иргэдэд зөвлөмж, зөвлөгөө өгөх урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх арга хэмжээ зохион байгуулсан байна.

Ажлын хэсэг иргэдэд зөвлөмж бүхий гарын авлага тараан, 5 км-ын зайд 100 метр тутамд ой, хээрийн түймэр болон болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга бүхий 50 ширхэг самбар байршуулжээ.

Богдхан ууланд нийт 28 ам байдаг. Нийслэлийн иргэд Зайсангийн амыг ихээр зорьж, ажлын өдөр 1500 орчим, амралтын өдрүүдэд 2-3 мянган хүн явган алхалт хийдэг гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж