Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ | News.MN

Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Таванголгойн дулааны цахилгаан станц барих төслийг төрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилгоор "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг байгуулсан. Тус компанийн 30 хувийг “Эрдэнэс-Таванголгой” ХК-д эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулах шийдвэр гарсан. Энэхүү төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэхэд нийт 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм.

Нийт хөрөнгө оруулалтад зээл, хөрөнгө оруулалтын харьцаа 70:30 байх, мөн зээлийн хүүг 8 хувиар тооцоход хөрөнгө оруулалтаа 10 жилийн хугацаанд нөхөх тооцоо хийгдсэн. Дотоод өгөөж 12 хувьтай гарсан нь эдийн засгийн өндөр үр ашиг бүхий төсөл юм.

Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2020 оны зургадугаар сард байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэхээр болсон билээ.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилтийн эх үүсвэрийг 2021 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, улмаар 2024 онд багтаан Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэх юм байна.

Төслийн техник, эдийн засгийн болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, бусад шаардлагатай баримт бичгүүд хийгдсэн, одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахаа мэдэгдсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 185.220.101.139

>>>>>>>> Шилдэг эротик клубт тавтай морилно уу — https://tinyurl.com/y9mh59ld

Avatar

Зочин 2021-04-05 202.126.89.68

Хүрэлсүх гэдэг хүн ТТ цахилгаан станц баринаа гэж их шоудсан . Эхлэхээр нь эхэллээ гэж итгэе хулхидуулж ханалаа

Avatar

Зочин 2021-04-05 202.179.27.236

Дэлхийд нүүрсээр ажилладаг эрчим хүчний станцын 1 квт-ын дундаж хөрөнгө оруулалтын дундаж үнэ 1500 1700 ам.доллар, Хятад улсад 500-800 ам.доллар байна.

Avatar

Хараа 2021-04-05 202.179.21.207

Худлаа нэг гоё зураг тавиад л хүмүүсийн тархи угаах юм даа. тэр говьд чинь хаана нь ийм их ой байна. Монгол уул нь атомын цахилгаан станц байгуулчихвал өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээ, буруу шийдэлтэй хотын утаа мэтийн олон асуудлаа шийднэ дээ. Биелэшгүй сансарын технологи мэтийн инээдмийн юм ярьж байхынхаа оронд атомын цахилгаан станцын талаар сайн судлаасай билээ. Цөмийн хаягдлаа дахин ашигладаг технологи ирээдүйч бий болж байх шиг байна.

Avatar

МӨНХ 2021-04-05 64.119.20.59

Удахгүй үнс болж магадгүй нүүрсээ ашиглах хэрэгтэй. Атомын станц гэж мөрөөдөөд яах вэ. Технологоороо Оросын хараат шууд болно. Өртөг ч өндөртэй босно. Манай инженерүүд нүүрсний станцаа өөрсдөө ч барьж чадна. Зураг яах вэ дээ сэтгүүлч олдсон зургаа л тавьчихаж. Гэхдээ ЦС-с гарах уур усыг нь ашиглаад ногоон бүс байгуулж болох л юм. Энэ хэдэн мегаваттын станц билээ. 1 мегаватт нь 1 саяаас 1,3 сая гээд тоо бодоцгооё.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж