Хэрлэн голыг явганаар гатлах гээд "гацсан" таван иргэнийг аварчээ | News.MN

Хэрлэн голыг явганаар гатлах гээд "гацсан" таван иргэнийг аварчээ

Хэрлэн голыг явганаар гатлах гээд "гацсан" таван иргэнийг аварчээ

Хэрлэн голыг явганаар гатлах гээд "гацсан" таван иргэнийг аварчээ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хаялга гэдэг газар (тус аймгаас урд зүгт 3 км)-т Хэрлэн голыг таван иргэн явганаар гаталж байгаад гарч чадахгүй байна гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн 23:55 цагт иржээ.

Тус дуудлагын дагуу Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, таван иргэнийг уснаас гарган, аймгийн түргэн тусламжийн хэсэгт хүлээлгэн өгсөн байна. Эдгээр иргэд нь 14-39 насныхан байжээ.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, манай орны ихэнх гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах, мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байна.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж