Сүүлийн 24 цагийн хугацаанд Монгол Улсад Covid-19-ийн 620 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 10218 болсон. Харин 12 аймгаас халдварын 117 шинэ тохиолдол батлагдсанаар хөдөө орон нутгийн нийт өвчлөлийн тоо 1287 болсныг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр өнөөдөр мэдээлэв.
Дархан-Уул аймагт өчигдөр 11.00 цагийн мэдээллээс хойш шинээр 15 тохиолдол нэмж батлагджээ. Шинэ тохиолдлууд нь Дархан, Шарын гол сумдаас илэрсэн байна. Ингэснээр Дархан-Уул аймгийн хэмжээнд Covid-19-ийн батлагдсан тохиолдлын тоо 113 болоод байна.
Тус аймагт өвчлөлийн эх уурхай тав байсан бол зургаа болсон гэдгийг тархвар судлаач эмч аймгийн Онцгой комиссын хурлын үеэр мэдээлсэн юм. Харин эмчлэн тусгаарлах байрнаас өчигдөр гурван иргэн эдгэрч гэрийн тусгаарлалтад шилжжээ.
Ц.ДУЛАМ