Шинээр халдвар авсан хүмүүсийн 10 хувь утсаа салгаад алга болж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Шинээр халдвар авсан хүмүүсийн 10 хувь утсаа салгаад алга болж байна

Шинээр халдвар авсан хүмүүсийн 10 хувь утсаа салгаад алга болж байна

Өчигдөр (2021.04.04)-ийн 09.00 цагийн байдлаар 620 хүнээс халдвар илэрч, нийт батлагдсан тохиолдлын тоо 10218 болсон. Нэг өдөрт бүртгэгдэж буй халдварын тоо хамгийн өндөр буюу 620-д хүрсэн нь халдварын тархалт огцом нэмэгдэж буйг харуулж байгаа юм.

Халдвар батлагдсан тохиолдлуудын ойрын болон хоёрдогч хавьтлуудаас илэрч байгаа ба өдөрт халдварын хавьтал болсон хүмүүсийн 10 орчим хувь нь утсаа салгаад алга болдог, байршлаа хэлэхгүй байх, гэртээ байдаггүй, халдвар авснаа мэдэхгүй олон нийтийн газраар үйлчлүүлэх тохиолдол гарч, эмнэлгийн байгууллагуудад хүндрэл учруулж буйг эх сурвалж хэллээ.

Халдварт өвчин туссан бол эмнэлгийн байгууллагад заавал хандах ёстой. Хэн нэгэн халдвараа бусдад санаатай болон санамсаргүйгээр халдаавал асар их хохирол дагуулдагийг анхааруулж байна.

Гуравдугаар сарын 12-ноос эхлэн хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр эмчлэх болсон. Эдгээр иргэдэд өрхийн эрүүл мэндийн төвүүд хяналт тавьж буй. Нийт өвчлөлийн 86 хувь нь хөнгөн болон шинж тэмдэггүй тусч буй тул энэ хэмжээний хүн ам гэрээр эмчлүүлэх боломжтой гэсэн үг юм. Өндөр настай, архаг суурь өвчтэй, жирэмсэн зэрэг халдвар цаашид хүндэрч болзошгүй иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж