Хүндэтгэх шалтгаанаар орон нутаг руу зорчих иргэд 3 цэгт PCR өгнө

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Хүндэтгэх шалтгаанаар орон нутаг руу зорчих иргэд 3 цэгт PCR өгнө

Хүндэтгэх шалтгаанаар орон нутаг руу зорчих иргэд 3 цэгт PCR өгнө

Зөвхөн орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар явах иргэд дараах гурван цэгт шинжилгээ өгнө гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ. Тодруулбал:

  • Хан-Уул дүүрэг дэх "Буян-Ухаа" спорт цогцолбор
  • Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Техник хяналт, үзлэгийн төвийн гадна талбай
  • Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” худалдааны төвийн гадна талбайн явуулын цэгт PCR шинжилгээ өгнө.

УОК-ын Шуурхай штабаас иргэдээс ирсэн асуултад долоо хоног бүрийн Лхагва, Бямба гаригт хариулдаг. Өнгөрсөн Бямба гариг (2021.04.03)-т орон нутаг руу зорчих болон орон нутгийн харъяалалтай иргэд хэрхэн шинжилгээ өгөх талаар олон нийт цахим хуудсаар дамжуулан асууж, хариулт авсан билээ.

-Орон нутаг руу зорчих иргэд шинжилгээний цэгүүдэд харъяалал харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой юу?

-Орон нутаг руу хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих иргэд нийслэлийн гурван цэгт шинжилгээ өгч, хариу гарсны дараа холбогдох албанаас нэвтрэх зөвшөөрөл авах боломжтой.

-Орон нутгаас хотод ирээд буцаагүй иргэд вакцинд хамрагдаж болох уу?

-Зорилтот бүлэгт багтаж байвал хийлгэж болно. Одоогоор 50-иас дээш насныханд хийж байна.

Эх сурвалж: УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж