Вакцинжуулалтаа эрчимжүүл, иргэд идэвхтэй хамрагд! | News.MN

Вакцинжуулалтаа эрчимжүүл, иргэд идэвхтэй хамрагд!

РЕДАКЦИЙН ЗУРВАС - COVID-19

Вакцинжуулалтаа эрчимжүүл, иргэд идэвхтэй хамрагд!

Вакцинжуулалтаа эрчимжүүл, иргэд идэвхтэй хамрагд!

Дэлхийн II дайнаас хойш хамгийн их буюу 2.9 сая хүний амь насыг авч одсон цар тахалтай дэлхий нийт, монголчууд ч тэмцсээр байна. Сүүлийн өдрүүдэд нийслэлд халдварын тоо нэмэгдэж, халдвар бүртгэгдээгүй хороо үлдээгүй бол ногоон бүс болон зарлагдаад байсан бараг бүх аймагт халдвар бүртгэгдэв.

Цар тахлыг даван туулах цорын ганц арга бол вакцин. Тиймээс ч дэлхийн улс орнууд иргэдээ вакцинжуулахад онцгой анхаарч, яаравчилж байна. Монгол Улсын хувьд 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрөөс дархлаажуулалтыг эхлүүлснээс хойш 346745 (өчигдрийн байдлаар) иргэн буюу насанд хүрсэн хүн амынхаа 16.3 хувийг хамруулжээ.

Гэвч Эрүүл мэндийн яамны мэдээллээр халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нийт нас барсан хүний тоо 11 болов. Хамгийн сүүлийн мэдээллээр халдвар авч эмчлүүлж байгаа хүмүүсээс ес нь маш хүнд байгааг мэдээлэв. Эрдэмтэн, судлаачдын зүгээс ч цаашид халдварын тоо өсч, дөрөвдүгээр сарын сүүлээр халдварын тоо одоогийнхоос нэг дахин нэмэгдэж, нас баралт өснө гэдгийг зөвлөж байгаа.

Харин Засгийн газраас хатуу хөл хорио тогтоохгүйгээр халдварыг хумих, иргэдээ яаралтай вакцинжуулахад онцгой анхаарч байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлов.  Тэрбээр "Сovid-19 нь дэлхийн эдийн засаг, улс орнуудын засгийн газарт хүндхэн сорилт учруулж, хүн төрөлхтөнд цоо шинэ амьдралын хэв маягийг нэгхэн жилийн дотор авчирлаа. Дэлхийн улс орнуудын хувьд хүн амаа вакцинжуулах нь нэн тэргүүний ажил. Цар тахлыг даван туулах цорын ганц арга нь вакцинжуулалт. Одоогоор дэлхийн хүн амын 1.8 хувийг хос тун вакцинд хамруулаад байна. Энэ нь олон улсад вакцины хомсдол үүсгэж байна. Монгол Улсын Засгийн газар шуурхайлан ажиллаж, хоёрдугаар сарын 2-ны өдрөөс вакцинжуулалт эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 346745 иргэн буюу 16.3 хувийг вакцинжуулаад байна.

Засгийн газраас дөрөв, тавдугаар сарыг вакцинжуулалтын сар хэмээн албан ёсоор зарлаж байна. Үндэсний хэмжээнд вакцинжуулах ажлыг эрчимжүүлж, хатуу хөл хорио тогтоохгүй, иргэн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахих нь чухал байна. Цар тахлын эсрэг тэмцэлд улстөржилт, талцал хуваагдалгүйгээр иргэн бүр нэгдэн, нягтарч эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхийн төлөө хамтарч ажиллахыг Ерөнхий сайдын зүгээс хичээнгүйлэн хүсч байна. Covid-19-гүй зуныг хамтдаа угтацгаая” хэмээн уриалав.

Нэг хэсэг иргэд вакцинд хамрагдах хүсэлтэй байсан ч вакцины нийлүүлэлт хомсдолтой, зөвхөн төлөвлөсөн иргэд вакцинд хамрагдаж, вакцинжуулалтын хурд бага байна гэж шүүмжилж байсан бол өнөөдрөөс эхлэн өдөрт 30 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ. Засгийн газраас вакцины нөөц, цэг, эмч нарын хүрэлцээ зэргийг тооцож, тавдугаар сарын 1-ний өдөр гэхэд нийслэлийн иргэд, зургадугаар сарын 1 гэхэд орон нутгийн иргэдийг вакцины эхний тунд хамруулж, ирэх долдугаар сард бүх иргэнээ вакцинд хамруулахаар төлөвлөж байгаагаа онцлов.

Энэ сард 900 мянган хүн тун “Вероселл” вакцин, нэг сая тун "Спутник-V", 400 мянган тун “АстраЗенека” вакцин татан авах талаар ЭМЯ-наас мэдээлээд буй.

Иргэдийн зүгээс вакцинд хамрагдах хүсэлтэй, вакцинжуулах цэг, байрны тоо, эмч нарын хүрэлцээгүй байдлыг шүүмжилж байсан бол өнөөдрөөс эхлэн 18-аас дээш насны иргэн бүр өөрийн гэртээ ойр вакцинжуулах цэгт очоод вакцинд хамрагдах боломжтой болж байна.

Нөгөө талдаа 55-аас дээш насныхан вакцинд хамрагдахгүй байх, иргэд идэвхгүй байх тохиолдлууд өнгөрсөн өдрүүдэд ажиглагдаж байгааг албаныхан хэлж байгаа бөгөөд вакцинжуулах цэг бага, тэнд нь хүний бөөгнөрөл үүсэх, иргэдийг илүү их эрсдэл рүү дагуулж буйг ч шүүмжилж байгаа юм. Вакцинд хамрагдаагүй иргэдээ хоёр сарын хугацаанд эрчимтэй вакцинжуулалтад хамруулахаа Засгийн газар мэдэгдчихлээ. Ингэхдээ дархлаажуулалтын цэгийг олшруулах, вакцины хангамжийг сайжруулах, эмч нарын хүрэлцээ хангалтад онцгой анхаарах нь чухал.

Харин иргэдийн зүгээс вакцинд идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ хатуу сахих нь нэн чухал болоод байна. Ингэж байж бид хатуу хөл хорио тогтоохгүйгээр эдийн засгаа сэргээх, орлогоо нэмэгдүүлэх, ажлын байраа хадгалах, эрүүл мэнд, амь насаа хамгаалж, хэвийн амьдралдаа орох боломж бүрдэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

вакцин хүлээгч 2021-04-05 202.21.107.90

Вакцинаа хурдан татаач,хурдан хийгээч

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2021-04-05 103.26.195.211

Би эргэлзэж байгаад өчигдөр хятадын вакцин хийлгэлээ. Хятадын вакцин тариулахаас хүмүүс эргэлзээд байгаа юм.ЗГ энэ эргэлзээг тайлахгүй байгаа нь хятад вакцины талаар, ерөөсөө бусад вакцинуудын талаар мэдээлэл муу байгаатай холбоотой байна уу даа.ХЯТАД ВАКЦИН ЗҮГЭЭР гээд хэлчих ЗГ-ын ажил хариуцсан удирдах хүмүүс алга. Хятадын бараа чанаргүй хуурамч гэсэн ерөнхий ойлголт манай хүмүүст байдаг нь үүнд их нөлөөлж байна.Бас аль ч вакцин ямар хугацаанд халдвараас хамгаалах вэ гэдэгт хариулт алга.

Avatar

Зочин 2021-04-05 122.201.24.106

Спутник хийлгэмээр бна

Avatar

Зочин 2021-04-05 66.181.177.199

Вакцинаа иргээд халдвар хүрч байна ш дээ

Avatar

Төр засгаа магт 2021-04-05 202.179.24.62

Халдвар тараах төр засгийн ажил үнэхээр 100 хувь амжилттай хэрэгжлээ. Ачит намдаа баярлалаа. Дандаа л давуулан биелүүлдэг шүү та нар минь

Avatar

дөл 2021-04-05 66.181.182.164

Хорио хэрэггүй гэнэ тэгсэнээ вакцин хийлгэхгүй гэнэ ийм эргүү байж болох уу

Avatar

зочин 2021-04-05 66.181.161.58

Тусвал хүндрэлээс 90 хувь хамгаална гэсэн болохоос тусахаас хамгаална гээгүй шүү дээ. Вакциныхаа учрыг иргэдэд бүрэн тайлбарлаач. Иргэдийн тархийг угааж хор шахахаа зргсоогооч. Эрүүл хүмүүс сайн дураараа туршилтанд орвол 6000 евро өгч байгаа шүү дээ. азийн хүн амын ердөө 0,2 хувь нь өвчилсөн гэхээр 99,8 хувь нь өвчлөөгүй, ийм цар тахал гэж юу байх вэ. өвчлөөгүй хүмүүс вакцин хийлгэснээр эрсдэл үүснэ үү гэхээс халдвараас хамгаалагдахгүй. Уншиж, ойлгох чадвараар дэлхий нийтээрээ тэг зогсчээ.

Avatar

Гавьяат 2021-04-05 64.119.18.98

Цэгмид, Ганхүү, Норолхоо нар гавьяат авья гэж бодож байгаа бол АН- д элс, тэгвэл цагийн дараа гавьяат,
Эсвэл МАН-ыг муул, тэгвэл минутын дараа гавьяат,
Та нарын гавьяа зүтгэл, хүч хөдблмөр падлийгүйг мэдэж ав!!!

Avatar

Элийрээд л 2021-04-05 202.179.26.233

Жилд хатгаасаар 2.5 сая хүн үхдэг юм. Энэ төрөл чинь тэрэнд ч хүрээгүй малуудаа. 2 дайнаас хойш гэж дэмийрч гэнэ

Avatar

Зочин 2021-04-05 66.181.168.81

Тэр хатгааг чинь Коронатай адилхан H N төрлийн томуугийн вирусны маш олон хувилбарууд үүсгэж байдаг. Ковид 19 вирус шиг дангаараа дэлхий даяар 131 сая хүнд халдварлаж, 2.7 сая хүн үхсэн вирус байхгүй хэрэглдээ.

Avatar

буруу 2021-04-05 202.179.24.62

2.7 сая хүн үхээгүй. Үхэх үедээ вирустэй байсан хүмүүс илүү олон байгаа

Avatar

Ахмад настан 2021-04-05 202.126.90.59

Спутник хийлгэмээр байна, заавал хятад вакцин хийлгэ гээд байна

Avatar

Хийлгээч тэгээд 2021-04-05 202.179.24.62

Очоод хийлгэ. Путин агаа танд хийх гээд шпириц бариад л гүйгээд байна. танд зориулсан онцгой тун байгаа гэсэн. Монголд өгсөн 20.000 нь жирийн тун, дуусцан. Оростоо ч дуусцан. Одоо танд зориулсан ганц тун байгаа, путины гэрийн хөргөгчинд

Avatar

Зочин 2021-04-05 124.158.71.178

чи улс төржихгүй байж чадахгүй байна уу, хүн хүслээ л хэлж байна, барууны нохой минь ээ, улс төржөөд элийрээд байгаа учраас ингэж бичлээ шүү мал аа

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-05 192.82.71.122

Вакцинжуулалт хоёрдугаар сарын 2-ны өдрөөс биш 23-наас эхэлсэн шүү Ш.Оюунчимэг ээ. Мөн "…нас баралт өснө гэдгийг зөвлөж байгаа" гэнээ. "Зөвлөөд" байхдаа яадаг байна. "Сэрэмжлүүлж" байгаа байлгүй дээ. Иймэрхүү утга найруулгын, мөн алдаатай тоо баримттай юм байна. Мэдээ бичихдээ, бичиж буй юмаа сайтар няталж дахин дахин шалгаж байлдаа. Мөн монгол хэлний түргэвчилсэн курст сууж болно.

Avatar

Зочин 2021-04-05 202.126.89.179

Өндөр настнуудыг өрхийн эмнэлэг дээр нь вакцинаад өгнө үү

Avatar

Зочин 2021-04-05 202.126.89.179

Хувийн их сургуулиудаас вакцинд хамрагдсан нь аль сургууль вэ? Боловсролын яамныхан……

Avatar

Зочин 2021-04-05 122.201.22.158

ВАКЦИНД ДАРУЙ ХАМРАГДААРАЙ МОНГОЛЧУУДАА.ЭНЭ ТОГЛООМ БИШ ШҮҮ

Avatar

55с дээш насныхан 2021-04-05 43.242.243.11

х***а вакцины туршилтанд орохыг хэн хүсэх вэ дээ!!!

Avatar

Тэнэг биш шүү 2021-04-05 202.126.89.148

Мал шиг хандаж байна, ДЭМБ мөнгөний тулд бүгдийг золиослов

Avatar

Зочин 2021-04-05 202.9.40.205

Боловсролын байгууллагуудыг бүгдийг вакцинжууллаа гээд сүртэй нь аргагүй мэдэгдээд байсан. Шал худлаа. БЗД-ийн зарим их дээд сургуулиуд одоо болтол хамрагдаагүй л байна. Асуухаар дээрээс юм хэлээгүй, сургуулиудаа зогсоогоод иргэдийг тарьсан тоогоо нэм гэж дүргийн дарга нар аашлаад байна гэх юм. Яацарсан ч амьсгаанууд юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж