Архангай аймагт 16 иргэнээс Covid-19 илэрчээ

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

Архангай аймагт 16 иргэнээс Covid-19 илэрчээ

Архангай аймагт 16 иргэнээс Covid-19 илэрчээ

Архангай аймгийн хэмжээнд 401 хүнд Covid-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээг хийхэд өнөөдөр /2021.04.04/ 16 иргэнээс халдвар илэрчээ. Ийнхүү тус аймгийн хэмжээнд нийт батлагдсан халдварын тоо 84 боллоо. Үүнд, Эрдэнэбулган суманд 75, Хайрхан суманд зургаа, Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж ирсэн нэг, Батцэнгэл суманд гурван тохиолдол батлагдаад байгаа юм.

Мөн тус аймагт халдвартай есөн иргэн бүрэн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжжээ. Одоогийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 75 хүн эмчлүүлж байгаа аж. Харин тусгаарлах байранд 16, гэрийн ажиглалтад 1784 иргэн байгаа талаар аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Архангай аймаг дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 18.00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 11-нийг хүртэл гарах хөдөлгөөнийг бүрэн хаажээ. Энэ хугацаанд зайлшгүй шалтгаанаар хөдөлгөөнд оролцох таван тохиолдолд иргэдэд зөвшөөрөл олгож байгаа аж. Үүнд,

  1. Буян номын ажил гарсан бол,
  2. Эрүүл мэндийн зайлшгүй шаардлагаар эмнэлгийн бичигтэй иргэд,
  3. Улаанбаатар хотын харъяат иргэн зайлшгүй шаардлагаар буцах тохиолдолд,
  4. Хүнс, шатахуун тээврийн нөөц бүрдүүлэлт,
  5. Ачаа тээвэр зэрэг багтана.

Шаардлагад багтах иргэд аймгийн Онцгой комисст хүсэлтээ гаргаж зөвшөөрөл авах ёстой бөгөөд PCR шинжилгээнд заавал хамрагдсан, шинжилгээний хариу бүрэн гарсан байх шаардлагыг тавьж байгаа юм.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж