Хүүхэд тоглох талбайгүй, сүүдэрлэх модгүй "нүцгэн хот" | News.MN

Хүүхэд тоглох талбайгүй, сүүдэрлэх модгүй "нүцгэн хот"

Хүүхэд тоглох талбайгүй, сүүдэрлэх модгүй "нүцгэн хот"

Хүүхэд тоглох талбайгүй, сүүдэрлэх модгүй "нүцгэн хот"

Хацар хайрч, хавирга жиндүүлсэн хүйтний улирал цаашилж, урин цаг иржээ. Бүтээн байгуулалттай зэрэгцээд энд тэндгүй зам талбай, ногоон байгууламжийн усалгааны ажлыг эхлүүлж, үйлчилгээнийхэн ажилдаа гарчээ. Төрийн ордны баруун талд зүлэг самнаж буй ТҮК-ийн ажилтнууд толгой өндийх завгүй. Өдгөө цэцэрлэгжүүлэлтийн ажил эхэлсэн талаар тэд товчхон өгүүлсэн юм. Үнэндээ нийслэлийн төв хэсгийн хэдэн мод, ургамал, зүлгэнд анхаарал хандуулахаас биш хотын захын газруудыг анзаардаггүй орхидог жишиг тогтоод уджээ.

Хэдийгээр нийслэлийн ногоон байгууламжийн арчилгааг ТҮК-ийнхан хариуцдаг ч хотын захаар арчлах ногоон байгууламж бүү хэл мод ч алга. Үйлчилгээнийхэн зүлэг самнаж арчлах биш, дэрсэн шүүртэйгээ тоос боссон замын хажууд олон жил, олон хаврыг угтсаар… Тэдний ажлыг ойлгох нэгэн байхад төвөгшөөх нь ч бас бий. Замын хажуугаар зөрж өнгөрөх зарим нь “Эртхэн хогоо шүүрдэхгүй, тоос босголоо”, “Хувцас шороо болголоо” гэж ярвайх, бухимдах ч энүүхэнд. Нийслэл ногоон байгууламжаас цементэн талбайг илүүд үздэг болсноор хаврын хавсаргатай үед хот даяар үхмэл шороо дэгдэж буй.

Найман жил зам дээр ажиллаж буй ТҮК-ийн ажилтан С.Батхүү “Эрс тэс хуурай уур амьсгалтай болохоор хавар их салхитай шүү. Шороо ч их босно. Цэвэрлээд өнгөрсөн зам дээр тоос босно, хог болно. Бороо орохоос нааш тоос нь дарагдахгүй. Замын хажуугаар хүмүүс зөрж өнгөрөхөд аль болох тоос босгохгүйг их хичээдэг. Гэхдээ шороо шуурахаар яалтай билээ, надаас шалтгаалахгүй шүү дээ (инээв). Заримдаа хэцүү ч ажилдаа дуртай” гээд зүлгээ самналаа. Түүний хувьд хотын төвд цэцэрлэгжүүлэлтийн арчилгааг хариуцаж байгаа юм. Хэрэв ногоон байгууламжаа илүү нэмэгдүүлбэл хотын захаар тоос шороо босох нь ч дарагдана хэмээн тэрбээр онцолсон юм.

НОГООН БАЙГУУЛАМЖ ХУМИГДАЖ, ЦӨЛЖИЛТИЙН ЖИЖИГ ХУВИЛБАР НЬ НИЙСЛЭЛ БОЛСОН

Жилээс жилд цементэлсэн талбайн хэмжээ нэмэгдэж, ногоон байгууламж хумигдсаар байхад ТҮК-ийн ажилтнуудаар өглөө бүр зам цэвэрлүүлээд ч үр дүнгүй. Улаанбаатарын өнөөгийн төрхийг МУИС-ийн Хүрээлэн буй орчин, Ойн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч доктор Ч.Сономдагва ганцхан өгүүлбэрээр тодорхойлохдоо “Ногоон байгууламж алдарсан цөлжилтийн маш жижиг хувилбар нь нийслэл” болсныг онцолсон.

Энэ талаар тэрбээр “Говийн бүсэд Зүүн Азийн орнуудыг хамарсан хүчтэй шороон шуурга боллоо. Энэ бол бэлчээрийн талхлалтаас болж ургамлын бүрхэвч алдагдаж, ногоон байгууламж алдарсантай холбоотой. Товчхондоо цөлжилт болж байна. Үүний бичил хэмжээний хохирол нь Улаанбаатар хот. Гэр хороололд зүлэгтэй айл байхгүй, хотын төв нь ногоон байгууламжгүй болсон учраас хөрс нь суларч салхинд, хүний хөлд шороо тоос босдог. Зам шороонд дарагддаг. Гэтэл өдөр бүр зам цэвэрлээд ч үр дүнгүй, эсрэгээрээ агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна. Нэг талд нь цэвэрлэж байхад нөгөө талд нь тоос босч шороонд дарагддаг. Цэвэрлэж байгаагийн 40 хувь нь агаарыг эргээд бохирдуулдаг. Хэрэв ногоон байгууламж хангалттай бол тоос босч, ТҮК-ийнхан өдөр бүр хог шүүрдэх шаардлагагүй” гэсэн юм.

Түүний хэлснээр агаарын бохирдлыг бууруулж, дуу чимээг дарж, хорт хийг багасгадаг чухал ач холбогдолтой ногоон байгууламж нь жилээс жилд хумигдаж, багасах аюулд хүрчээ. Шалтгаан нь, жил бүр мод тарих хэмжээ нэмэгдсэн ч ургах талбай багассан, хоёр жил тутамд модыг нь сольдог, мод тарьсан ч арчилж чаддаггүй, хотын ихэнх хэсэг цементлэгдсэн учраас зүлэг ургах боломжгүй болсон зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Үүний нөлөөгөөр өвөлдөө утаагаар амьсгалж, хавар нь үнс, тоос шороо босч, зун түр зуурын бороонд л нийслэл үерт автдаг зэрэг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл нь хумигдсаар байгаа аж. Үүнийг ч хэн хүнгүй мэдэх биз ээ.

Гадаадын улс орнуудын нийслэлийн 80 орчим хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм билээ. Гэтэл Улаанбаатарын ердөө таван хувийг ногоон байгууламж эзэлдэг гэх. Харамсалтай нь энэ тоон үзүүлэлт бодит байдал дээр ч хангалтгүй байна. Хүүхэд хөгшидгүй нарлах цаг ирсэн энэ өдрүүдэд орон сууцны хороооллуудын тоглоомын талбайд нь зүлэг биш цемент, сүүдэрлээд суух мод ч алга.

Сүхбаатар дүүргийн нутагт байрлах шинээр баригдаад удаагүй орон сууцны гадаа нь тоглоомын талбай гэх зүйлгүй. Уг нь зураг төсөл дээрээ орон сууцны хорооллыг тойрсон модтой байх боловч бодит байдал дээр хороолол дунд ганцхан гулсуур байх. Харин сургуулийн орчимд, хуучны орон сууцны хороолол дунд л өнөөх тоглоомын талбай, ногоон байгууламж хадгалагдаж үлджээ.

Оршин суугчид “Хүүхдийн тоглоомын талбай, орон сууцны гадна ногоон байгууламж байдаггүй” хэмээн тодорхойлсон билээ. Нөгөөтэйгүүр, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гэр хорооллын айл өрх бүр хашаандаа мод тарих хэрэгтэйг мэргэжилтнүүд ярьж, уриалдаг. Нэг үеэ бодвол  “Хашаандаа сайхан амьдаръя”, “Хашаагаа тохижуулъя” гэх группэд хүмүүс хашаагаа тохижуулж, зүлэгжүүлэхэд анхаарах болсон нь сайн хэрэг. Бодит байдал дээр гэр хорооллын гудмаар алхахад арван хуруунд тоологдох цөөн айл хашаандаа ганц, хоёрхон модтой. Орон сууцтай хаяа залган орших 100 айл орчмын айлууд хүний хөлд дарагдсан газар аж төрдөг.

Оршин суугчдын зүгээс “Хөрсний бохирдолтой учраас мод тарих боломжгүй” гэсэн тайлбар өгч байсан юм. Тэдний төлөөлөл болох тус дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Б.Чойгомбо “Хөрсний бохирдол их болохоор мод ургах боломжгүй л болов уу. Гэхдээ зунаас туршиж үзэх бодол байгаа. Мод ургах үгүйг нь хэлж мэдэхгүй л байна. Уг нь айл бүр хашаандаа мод таривал сайхан. Гэхдээ хүмүүс мод тарья гэсэн бодолтой хүн цөөн л байх” гэсэн юм. Гэр хороололд оршин суугчдын хэлснээр ногоон байгууламж бүү хэл нарлаад суух талбай байдаггүй болохоор хүүхдүүд нь тоглохын тулд орон сууцны дунд тоглоомын талбай руу явдаг болохыг ч учирлаж байв.

Нэгэнт бид нэг, хоёр жилийн дотор гэр хорооллын бүх яндангаасаа салж чадахгүй тул ногоон ургамал, ой, мод бүхий талбай, цэцэрлэгжсэн орчин байгуулж, бохирдлоосоо бага ч болов салах боломж уг нь бий. Учир нь дэлхий ертөнцийн хүчилтөрөгчийн бүх нөөцийг 3.5 тэрбум жилийн хугацаанд зөвхөн ногоон ургамал л бүрдүүлж ирснийг эрдэмтэд тогтоосон.

Өнөөдөр Улаанбаатар хотын нэг хүнд 1.3 ам метр цэцэрлэгжсэн талбай ногдож байгаа нь олон улсынхаас 2-3 дахин доогуур үзүүлэлт юм. Манай улс үндэсний мод тарих өдрийг 2010 оноос хойш уламжлал болгон тэмдэглэж эхэлсэн. Гэвч жил бүр мод тарьж булах биш, арчилж тордож ургуулахад анхаарах цаг болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-05 202.9.46.212

хүүхэд тоглох ахмадууд нарлах талбайгүй байрыг бариулахгүй баймаар байна орон сууцнууд бариад зараад сүүлд нь урд нар ивээх талд нь нар хаагаад өндөр байр байридаг болчоод байгаа үүнийг иргэд сайн эсэргүүцэх ёстой хурд жигүүр гранд гээд бүгд тийм муухай юм хийгээд байгаа тэгж ирээдүй болсон багачуудаа хорлож мөнгө олохгүй шүү

Avatar

Зочин 2021-04-05 66.181.176.180

Стандартын дагуу бариагуй байрнуудыг хулээж авдаг авилгалд идэгдсэн МХГ татан буугд!!!!!! Ажлаа хийдэггуй татвар тологчдийн монгийг урсэн луйврын газраар юугаа хийдэг юм.

Avatar

Иргэн 2021-04-05 49.0.142.49

Энэ ямар хамаа байна аа, чиний муу амбар дээр тулгуур хийж байгаад байшигаа барих юм чинь, тэндээ цэцэрлэг хийнэ аа. тэнгэрт. Хувийн хөрөнгө хаан биз дээ. Зах зээлийн мөнгө гэдэг гар зохицуулна мэдэв үү. Худлаа гэвэл үүл баатраас асуу.

Avatar

Зочин 2021-04-05 66.181.181.195

ЧАДВАРГҮЙ ОЛОН КОМПАНИД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСНЫ БАЛАГ ИХ ГАРЧ БАЙНА. ГАДНЫ ОРНЫГ ХАРХААР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЦӨӨХӨН ЧАДВАРТАЙ ТОМ КОМПАНИУД Л ХИЙДЭГ. ЭНД ТЭНД ТУС ТУСДАА ТӨЛӨВЛӨЛТТЭЙ МӨНГӨ БАГАТАЙ ЖИЖИГ КОМПАНИУД Л ӨНӨӨДӨР ТӨЛӨВЛӨТ ХИЙЖ БАЙШИН БАРЬЖ ХОТЫГ ӨНГӨ ҮЗЭМЖГҮЙ БОЛГОЖ БАЙНА. ЭНЭ ЖИЖИГ КОМПАНИУДЫГ БОДЛОГООР ШАХАХ ХЭРЭГТЭЙ. НЭГДСЭН ТОМ ТӨЛӨВЛӨТ ХИЙЖ ЦОГЦООР НЬ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ХИЙЖ ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙГААМАА.

Avatar

Зочин 2021-04-05 66.181.161.89

Mongolchuud uursduu buruutai ene teneg umnuudaa yariad l heleed l baihad heden tug avaad l songochikhno esvel tsunkhii ni barij guigeed darga boloh buun husel yana daa Mongol mini

Avatar

Зочин 2021-04-05 66.181.161.89

Estoi gomdmoor umaa yadaj urgaj bsan modii ni hyadaad bh umaa. Uneheer ter mod tairsan humuus tairah tushaal ugsun humuus uneheer Ekh ornoo gesen setgel 1% ch algadaa.

Avatar

Б 2021-04-05 202.126.90.17

өнгөрсөн үе үеийн хотын дарга менежер мэргэжлийн хяналтын мэргэжилтэн эрх бүхий хүмүүс хотыг ийм муухай болгосон тэд нарын бүх хөрөнгийг хурааж авч хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх ёстой тэд нарийг эргүү дагзнууд гэж нэрлье арчаагүй п***а нар хураан авсан хөрөнгөөр нь дэд бүтэц шийдэх хэрэгтэй

Avatar

Зочин 2021-04-05 202.21.97.30

БУРУУГ БУСДААС ХАЙХ ХЭРЭГГҮЙ!!! ЦЕМЕНТЭН ШИРИНГЭ ҮҮСГЭХЭД ХАМГИЙН ХӨХҮҮЛЭН ДЭМЖИГСЭД НЬ ОРШИН СУУГЧИД ӨӨРСДӨӨ БАЙДАГ???

Avatar

Зочин 2021-04-05 66.181.161.3

УБ хотыг төлөвлөлтгүй, замбараагүй, хогийн цэг шиг болгосон гол буруутан нь газрын наймаачин Миеэ Энхболд!!!

Avatar

Зочин 2021-04-05 64.119.17.213

ГАДНАА, дороо авто зогсоолгүй, гаднаа ногоон байгууламжгүй, хүүхэд тоглох талбайгүй, спорт талбайгүй, наранд суух газаргүй байр авдаг нь манай монголчууд. Дараа нь тэр алга, энэ алга гэдэг. Амьдралд ганц авах байраа зөв сонгооч.

Avatar

Зочин 2021-04-05 66.181.181.195

ТИЙМ БАЙРУУД ТЭНГЭРТ ТУЛСАН ҮНЭТЭЙ БАЙНА. ЗӨВ СОНГОХ БИШ МӨНГӨНИЙ БОЛОМЖ НЬ ТИЙМ БАЙГАА ЮМ. ЕР ХҮМҮҮСИЙН АВЧ БУЙ БАЙРУУД БАС Л ҮНЭТЭЙ БАЙГАА ШҮҮ ДЭ. НОГООН БАЙГУУЛАМЖ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙ ОЛОН НИЙТИЙН АМРАХ ХЭСЭГ УУЛ ТӨЛӨВЛӨЛТӨД БАЙХ ЁСТОЙ ЮМ. ХУУЛЬ ДҮРЭМ ҮЙЛЧИЛЧХЭЭ БОЛЬЧИХСОН УЛС. МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ ГЭЖ ХУДЛАА БАЙГУУЛАГ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж