"Монгол, Хятадын харилцаа таатай үедээ хөгжиж байна" | News.MN

"Монгол, Хятадын харилцаа таатай үедээ хөгжиж байна"

"Монгол, Хятадын харилцаа таатай үедээ хөгжиж байна"

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадралтай цар тахлын үеийн Монгол, Хятадын харилцааны өрнөлийн талаар ярилцлаа.


 -Та Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томилогдоод хагас жил болж байна. Өнөөдөр өмнөд хөршид халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Юуны өмнө “NEWS.MN” сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Миний бие Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдаар томилогдож ирээд, өдгөө 6 сар болж байна. Дэлхий дахинд Covid-19-ийн цар тахал тархаад буй онцгой цаг үед БНХАУ-ын Засгийн газраас цар тахлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэмцэх чиглэлээр шийдэмгий арга хэмжээг тууштай авч хэрэгжүүлсний үр дүнд дотоодын цар тахлын тархалтыг амжилттай хумиад байна.

Бээжин хотын хувьд сүүлийн 60 хоногийн хугацаанд дотоодын халдварын тархалт шинээр бүртгэгдээгүй. Ард иргэд нь халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөж, вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж байна.

Энэ оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн байдлаар БНХАУ даяар нийт 133.8 сая тун вакцин хийгээд байна. Гуравдугаар сарын 25-наас эхлэн БНХАУ-д оршин сууж буй гадаадын иргэд вакцинд хамрагдах боломжтой болсон. Дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар Бээжин хотод 16 сая тун вакцин хийгээд байна. Товчхондоо дүгнэж хэлэхэд, Хятадын Засгийн газар цар тахлын халдварыг бүрэн хяналтад авч, сургууль, цэцэрлэгүүд танхимаар хичээллэж, хөдөлмөр эрхлэлт, аялал жуулчлал, үйлчилгээний салбарыг сэргээж, ард түмний аж амьдрал хэвийн байдалд орсон.

-Онцгой байдлын салбарт ажиллаж байсан хүний хувьд дипломат алба руу хөрвөхөд хэр хүндрэлтэй байв. Хамгийн эхний ажлаа та юунаас эхлүүлэв?

-Өмнө нь ОБЕГ-ын гадаад харилцааны асуудлыг хариуцан ажиллаж байсны хувьд байгууллагаа төлөөлөн гадаадын улс орнууд, мөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлага, мэдлэг бий. Хэдийгээр адилхан төрийн тусгай алба боловч мэдээж нэг салбараас нөгөө салбарт шилжин ажиллаж байгаа учраас судалж, суралцах зүйл олон байна. Элчин сайдын үүрэгт ажилдаа орохын өмнө Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллагуудад очиж багагүй хугацаанд ажиллаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар тодорхой ойлголттой болсон. ЭСЯ-ныхаа бие бүрэлдэхүүний хамтаар Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, Хятад улсад оршин суугаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Элчин сайдын үүрэгт ажилдаа орсны дараа хийсэн хамгийн эхний ажил бол БНХАУ-ын ӨМӨЗО-д ажиллаж, Монгол Улсаас БНХАУ-ын ард түмэнд бэлэглэсэн 30 мянган хонийг хүлээлцэх арга хэмжээ байсан. БНХАУ-д Covid-19-ийн цар тахал дэгдэж, бэлэн байдал зарлан, хөл хорио тогтоосон онцгой цаг үед буюу 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд оролцох завшаан тохиосонд баяртай байдаг.

-БНХАУ бол манай улсын худалдааны томоохон түнш. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зэрэг эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?

-ЭСЯ-ны ажлын нэг гол чиглэл нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх явдал юм. Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тасралтгүй өргөжиж байна. Өнгөрсөн онд цар тахлын улмаас худалдааны хэмжээ буурсан боловч хоёр талын хүчин чармайлтаар буцаад хэвийн хэмжээнд нь хүргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, 2020 оны наймдугаар сараас манай экспортын дийлэнх хувийг эзэлдэг нүүрс, зэсийн баяжмалын худалдааг зогсоохгүй үргэлжлүүлэхийн тулд хоёр тал хэлэлцэн "Ногоон гарц”-ын түр журмыг тохиролцож, амжилттай хэрэгжүүлж байна. Энэ журмын хүрээнд хоёр улсын хилийн боомтоор тээвэр хийж буй жолооч нарыг нэвтрүүлж байгаа төдийгүй хоёр талын Засгийн газрын шугамаар хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн төслүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдалд, ялангуяа энэ цаг үед манай улсад цар тахлын тархалт нэмэгдэж байгаа тул бид хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулах, хилийн боомтод халдвар хамгааллын арга хэмжээг сайтар хэрэгжүүлэх зэрэг асуудлаар Хятадын төв засгийн газар болон орон нутгийн түвшний бүхий л байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж байна.

Тухайлбал, Бээжинд Хятадын Гадаад харилцааны яам болон бусад холбогдох байгууллагын удирдлагатай уулзсанаас гадна Эрээн боомтод хоёр удаа очиж ажиллан ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, асуудлыг газар дээр нь ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрсэн. Мөн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр Хөх хот дахь ерөнхий консулын газар (ЕКГ), Эрээн хот дахь консулын газрууд эрчимтэй ажиллаж байна.

-Цар тахлаас үүдэн гадаад харилцаа хумигдаж байна. Энэ үед улс орноо төлөөлж суугаа Элчин сайдуудаас илүү идэвх чармайлт шаардана? 

-Цар тахлаас үүдэн гадаад харилцаа хумигдаж байгаа хэдий ч шинэ нөхцөл байдалд, шинэ арга хэлбэрээр өргөжин хөгжиж байна. Тухайлбал, гадаад харилцааны салбарт “Үүлэн гадаад харилцаа” гэх шинэ соёл бий болсон. Энэ нь цар тахлын онцгой цаг үед цахим технологи ашиглан, гадаад харилцаагаа тасралтгүй үргэлжлүүлэн хөгжүүлэх шинэ арга хэлбэр юм. Өдгөө манай хоёр улсын хамтын ажиллагааны олон механизм цахим хэлбэрээр хуралдаж, асуудлуудаа ярилцан шийдвэрлэж байна. Хоёр улсын холбогдох байгуулагуудын харилцан ойлголцол, түүний зөрүүг уялдуулахад энэ технологи чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын хувьд манай улс оронд нэн түрүүнд шаардлагатай байгаа цар тахлын тархалтыг таслан зогсоох, эмнэлгийн тоног төхөөрөмж, оношлуур, вакцин худалдан авах ажлыг зохион байгуулах чиглэлээр ажиллаж байна. Үүний зэрэгцээ хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх, манай улсын экспортын гол нэр төрөл болох нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүн, мөн мах, махан бүтээгдэхүүн, гурил экспортлох боломжийг нэмэгдүүлэх зэргээр улс орныхоо эдийн засгийг сэргээх, суугаа оронд оршин сууж буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад чухалчлан анхаарч байна. Түүнчлэн хоёр талын хооронд хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр Хятадын талын холбогдох байгууллага, аж ахуйн нэгжтэй идэвхтэй ажиллахад анхаарлаа хандуулж байна.

"КОКСЖИХ НҮҮРС ХЯТАДЫН ИМПОРТЫН ТАТВАРААС 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТ ЭДЭЛЖ БАЙНА"

-Хоёр орны хооронд одоогоор ямар томоохон төслүүд хэрэгжиж байна вэ?

-Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн салбар нь бие биенээ нөхөх давуу талтай ба хамтран ажиллах орон зай, нөөц бололцоо ихтэй. Тиймээс харилцан ашигтай хамтын ажиллагааг урт удаан хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилтын хүрээнд Монгол Улсын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулж, мөн Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөрийг баталсан нь хоёр улсын төдийгүй бүс нутаг, дэлхийн эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой юм.

БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн төслүүд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, ялангуяа ард иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэхэд чухал түлхэц үзүүлж ирсэн тул Элчин сайдын хувиар буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдэд онцгой ач холбогдол өгч ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжаар зургаан сургууль, нэг цэцэрлэг тус тус барьж байна. Мөн “Хилийн боомтын дэд бүтэц”-ийг сайжруулах төсөл, “1008 айлыг түр суурьшуулах орон сууц”-ны төслийн барилгын ажил эхэлж байна. Цаашид “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих”, “Гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийг сайжруулах” зэрэг төслүүдийг буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжүүлэхээр Хятадын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны газартай тохиролцон ажиллаж байна.

БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийг дэд бүтцийн салбарт голлон ашиглаж байна. Тухайлбал, “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж шинээр барих”, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал хүртэлх хурдны зам, Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 114 км авто зам зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлсэн. Үүнээс гадна “Эрдэнэбүрэнгийн УЦС барих” төслийн тендерийн сонгон шалгаруулалт энэ дөрөвдүгээр сард дуусч, гэрээ байгуулан эхлэх гэж байна. Мөн ирэх жилүүдэд Улаанбаатар хотын “Нүхэн гарц”, “Сэлбэ гол орчмыг сайжруулах” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх болно.

-Манай улс Хятадын төмөр замын сүлжээг  ашиглан гуравдагч орон руу нүүрс экспортлох сонирхолтой байгаа. Та энэ асуудлаар Хятадын талтай ярилцсан уу. Тэд ямар байр суурьтай байна вэ?

-Хоёр улсын хооронд “Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай хэлэлцээр”-ийг байгуулсан нь манай улс Хятадын зарим далайн боомтоор дамжуулан өөрийн бараа бүтээгдэхүүнийг бусад улсад гаргах боломжтой юм. Мөн “Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр”-ийг байгуулсан бөгөөд одоогоор Хятадын талаас уг хэлэлцээрийг соёрхон батлах асуудал хүлээгдэж байна. Энэхүү хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор манай улсын нүүрс зэрэг бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар гуравдагч орон руу экспортлох боломж нэмэгдэх юм. Нүүрсний зах зээлээ өргөтгөж, гуравдагч орон руу нүүрс экспортлох саналтай аж ахуйн нэгж, компани байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар Хятадын зах зээлийг даваад гуравдагч зах зээлд нүүрсээ экспортлоход илүү ашигтай байх боломж харагдахгүй байна. Энэ нь дэд бүтцийн дутагдал, зардал өндөр байгаатай холбоотой юм.

Гэхдээ манай талаас Хятадын зүүн хойд хэсгийн далайн боомт, нүүрсний терминалыг ашиглах санал санаачилга гарч, боломж нөхцөлийг судлах ажил хийгдэж байна. Тухайлбал, Хятадын хойд бүсийн нүүрсийг зүүн өмнөд нутаг болон Зүүн Азийн орнууд руу гаргах тусгайлсан нүүрсний терминал болох Цаофэйдянь боомтыг ашиглах асуудлыг Хятадын талд тавихад орон нутгийн зүгээс дэмжсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд хоёр талын аж ахуйн нэгжүүд уг асуудлаар холбогдох яриа хэлэлцээ хийж байгаа болно.

Манай улс өнгөрсөн онд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсон. Уг хэлэлцээрийн дагуу Хятадын зах зээлд 2323 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж, 10-100 хувийн тарифын хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд манай экспортын гол бүтээгдэхүүн болох коксжих нүүрс орсон. Ингэснээр коксжих нүүрс Хятадын импортын татвараас 50 хувийн хөнгөлөлт эдэлж байна.

"ШИВЭЭХҮРЭН-СЭХЭЭ БООМТООР ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН 50 НҮҮРС ТЭЭВРИЙН МАШИН ХИЛЭЭР НЭВТЭРНЭ"

-Эрээний хилийн боомтод энэ сарын 21-нээс эхлэн манай улсын тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхгүй байх хориг тавьсан. Хориг удаан үргэлжилбэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлд орох эрсдэлтэй. Энэ асуудал богино хугацаанд шийдэгдэх үү?

Монгол, Хятадын хилийн зарим боомтод үүсээд буй нөхцөл байдлын талаар манай ЭСЯ-наас БНХАУ-ын Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтантай уулзаж тусгайлан ярилцаж, тодорхой хүсэлтүүдийг тавиад байна. Тухайлбал, нүүрс, зэсийн баяжмалын экспортыг хэвийн явуулах, Замын-Үүд-Эрээн чиглэлийн ачаа тээврийн урсгалыг сэргээх, мэдээлэл байнга үнэн зөвөөр солилцох, ариутгал халдваргүйжилтийн чадавхаа нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, ойрын хугацаанд шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Гэхдээ хоёр тал цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан халдвар, хамгааллын дэглэмийг сайтар сахиж, техникийн аюулгүй байдлыг бүрэн хангах, тээврийн жолооч нарыг нэн тэргүүнд вакцинд хамруулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцоод байна. Энэ нь хилийн боомтын үйл ажиллагаа болон бараа тээврийн урсгалыг хэвийн болгох чухал хүчин зүйл болох юм. Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын холбогдох дипломат ажилтнууд хилийн боомтуудад ажиллаж, нөхцөл байдлыг хэвийн болгох чиглэлээр газар дээр нь яриа хэлэлцээ хийж байна. Үүний дүнд зарим боомтын үйл ажиллагаа сэргэж байна.

Тухайлбал, түр хугацаанд зогсонги байдалд байсан Шивээхүрэн-Сэхээ боомтоор өнөөдрөөс эхлэн 50 нүүрс тээврийн машин хилээр нэвтрээд байна. Мөн Замын-Үүд боомтын тухайд, Хятадын тал урьдчилсан байдлаар дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн манай талаас тээврийн хэрэгсэл хүлээн авах бэлтгэл хангаж буйгаа мэдэгдсэн.

Хүндрэлийг арилгах хүрээнд ЭСЯ-наас бусад Дипломат төлөөлөгчийн газар болон Гадаад харилцааны яам, Зам тээврийн хөгжлийн яам, Өмнөговь, Дундговь аймгуудын Засаг дарга, УОК-ын мэргэжлийн байгууллагуудтай цахим уулзалт хийж, ойлголцлоо нэгтгэж, хариу арга хэмжээгээ уялдуулан ажиллаж байна. Боомтуудад үүссэн хүндрэлүүд нь цэвэр цар тахлаас үүдэлтэй бөгөөд нөхцөл байдал сайжирснаар аажмаар хэвийн байдалд шилжих болно.

Та саяхан энэ жилийн БХАТИХ-ын нээлтийн хуралдаанд ажиглагчаар оролцсон. Хуралдаанаас гарсан гол шийдэл нь юу байв?

-Хятад улс нь манай улсын хамгийн том худалдааны түнш. Хятад улсын эдийн засгийн өсөлт манай улсын эдийн засагт эерэг боломжуудыг нээж өгдөг. Энэ оны гуравдугаар сард хуралдсан БНХАУ-ын “Хоёр хурал” нь дэлхий нийтийн анхаарлын төвд байлаа. Уг хурлаас “14 дүгээр таван жилийн төлөвлөгөө” болон “2035 оны хэтийн зорилт” зэрэг хөгжлийн чухал стратегийг баталсан. Монгол Улсын хувьд Хятад улсын хэтийн хөгжлийн төлөвлөлтөд тусгасан инновацид суурилсан хөгжлийг эрчимжүүлэх, шинэ, дэвшилтэт, ухаалаг технологи бий болгох зорилтын хүрээнд мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт технологи нэвтрүүлж, нутагшуулах, түүхий эд, эдийн засгийн элемент хямд өртөг бүхий шинэ технологийг ашиглан үйлдвэрлэл хөгжүүлэх зэргээр хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна.

-Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг та хэрхэн дүгнэх вэ?

-Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 72 жилийн хугацаа өнгөрч, өдгөө Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүрч, бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжиж байна. Монгол, Хятадын харилцаа хамгийн таатай үедээ хөгжиж байна гэж талууд дүгнэдэг. 1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд "талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Энэ бол хоёр улсын харилцааны үндсэн тулгуур юм.

Сүүлийн жилүүдэд хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, иргэд хоорондын харилцан солилцоо тасралтгүй нэмэгдэж, салбар хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж байна.

"БНХАУ-Д МОНГОЛ УЛСЫН 88 ИРГЭН ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА"

-Монгол Улсаас БНХАУ-д 15 мянга гаруй иргэн амьдардаг. Монголчууд голчлон хулгайн гэмт хэрэг болон хар тамхитай холбогддог гэсэн судалгаа бий. Одоогоор БНХАУ-д хичнээн иргэн ял эдэлж байна вэ. Та тэдэнтэй уулзсан уу?

-2021 оны  дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар БНХАУ-д Монгол Улсын 88 иргэн ял эдэлж байна. Үүнээс хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 40 иргэн, хулгайн хэргээр 34 иргэн, өөр бусад шалтгаанаар 14 иргэн тус тус ял эдэлж байна. Энэ оны эхний улиралд ял эдэлж байгаа иргэдийн ар гэрээс нийт 63 өргөдөл, хүсэлт ирүүлснийг хуулийн дагуу шийдвэрлэсэн. Сovid-19-ийн цар тахал дэгдэхээс өмнө ЭСЯ-ны консулын хэлтсийн ажилтан ял эдэлж байгаа иргэдийг тодорхой хугацаанд эргэж уулздаг байсан. Суугаа орноос авч хэрэгжүүлж буй халдвар хамгааллын дэглэмтэй холбогдуулан биечлэн уулзалт хийх боломжгүй болсон тул ял эдэлж буй иргэдтэй утсаар холбогдож байна. Консулын харилцааг бэхжүүлэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор Манжуур хотод 2020 оны аравдугаар сард Консулын газар байгуулагдсан. Ингэснээр Монгол Улсаас БНХАУ-д нийт зургаан Диломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлын сайн тал нь юм.

-Та БНХАУ-аас гадна Пакистан улсыг хавсран суудаг. Монгол, Пакистаны харилцааны талаар онцолбол?

-Монгол, Пакистан Улсын хооронд найрсаг харилцааг хөгжүүлж ирсэн бөгөөд ирэх онд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохионо. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын нэг гол зорилт. Энэ хүрээнд Исламын Бүгд Найрамдах Пакистан Улс (ИБНПУ)-тай  хоёр талын харилцаа цар тахлын үед ч тасралтгүй үргэлжилж, төр засгийн тэргүүн нар өнгөрсөн онд 10 гаруй удаа захидал, илгээлт солилцсон. Монгол, Пакистаны ГХЯ-д хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2018 онд Исламабад хотноо зохион байгуулсан. ИБНПУ нь мөн адил Бээжин дэх ЭСЯ-аараа дамжуулан Монгол Улсыг хавсран суудаг. Өнгөрсөн онд хоёр тал шинэ Элчин сайд нарыг томилсон. Манай ЭСЯ хавсран суугаа Пакистан улсаас гадна Монгол Улсыг Бээжингээс хавсран суудаг 97 орны ЭСЯ-тай өдөр тутам харилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тодорхой дэмжлэг үзүүлдгээрээ онцлогтой.

-Цар тахлаас үүдэн нутагтаа ирж чадахгүй байгаа монголчуудын нөхцөл байдын талаар тодруулмаар байна. Элчин сайдын яамны зүгээс тэдэнд ямар тусламж үзүүлж байгаа вэ?

-Цар тахлын голомт Ухань хотоос 31 иргэнийг татан авах шийдвэр Монгол Улсын Засгийн газраас гаргасны дагуу тусгай үүргийн нислэгийн зөвшөөрөл авах, Ухань хот дотор тээврийн зохицуулалт хийх зэрэг ажлыг ЭСЯ-наас зохион байгуулж, иргэдээ 2020 оны  хоёрдугаар сарын 1-ний өдөр татан авсан. Ингэснээр цар тахлын голомтоос иргэдээ татан авсан эхний таван улсын нэг болсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл БНХАУ-д оршин сууж байсан нийт 6581 иргэнийг нутаг буцаах ажлыг зохион байгуулаад байна. Мөн БНХАУ-д оршин суух зөвшөөрөл, визийн хугацаа дуусч буй 134 иргэний визийг сунгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад хандан эх орондоо буцах хүсэлт гаргасан 51 иргэн бий. Тэднийг хилээр нэвтрүүлэхээр БНХАУ-ын холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаад ажиллаж байна. Миний бие БНХАУ-ын Шанхай, Хубэй мужийн Ухань зэрэг хотуудад томилолтоор ажиллах үеэрээ тэнд сурч, ажиллаж буй иргэдтэйгээ тогтмол уулзаж, ярилцаж байна.

-БНХАУ-ын Засгийн газар, манай улсад 300 мянган тун вакцин хандивласан. Өнгөрөгч Баасан гаригт 300 мянган тун “Вероселл” вакциныг Монгол Улсын Засгийн газар худалдан авч, хүлээн авсан. Цаашид дахин вакцин авах тал дээр яриа хэлэлцээ өрнөж байгаа юу?

-БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад хандивласан 300 мянган тун вакцин 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр манай улсад хүргэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Эрүүл мэндийн яам, Хятадын “Синофарм” компанитай 900 мянган тун вакцин худалдан авах гэрээ байгуулж, 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр эхний 300 мянган тун вакциныг Монгол Улс руу тээвэрлэж хүргүүллээ. Үлдсэн тунг нь дөрөвдүгээр сарын эхний хагаст багтаан Монгол Улсад хүргүүлнэ. Мөн Засгийн газар, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу Хятадын “Синофарм” компаниас вакцин худалдан авах асуудлаар үргэлжлүүлэн хэлэлцээ хийж байна.

“Синофарм” компаниас өгсөн мэдээллээр, тус компанийн вакциныг дэлхийн 33 улс худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 15 улсад 15 сая тун вакцин нийлүүлсэн. Мөн БНХАУ-ын Засгийн газраас 2021 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн байдлаар дэлхийн 80 улс болон гурван олон улсын байгууллагад вакцин хандивлаад байна.

Тус компаниас хийсэн судалгаагаар уг вакцины хоёр дахь тунг хийлгэснээс 14 хоногийн дараа 79.3 хувийн Сovid-19-ийн эсрэг биетийн дархлаа тогтож байна. Аль ч улсын вакцин хийлгэснээс үл хамаарч Сovid-19 огт авахгүй гэсэн үг биш учраас иргэд, олон нийт халдвар, хамгааллын дэглэмийг цаашид ч сайтар сахих шаардлагатай.

"ЦАР ТАХЛЫН ОНЦГОЙ ЦАГ ҮЕД ХОЁР ОРНЫ ИРГЭД ХООРОНДЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА УЛАМ БЭХЖИЖ БАЙНА"

-Хятадууд монголчуудын талаар хэр ойлголттой байдаг вэ. Ер нь хоёр улсын эдийн засгийн харилцаанаас гадна бусад салбарын харилцааг хөгжүүлэхэд юу юу хийх шаардлагатай вэ?

-Хятад улсад цар тахал дэгдэж, хүнд хэцүү байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгайлан БНХАУ-д айлчилж, 30 мянган толгой хонь хандивласан явдал Хятадын интернэт хэрэглэгчдийн ярианы халуун сэдэв болж, Монгол Улсыг сайнаар үнэлж, “Тэвдэж явахад тэвнээр тусаллаа”, “Энэ нь Хятад, Монгол хоёр ард түмний гүн гүнзгий нөхөрлөлийг илтгэж байна” хэмээн бичиж байсан. Монголын ард түмний чин сэтгэлийг магтан хүндэтгэж байна. Цар тахлын онцгой цаг үед хоёр орны иргэд хоорондын найрамдалт харилцаа улам бэхжиж байгааг онцлохыг хүсч байна. Харилцааны энэхүү эерэг боломжийг Монгол Улс илүү ашиглах нь биднээс л шалтгаалж байгаа гэж хэлж болно.

Талууд хоёр орны харилцааг бүхий л салбарт тогтвортой хөгжүүлэх чиглэл баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол-Хятадын хүмүүнлэгийн хамтарсан зөвлөл байгуулсан бөгөөд уг механизмаар дамжуулан хоёр орны соёл, урлаг, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх боломжтой. Хоёр орны ард иргэдийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, ойлголцлыг нэмэгдүүлэх үүднээс суугаа оронд Монголын Соёлын төв байгуулан ажиллуулж, тус төвөөрөө дамжуулан Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Дэлхийн Монголчууд хөтөлбөр”, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” зэргийг эрчимтэй хэрэгжүүлж, Монголын түүх, соёл, үндэсний зан заншлаа суугаа орондоо түгээн дэлгэрүүлэх, сурталчлах нь зүйтэй юм. Мөн Монгол Улсын үндэсний язгуур урлагийн хамтлаг, дуучид, кино дэлгэцийн уран бүтээлчдийг Хятадын зах зээлд нэвтрүүлэх боломжийг бий болгох, эрхзүйн орчныг сайжруулах, Хятадын зах зээлээр дамжуулан дэлхий дахинд танигдах үүдийг нээх боломжийг эрэлхийлэх чиглэлээр судлан, 2022 оноос ажил хэрэг болгохоор ажиллаж байна.

Хятадын бусад муж, хотуудад Монгол Улсаа таниулах, сурталчлах чиглэлд ЭСЯ-наас анхаарал хандуулж, энэ онд Шааньши, Хайнань, Хубэй зэрэг мужуудад Монгол Улсын өнөөгийн хөгжил, соёл, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтын орчин зэрэг сэдвээр танилцуулах арга хэмжээ зохион байгуулахаар тухайн орон нутгийн Ардын засгийн газар, зарим аж ахуйн нэгжтэй ярилцаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2021-04-05 192.82.78.127

Энэ нэг бүтэхгүй нөхрийг татаач, өөрөө гадаад харилцаа мэдэхгүй, ажил үүргээ мэдэхгүй, дипломатуудаа ажил хийлгэхгүй, жолооч нараа дорд үздэг, ажилтан ар гэрийхэн, хүүхдүүдийг нь хүртэл бүх хүмүүсийг загнаж дарамталдаг, гарч орохдоо хүртэл цаг заадаг энэ элчин сайдын яам ямар Онцгой юу, шорон уу? ингэж дипломат алба хашдаг болоо юу, битгий улсын нэр гутаагаад бай, одоо тэтгэвэртээ гар Бадрал гуай

Avatar

zovh 2021-04-05 66.181.176.127

ene chini mundag diplomatch shde
oros angli frants maori heltei
harin gamshgin salbart ajillasniin sain medehgui yum baina

Avatar

М 2021-04-05 139.5.216.45

Тухайн улсын хэлийг мэдэхгүй гэдэг том гамшиг юм

Avatar

ОБЕГ 2021-04-05 192.82.90.185

Энэ луйварчин хулгайч худлаа ярьж ява биз. Чи үнэнд гүйцэгдэхболно

Avatar

zochin 2021-04-05 59.153.112.221

hyataduud mgl iig erhsheehed hamgiin taatai ye gejuu????

Avatar

зочин 2021-04-05 202.21.96.150

гарцаагүй ялагдах болохоор элчин сайдаар зугтаасан гэмт хэрэгтэн буцаах авчирч шоронд нь суулгах хэрэгтэй

Avatar

Zochin 2021-04-05 192.82.72.21

Meregjliin. Diplomat c.f.vh. tabiachee. Iiim.tom. gol.gazraa. tsergiin.darga. tabiad l. Suuj.bdag. battulgaa.ajil .chini yaj.ybakh be .pgtsorpkh l dekhej bna.daa

Avatar

21.70 2021-04-05 64.119.21.70

Ноён нуруутай, хий нь гарч юм үзэж нүд тайлсан хүн байнаа. Ажлаа сайн мэддэг Элчин сайд юм байна.

Avatar

Зочин 2021-04-05 192.82.90.185

Худгайч луйварчинг танихгүй байна уу

Avatar

Зочин 2021-04-05 203.91.115.55

Элчин сайд маань ёр нь л ажилсаг,зүтгэлтэй хүн.Хуучин ОБЕГ-ын дарга байхын л сүрхий залуу харагддаг байв.Амжилт хүсье.

Avatar

Эрлэг чинь 2021-04-05 192.82.90.185

ОБЕГ т байхдаа их юм идсэн аргалаад явсан даа чи муу Хэзээ нэгэн цагт чамаар хэд дахин төлүүлнэ муу луйварчин чамайг мэдэхгүй яаж ч чадахгүй гэж бодож байгаа юу ясыг чинь цайтал үнэн мөний төлөө заргалдана чамтай. Өөр шиг чинь юу ч мэдэхгүй зөвхөн мөнгөнд дуртай суганы үснүүд чинь алба унагаад гай болж байгаа шүү. Та нар Улсд их балаг тарьсан новшнууд шүү

Avatar

mongol 2021-04-05 122.201.21.99

Bi bol mash muu ajillaj bn gej bodoj bn manai gol exportiin tuuhii ed boloh nuurs,zesiin bayajmal baishiigeed l zogsdog odoo ch garahgui haalttai heveer bn 50 mashin garch baigaa ni sain yavdal uu negen ue udurt 1700 mashin garch baisan ue bii shuu zesiin bayajmal bur yavahaa baisan odoo erih barigchid yamaa hiij chadahgui bolood ireheeree baahan hudal reklamddag bolloo odoo baitlaa hileer neg hoer mashin garch baigaa sain baigaa geh ni l dee

Avatar

э 2021-04-05 202.9.46.237

энэ хулгаачидл таатай сайхан байгааа юм болов уу х***а хэзээ таатай байсан юм малааа

Avatar

hm 2021-04-05 122.201.21.149

Хил ямар ч тайлбаргүй хаалттай хагас сар болж байна, харилцаа таатай байгаагийн илрэл үү айн?

Avatar

найдан 2021-04-05 59.153.115.103

Францад төгссөн дипломатч хүн үнэхээр өөр ажиллаж байна хаана ч ажилласан амжилт гаргаж явдаг ийм хүн олон болоосой

Avatar

Зочин 2021-04-05 196.53.0.83

Chi saikhan pyaldga gar bnda, ene hvn meregjiliin hvn bish, gadaad yam, elchin saidiin yamni ajilchid ene hvnii talaar bvgd am muutai bnlee. Diplomatchdaa daramtalj udaa daraa zanalhiilsen tuhai chix delseh bolson

Avatar

Зочин 2021-04-05 192.82.90.185

Шуналтай хулгай

Avatar

Зочин 2021-04-05 203.91.115.48

Энэ чухал харилцааг ердийн нэг авилгачин хурандаа зуучилдаг нь жаахан тиймхэн.

Avatar

бодол минь 2021-04-05 192.82.87.194

Бодит байдлыг бичсэн нь сайн хэрэг.х***а нэрээр өвөрлөгч түмнээ хүртэл муучилдагт хэмжээ хязгаар тогтоохсон.Ж-нь.Эрээний наймаачидтай манай ганзагачид дэндүү бүдүүлэг харьцдагийг өөрчлөх юмсан.Америкын харууд аазуудыг дээрэлхэж байна.Монголчууд ааз тивд багтдагийг мэддэг хүн хир олон бол.Хийрхэгчид хир мэддэг бол.

Avatar

Zochin 2021-04-05 64.119.24.99

Монгол улсад энэ генералаас өөр дирломат бхгүй юмуу арай дэндэх юмаа намын томилгоо ичиж үхмээр юм

Avatar

zochin 2021-04-05 66.181.176.127

ene hun chini ugasa mergejil ni diplomatch hun shdee
harin ontsgoid yaaj ajillaad baisnin oilgodguishd

Avatar

Зочин 2021-04-05 192.82.72.105

Монголчууд хятадыг үзэн яддаг бодлого хэрээс хэтэрсэн Хятадууд үүнд таагүй хандаж байгаа. Энэ тэгээд хөгжил дэвшил үү
таатай үедээ байгаа хэрэг үү

Avatar

Зочин 2021-04-05 103.57.92.155

Hyatad uuruu internet n hyazgaarlalttai, medeelel hyanalttai uchir mongolchuud uursdiig n uzen yaddag gedgiig humuus n meddegui yum. Gehdee mongoltoi haritsdag, irj baisan humuus ene talaar yaridag yum shig baigaa yum. Haaya ajiliin shugamaar intrrneteer haritsdag hyataduud tanaihan manaihniig uzen yaddag gej unen yumuu, yagaad gej asuuj baidag yum. Diilenh n medehchgui

Avatar

Зочин 2021-04-05 192.82.78.102

Za zailaa, ehner Tsetsegsuren ni ch bas novshiin g**** USA~iin elchingiin horchin .

Avatar

Зочин 2021-04-05 202.70.36.122

Энэ тэнэг реклам бас хийнээ. Цаг үе нь биш бна даа. Хамаг түүхий эд гаргадаг боомтуудыг хаалаа. Хүнсний ногоо ч орж ирэхгүй бгаа нь амжилт уу тэгээд далд ор

Avatar

иргэн 2021-04-05 124.158.88.13

манай гадаад бодлогын дагуу гэхээсээ хятадын талын санаачилга, иэдэвхээр л яваад байгаа шүү дээ манай 2 улсын харилцаа, хятадууд санаачилгыг гартаа авсан байгаа. харин 30,0 хонь бол монгол маягийн дипломат акц байлаа. ер нь тэгээд хятад ч биш бүх л улс ингэж санаачилгыг гартаа авч ажиллаж байна, манайхан тамхиа зөөгөө л хууль бус юмаа хийгээ л зарим тийм юманд ордоггүй нь шүлэг мүлэг бичсэн шиг л байх юм даа зайлуул. сайд нь ядаж байхад хэвлэлийн компаний захирал байдаг

Avatar

ХА ХА 2021-04-05 202.179.26.233

Хятадын эрлийзүүд, Хятадыг дагагчид ямар их болсон нь өчигдөр харагдлаа. Ханш нээнэ гээд Гачууртын зам битүү бөглөрөл болсон. Ёстой жинхэнэ Хятад уламжлал Хятад баяр шүү дээ. Юун шар зурхай мурхай

Avatar

Irgen 2021-04-05 24.102.101.173

Diplomat alband ajillasan yamar ch turshlagagui, ontsgoi baidlaas diplomat alba ruu shuud orj ajilladag hun geheer unereheer SUPER hun bololtoi. kkkk. Turshlagatai, tuhain ornii heliig sain meddeg olon mergejilten baihad ene huniig elchin saidaar tomilson n uneheer EMGENELTEI. Tomchuudiin gar hul gedeg n uugeer haragdaj baina daa.

Avatar

Зочин 2021-04-05 103.26.193.9

Бээжингийн элчин сайдын яамны ажилчдаа онцгой байдлын цэрэг шиг л байлгадаг гэсэн дипломат ажил гэж ямар байх ёс дэгээ мэдэхгүй Хүрэлсүх шиг л хүн загнасан нөхөр байна соёл сур

Avatar

Зочин 2021-04-05 64.119.26.60

Энэ хулгайч ОБEГ-аас их ч юм гударсан пиздаа.Одоо ч гэмт хэрэгтнүүд нь элчингээр явдаг сайхан цаг болжээ.

Avatar

Зочин 2021-04-05 192.82.82.208

hha

Avatar

Зочин 2021-04-05 192.82.83.46

ИМПОРТЫН 80% ОРЖ ИРДЭГ ЗАМЫНҮҮД ЭРЭЭНИЙ БООМТ ХЯТАДЫН ТАЛААС ХААГААД ХОРИОД ХОНОЖ БАЙГААГ МЭДЭЖ БАЙГАА ЮУ генралгуай

Avatar

Зочин 2021-04-05 150.129.140.109

Ereen deer baraa gatsaad sar bolloo. Hyataduud zoriud boogood bn. Buh asuudlaa 30,000 honior shiidehgui shdeee, heden jil yarih gesen um

Avatar

Зочин 2021-04-05 64.119.22.122

Энэ бид 2ын дипломат гэж юу байхав ээ. Олигтой хятад ногоон цай ч ууж vзсэн биш. Ядаж байхад Гадаад харилцааны сайд нь мэргэжлийн бус хэвлэлийн команий захирал авгай. Хvрэлсvх л*****н н**ш юмаа

Avatar

Zochin 2021-04-05 63.141.48.66

Гэмт хэрэгтэй элчин сайдаар томилж явуулдаг юм уу

Avatar

Zochin 2021-04-05 204.14.73.140

Хулхи генерал

Avatar

Зочин 2021-04-05 192.82.90.185

Баруун зүүнээ мэдэхгүы гох дарж үзээгүй генерал нэртэй хүн хог

Avatar

зочин 2021-04-05 192.82.69.164

Дайны таобараа хаяад зугтсан генерал.Зорона тараачихаад Хүрэлсүхтэйгээ зугтаад алга болсон нөхөр дөө.Хүчээ нэгтгэе гээд бсан хаана бна.

Avatar

иргэн 2021-04-05 124.158.82.3

Ийм хүмүүсийг урвагч гэдэг юм !!!

Avatar

Зочин 2021-04-05 192.82.70.2

Мэдээллээ тогтмол өгч байгаарай. Тэгэхгүй бол мушгиж гуйвуулаад байх шиг байна. Та бүхэнд сайн бүхнийг ерөөе

Avatar

Зочин 2021-04-05 83.20.231.208

Hulgaich etgeed manai ulsyg toloolz boldog jum uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж