"Ариг" банкны хадгаламж эзэмшигчдийн холбооноос Б.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ | News.MN

"Ариг" банкны хадгаламж эзэмшигчдийн холбооноос Б.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ

"Ариг" банкны хадгаламж эзэмшигчдийн холбооноос Б.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ

"Ариг" банкны хадгаламж эзэмшигчдийн холбооноос Б.Эрдэнэбатад шаардлага хүргүүлжээ

АРИГ БАНКНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ “ДЭМ САНХҮҮГИЙН НЭГДЭЛ” ХХК-ийн 100%-ийн ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ, ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б. ЭРДЭНЭБАТАД ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЭХ НЬ

“АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО” ГҮТББ нь Ариг банкинд хадгаламж эзэмшдэг 40.000 гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчдийн эрхийг хамгаалдаг, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Бадарчийн Эрдэнэбат та Ариг банкны дүрмийн сан 50 тэрбум төгрөгөөс 16.3 тэрбум төгрөгийг оруулсан хэрнээ 42.32 хувийг эзэмшиж байгаа, “Улаанбаатар импекс” ХХК  нь 33.7 тэрбум төгрөгийг оруулсан хэрнээ 57.68 хувийг эзэмшиж байгаа.

Гэтэл Б.Эрдэнэбат та хэвлэл мэдээлийн хэрэгслээр Ариг банкийг дээрэмдүүлсэн гэх худал ташаа ойлголтыг нийгэмд тарааж, төлбөртэйгээр кино, нэвтрүүлэг хийлгэж, уг худал мэдээлэлдээ нэр бүхий төрийн өндөр албан тушаалтнуудыг итгүүлж Ариг банкны эсрэг үйл ажиллагаа явуулснаас тус банк болон хадгаламж эзэмшигчид эрсдэлд ороод байна. Б.Эрдэнэбат та Хаан банк, Хас банк, Хөгжлийн банкинд байгаа 300 гаруй тэрбум төгрөгийн өр төлбөрөө төлдөггүй, төлөх ч төлбөрийн чадваргүй учир Ариг банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр дээрх өр төлбөрөө төлж, уг банкийг дампууруулах гэж санаархах хууль бус үйл ажиллагаагаа зогсоохыг танаас шаардаж байна.

Мөн төрийн өндөр албан тушаалтнууд, эрх бүхий байгууллагуудад хууль бусаар нөлөөлж, худал мэдээлэл өгч, хууль бус давуу байдал бий болгож  Ариг банкны тухай худал мэдээлэл тараалгаж, саад болохгүй байхыг танаас шаардаж байна.

Мөн "Эрэл"-ийн гэх Бадарчийн Эрдэнэбат та Ариг банкийг өөрөө болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдтэй нийлж удирдаж байхдаа хууль бусаар өөрийн хөрөнгөнүүдийг өөрийн хамаарал бүхий этгээдүүд болон найз нөхдийнхөө нэр дээр шилжүүлж, зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлүүлж зээл хэлбэрээр Ариг банкнаас авсан хадгаламж эзэмшигчдийн 11,600,000,000/арван нэгэн тэрбум зургаан зуун сая/ төгрөг, мөн эхнэр Д.Сэргэлэнгийнхээ төрсөн дүү Д.Төмөрхүүдээ хууль бусаар урамшуулал хэлбэрээр өгсөн банкны хадгаламж эзэмшигч эзэмшигчдийн 748,000,000/долоон зуун дөчин найман сая/ төгрөгийг нэн даруй буцаан тус банкинд төлж хадгаламж  эзэмшигчид болон банкыг хохиролгүй болгохыг шаардаж байна.

Хэрэв Б.Эрдэнэбат та Ариг банкны тухай үндэслэлгүй, хууль бус, худал гүтгэлгээ үргэлжлүүлж, банкны хадгаламж  эзэмшигчдийн 11.6 тэрбум төгрөг, өөрийн дүүдээ урамшуулал хэлбэрээр өсгөн 748 сая төгрөгийг буцаан төлөхгүй тохиолдолд  “АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”  ГҮТББ нь тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, танд хууль бус давуу байдал бий болгож байгаа төрийн өндөр албан тушаалтнуудыг тантай хамт шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандах болохыг үүгээр мэдэгдэж байна.

 “АРИГ БАНКИНД ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН ХОЛБОО”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Луйварчин 2021-04-05 202.21.108.254

Ариг бас Хөгжлийн банк дээрэмдсэн шуналын тулам, шулам царайлсан луйварчин..

Avatar

Bat 2021-04-05 174.244.210.157

Arig udahgyi dampuuran muusain luivarchid

Avatar

ЗОЧИН 2021-04-05 202.126.89.49

БАЯРСАЙХАНЧ ЭРДЭНЭБАТ ГУАЙГ МӨНГӨ ХАЯЖ БАЙЖ СУУЛГАСАН ДАА . АХ БОЛ ГОН ГЭЖ НОВШРОХГҮЙ ГАРААД Л ИРСЭН .

Avatar

Эрка 2021-04-05 202.126.89.54

Энэ Номингийн Баярсайхан гэж яасан ханаж цаддаггүй шуналтай хүн бэ? Ард иргэд аж ахуй нэгж улс гээд бүгдээс нь татаас авах юм даа. Тэр их дэлгүүр, улаанбаатар импекс, их тэнгэрийн ам гээд бүгдийн улс буцааж авах хэрэгтэй. Эрдэнэтийг яаж буцаасан тэрэн шигээ номингоос хөрөнгөө авах хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-05 66.181.177.98

Хадгаламж эзэмшигчид хохирсон нэг ч хүн байхгүй байхад хувьцаа эзэмшигчид хэн нь хэдийг эзэмших нь та нарт ямар хамаатай юм бэ таалагдахгүй байгаа бол өөр банк сонгоод үйлчлүүлэхээ больчих хэрэгтэй шдээ Баярсайхан гэдэг хүний байгуулсан төрийн бус байгууллага

Avatar

Зочин 2021-04-05 202.126.89.31

Zailuuldaa neg l ikh ongorkhoi khar nukh boljdee ikh idekheer iim l boldog bailhkui uy

Avatar

Зочин 2021-04-05 192.82.68.208

Энэ улсад нэг иым асуудал шийдвэрлэчих хууль, дүрэм, журам байхгүй юу? Төрийн байгууллага гэж юм байхгүй болчихсон юм уу? Ннэ асуудал олон нийтийг хэдэн жил сараар стрессдүүлж байга вэ? Дотор нь юу байгааг унших сонирхолгүй боловч, ийм нэг асуудал шийдэгдэхгүй яваад байнагэдэг бол бид төргүй болчихсон юм шиг схнагдуулаад л сьресдүүлж байшаа юм.

Avatar

Иргэн 2021-04-05 202.126.90.118

Эрдэнэбат, сэргэлэн хоёр Өвөрхангай алт олборлох гэж явахдаа хүн шиг харьцаатай зальжин байрын залуу байлаа. Алтнаас хөгжиж мөнгөөр албан тушаал эрх мэдэлд очиж ааш зан арслан бар, арга заль арга шар болж хүн харж худлаа инээсэн хуншншй нэгэн болсондоо. Шуналын төгсгөл ямар эвгүй болдогыг л харуулж баына.

Avatar

иргэн 2021-04-05 202.131.236.170

Номин Холдинг, Улаанбаатар Импекс ХК-ийг бүр юу ч үгүй болгоод харин одоо мөнгө угаах ажилдаа ашиглаж байна даа.

Avatar

Зочин 2021-04-05 64.119.16.34

Mongol bankaa iim chadbargvi ajilgaanii dogdoltoi bankiig bitgii ajiluulj ard irgediig huurhaa zogsoo. Iim ih ortoi erel dej gazar bank shig ym ard tvmniiig hedii noltol huurah estoi ym be ? Chadbargvi hudlaa yarisan arigiin vil ajillagaag odoo zogsooh tsag bolson. Erel gdg dampuursan bankiig arai gj daldruulj bhad arig gd hendch heregvi bankar ard irgediig bitgii doroituul

Avatar

Зочин 2021-04-05 103.10.23.217

эрэл-хурд хамтлаг байгаа юу эрдэнэбат аа,ганбаяр аа.бас л нэлээн хэдэн төгрөгөөр хөгжим авсан даа тэ

Avatar

Зочин 2021-04-05 202.126.88.51

Хэдэн зуун тэрбумийн өртэй гэх.Эхнэрийнхээ дүүд 800 сая гаргаж өгдөг банкны захирал монголд л байна.

Avatar

Зочин 2021-04-05 66.181.186.199

Хүнийг итгэтэл гоё худлаа ярьж хуурдаг мөнхийн авъяастай хүн дээ таминь хол л яваарай энэ хүнээс…???

Avatar

zochin 2021-04-05 103.212.119.200

Zalinii huudii, shunaliin tulam, hugiin hunshgui gar

Avatar

Зочин 2021-04-05 202.126.89.139

Хүн зодчихоод зодуулсан гээд эмнэлэгт очоод хэвтдэг шиг жүжигчин мал гар энэ Эрдэнэбат.Хамаг мөнгөө казинод алдаад,заримыг нь гадна дотно нуусан байгаа.Ингэж жонхуураад цаг хожих бултах монгол технологи.Энэ банкуудөас гадна гадныханд ч өртэй.Ихэнхи нь авж чадахгүй.

Avatar

ЗОЧИН 2021-04-05 202.126.89.187

Ш БАЯРСАЙХАНЫ ХАТГАЛГААР ОЛОН ЮМ ЯРЬЖ БАЙХ ШИВ ДЭЭ ! ЯЛГААГҮЙ ДУТАХГҮЙ ЛУЙВАРЧИН ДАА ! ХАРЖ Л БАЙЯ . ТАТАН БУУГДВАЛ ТААРНА .

Avatar

зочин 2021-04-05 103.57.95.210

Эрдэнэбат Хас, Хөгжлийн банкинд их хэмжээний өртэй гэнэ үү?
Тэгэхээр энэ 2 банк их хэмжээний чанаргүй зээлтэй гэсэн үг үү?
Хөгжлийн банкийг мэдэхгүй юм. Хас яахаараа ийм асуудалд нэр нь
хутгалдаастай явдгийн. Итгэж болох уу ""ХАС"-д!!!

Avatar

Зочин 2021-04-05 64.119.16.34

Энэ тэнэг банкаар ямар мэдрэлүүд нь үйлчлүүлдэг байна. з**х*й дарга нар шиг юмтай гаруудаар. Эзэн нь бөөн өр . өөөр банкнуудаас бөөн өртэй .

Avatar

ЗОЧИН 2021-04-05 202.21.126.30

ЕСӨН ШИД НЬ БҮРДСЭН БУЗАР ЛУЙВАРЧИН ЮМАА. ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД БАЙХДАА САЙН АВИЛГАЧИН БАЙСАН ТОДОРХОЙ ЮМНУУД СОНСОГДДОГ ЮМ.

Avatar

Zochin 2021-04-05 59.153.113.171

Todorhoi yumnyydaa tegeed gargaad ir dee

Avatar

Oyu 2021-04-05 203.91.115.47

Awmay bvteegdehvvn ene banknii ali ajiltanguudaas abch bolno ahvv. Arig bank sain

Avatar

хахах 2021-04-05 202.179.24.62

Гайс, та нар яагаад мөнгөө ийм банканд хадгалуулдаг юм бэ? Сорри, энэ бол та нарын буруу. Яаж ч бодсон мөнгөө Хаан, ХХБ хоёроос өөр газарт хадгалуулах нь эрсдэлтэй шүү дээ. Би хувьдаа Голомт, Хас нтрт ч итгэж хадгалуулахгүй.

Avatar

Зочин 2021-04-05 203.91.115.47

Sdaa ene ajilahgvi hvn tooj orohgvi bankii gazriin horstoi tegshleed ogooch guijiunaa mongol bankaa

Avatar

Зочин 2021-04-05 203.91.115.47

Ариг банк гэдэг юм нь шившигээ дэлгээд дууслаадаа. 50 тэрбум нтр гэж шааж байгаад монгол банкнысануулга аваад. Одоо нэг л сануулга аввал өчигүй дампуурна . ажилгаагүй банк далд ороод амраагаач ард иргэдийг. Харваас л эргүүчүүдийн цуглуулга

Avatar

Зочин 2021-04-05 192.82.69.183

хэ хэ, инээдтэй юмоо, банк байгуулаад, оороо их хэмжээний зээлийн авчдаг кк

Avatar

Зочин 2021-04-05 150.129.141.4

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын үеэл эгч Сэргэлэн бол "Эрэл"-ийн Эрдэнэбатын авгай, ар талын эзэн болой.

Avatar

Зочин 2021-04-05 124.158.69.18

хадаглажмаа татаад аваач дэ, худлаа холбоо нтр гэчжээ бас хаха

Avatar

Badarch taxar 2021-04-05 192.82.86.173

Ta nar erdenebatig barahgvi e odo ineed ni hvrch bga bichig ogod bolchidog yum bish e

Avatar

Зочин 2021-04-05 64.119.17.91

Эрэлийн Эрдэнэбат хэзээний л луйварчин хүн шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж