Нийтийн тээврийн автобусны 45 хувь нь энэ онд үйлчилгээнээс хасагдана | News.MN

Нийтийн тээврийн автобусны 45 хувь нь энэ онд үйлчилгээнээс хасагдана

Нийтийн тээврийн автобусны 45 хувь нь энэ онд үйлчилгээнээс хасагдана

Нийтийн тээврийн автобусны 45 хувь нь энэ онд үйлчилгээнээс хасагдана

Нийслэлд нийтийн тээврийн өдөр тутмын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр автобусны 60 гаруй хувь нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглаж байгаа аж. Иймд нийтийн тээврийн автобусуудад парк шинэчлэлтийг зайлшгүй хийх шаардлага үүссэн талаар албаныхан онцлов.

Тодруулбал, энэ онд нийтийн тээврийн үйлчилгээнд бүртгэлтэй байгаа автобус, троллейбусны 45 хувь нь ашигласан хугацаагаар буюу насжилтаар үйлчилгээнээс хасагдах гэнэ. Үүнээс 246 буюу 47 хувь нь нийслэлийн өмчит аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгсэл багтаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм зэрэгтэй танилцах үеэр ойрын гурван жилд автобусны 75 хувь нь үйлчилгээнээс хасагдахаар байгаа тул дээрх тооны тээврийн хэрэгслээр яаралтай парк шинэчлэлт хийх шаардлагатай гэдгийг холбогдох албаныхан онцлон хэлж байв.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” компанийн татварын актын дагуу орж ирсэн 356 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөв рүү шилжүүлсэн. Энэ хөрөнгийг нийтийн тээврийн цогц шинэчлэлд зарцуулах боломжтой” гэжээ.

Ц.ЯНЖИНДУЛАМ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-04 64.119.18.156

Нийтийн тээврийн шинэчлэл хийнэ гэж мөн ч их ярих юм даа, үе үеийн хотын удирдлагын хийх ажил гэж ярьдаг сэдэв, харин ажил болж байгаа юм бараг юу ч байхгүй, дараа жил тэрний дараа жил ч энийгээ л ярьж байх вий, Сумьяабазар байтугай арай дөнгүүр нь ч олигтой ахиц гарга чаддаггүй юмыг бөх дарга чадахгүй л болов уу, зүгээр л цаг нөгцөөж байгаа арга

Avatar

Зочин 2021-04-04 202.126.89.245

Za Sumiyabuzar mini endees l ahiuhan tsavchaa hiij avaarai daa ! Songinohairhan dvvregt gaaz tavih aas chamd yum noog dohgvi shvv! Ter chini chinii dvvgiinh, ter chamd yu ch uguhgvi! Ternees bolj ah dvv Ta nar tsusaa holitol zodoldov doo !

Avatar

Зочин 2021-04-04 103.10.23.140

Үе үеийн хотын дарга нарын мөнгө завшдаг арга нь автобус худалдаж авах батүүл хэдэн уулзвар засаагүй бол тэг таг зогсолт аль хэдийн блх блаа

Avatar

Зочин 2021-04-04 202.9.46.75

Trolleybus ni bugd Ali hediin ashiglaltiin shaardlaga hangahgui hasagdsan bj yavsaar l bna. Boliulaachee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж