Одоогоор 288.5 тэрбум төгрөгийн 4237 зээлдэгчийн зээл гарчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

Одоогоор 288.5 тэрбум төгрөгийн 4237 зээлдэгчийн зээл гарчээ

Одоогоор 288.5 тэрбум төгрөгийн 4237 зээлдэгчийн зээл гарчээ

Ажлын байрыг дэмжих гурван хувийн зээлийг гуравдугаар сарын 10-наас дөрөвдүгээр сарын 1-н хүртэлх хугацаанд нийт 288.5 тэрбум төгрөгийн 4237 зээлдэгчийн зээл гарчээ. Энэ хоёр их наядын зээл олголтын хувьд Улаанбаатар хотод 133.7 тэрбум төгрөгийн 1447 зээл, орон нутагт 154.8 тэрбум төгрөгийн 2790 зээл эзэлж байна. Шинээр олгосон зээл 278.5 тэрбум төгрөг буюу 4112 зээлдэгч байна.

Нийт ирсэн 34743 хүсэлтээс зээл хүссэн дүн нь 4 их наяд 677.5 тэрбум төгрөг байна. Судалгаанд байгаа нь 10990, судалгаанд ороогүй нь 18303, татгалзсан 1213 хүсэлт байна. Хаан банк, Төрийн банк, Голомт, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Кредит банк, Капитрон гэсэн арилжааны долоон банкаар дамжуулан эдгээр зээлүүдийг олгож байна.

Банкуудын уламжлалт зах зээл, онцлогоос хамаарч идэвхтэй оролцож байна. Одоогоор 14671 ажлын байр хадгалагдаж байна. Хоёр их наяд төгрөг хүртэлх зээлийн хүрээнд аж ахуй нэгж 3500 иргэн 20 мянган зээлдэгчид зээл олгох зорилт тавьснаар нийт 120 мянган ажлын байрыг дэмжинэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж