Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

Хуучирсан мэдээ: 2021.04.05-нд нийтлэгдсэн

Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

Тавантолгойн станцад 808 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ

Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор Таванголгойн дулааны цахилгаан станц барих төслийг төрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зорилгоор "Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийг байгуулсан. Тус компанийн 30 хувийг “Эрдэнэс-Таванголгой” ХК-д эзэмшүүлэх замаар хөрөнгө оруулах шийдвэр гарсан. Энэхүү төслийг 42 сарын хугацаанд хэрэгжүүлэхэд нийт 808.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм.

Нийт хөрөнгө оруулалтад зээл, хөрөнгө оруулалтын харьцаа 70:30 байх, мөн зээлийн хүүг 8 хувиар тооцоход хөрөнгө оруулалтаа 10 жилийн хугацаанд нөхөх тооцоо хийгдсэн. Дотоод өгөөж 12 хувьтай гарсан нь эдийн засгийн өндөр үр ашиг бүхий төсөл юм.

Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2020 оны зургадугаар сард байгуулсан Эрчим хүчний эх үүсвэрийн зохицуулалтын тухай нэмэлт, өөрчлөлтийн гэрээний дагуу Тавантолгой дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажлыг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр эхлүүлэхээр болсон билээ.

Шаардлагатай хөрөнгө оруулалтын 70 хувьд ногдох санхүүжилтийн эх үүсвэрийг 2021 оны эхний хагас жилд багтаан шийдвэрлэсэн тохиолдолд хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлж, улмаар 2024 онд багтаан Оюутолгой төслийг Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох боломж бүрдэх юм байна.

Төслийн техник, эдийн засгийн болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, бусад шаардлагатай баримт бичгүүд хийгдсэн, одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахаа мэдэгдсэн билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж