Сэлэнгэ аймгийн Засаг дарга дархлаажуулалт болон бусад цаг үеийн асуудлаар өнөөдөр /2021.04.04/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймагт өнөөдөр Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдсан. Аймгийн хэмжээнд Covid-19-ийн эсрэг дархлаажуулалт эхэлсэн. Эхний ээлжинд эмч, эмнэлгийн байгууллага, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт болон хилийн боомтуудад ажиллаж байгаа ажилтан алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулна.
Дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрсөн вакцины талаар ташаа мэдээлэлд автаж, бусдад буруу үлгэр дууриалал үзүүлэх тохиолдол гарч байна. Мөн шинжилгээний хариу гараагүй байхад аймаг руу нэвтрэхээр хандах зөрчил гарсаар байна. Иймд иргэд та бүхэн дор бүрнээ халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих хэрэгтэй” гэлээ.
Сэлэнгэ аймагт өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Сүхбаатар суманд 669 хүн Covid-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан байна. Харин Баруунбүрэн, Мандал, Зүүнбүрэн, Номгон, Орхон, Цагааннуур, Сайхан зэрэг сумдад нийт 183 хүн хамрагдаад байгаа аж.
Ц.ДУЛАМ
Холбоотой мэдээ