Сүхбаатар аймагт Covid-19-ийн 29 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.04-нд нийтлэгдсэн

COVID-19

Сүхбаатар аймагт Covid-19-ийн 29 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Сүхбаатар аймагт Covid-19-ийн 29 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт Covid-19-ийн 29 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 40 болжээ. Тус аймгийн Баруун-урт, Мөнххаан, Уулбаян зэрэг сумуудад халдвар бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлуудыг нэг голомтоос үүсэлтэй болохыг тогтоожээ.

Covid-19-ийн халдвартай нь батлагдсан 40 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн тусгаарласан байна. Үүнээс биеийн байдал нь хөнгөн 38, хүндэвтэр оноштой хоёр тохиолдол эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг тогтоохоор аймгийн Шуурхай штабын дэргэдэх тандалт судалгаа, хариу арга хэмжээний хоёр баг ажиллаж байгаа юм. Одоогийн байдлаар ойрын хавьтлын 420, дам хавьтлын 1638 иргэнийг олж тогтоосон гэдгийг албаныхан мэдээллээ.

Аймгийн явуулын тандалт судалгааны долоон багийн эмч ажилтнууд ажиллаж, дам хавьтлын 318 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан байна. Мөн гэрийн ажиглалтад нийт 2240 хүн байгаа аж.

Сүхбаатар аймагт одоогоор 4500 хүн тун вакциныг хуваарилсан бөгөөд эхний ээлжинд тусгай чиг үүргийн байгууллагын ажилчид, боловсролын байгууллагын ажилчдыг тус вакцинд хамруулна гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга н.Болормаа мэдээллээ.

Мөн зайлшгүй, хүндэтгэх шалтгаанаар аймгаас гарах иргэдэд аймгийн Онцгой комисст гаргасан хүсэлт болон түргэвчилсэн шинжилгээний хариуг үндэслэн зорчих зөвшөөрлийг олгож байна.

Ц.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж